Монголын хөлбөмбөгийн холбооноос охид, хөвгүүдийн 11, 12 хүртэлх насныхны УАШТ-ийг зохион байгууллаа. Тус тэмцээнд 24 багийн 400 гаруй тамирчин оролцсоноос Игор Ловцов дасгалжуулагчтай “Эрчим клуб”-ийнхэн түрүүлж, аваргын алтан цом өргөв. Тэднээс онооны хол зөр үүгүй хожигдсон Н.Өлзиймягмар дасгалжуулагчтай “Дорнод аллианс”-ынхан удаалж, мөнгөн медаль хүртсэн бол Д.Нанжид дасгалжуулагчтай “ДМЮ”-ийнхэн хүрэл медаль гарджээ. Сонирхуулахад, Тайланд улсад ирэх жил болох футзалын Азийн цомын урьдчилсан шатны D хэсгийн тоглолтууд “Буянт ухаа” спорт цогцолборт энэ сарын 7-нд эхэлнэ. Тав хоног үргэлжлэх тэмцээнд манайхан энэ удаа хэсгийн тоглолтын салхи хагалж, Вьетнамын багийнхан өрнүүлэх аж. Одоогоор Монголын баг чансаагаараа дэлхийд 121-д Азид 31 дүгээр байрт бичигдэж байгаа. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбооны А зэрэглэл, АХБХ-ны элит ангиллын шүүгч Ө.Батцэцэг “Ханжоу-2022” Азийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ шатны тоглолтыг дэнслэхээр болжээ. Тэрбээр манай улсаас хөлбөмбөгийн төрөлд тивийн томоохон тэмцээний финалын шатанд ажиллах юм. Тус наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрлийг шүүхээр 31 шүүгч томилогдсон. Тэднээс 10 нь хэсгийн шат, мөн 10 нь хасагдах шатны тоглолт өндөрлөсний дараа нутаг буцсан аж.