БНХАУ-ын хамгийн том цахим худалдааны компани Шанхай хотод бий. Бай Чю нэртэй эл цахим худалдааны компани 5 охин компанитай бөгөөд 3000 хүнийг эгнээндээ нэгтгэж чаджээ.
Улмаар Аdidas, Puma, Max Mara Prada, Nike, New balace, Pandora, Jimmy choo, Victoria's sekret зэрэг 120 гаруй брэндийн компани дэлхийн өнцөг булан бүрээс тус компанид хандаж, бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулдаг.
Тэр ч бүү хэл, маркетинг, борлуулалтаа ч Бай Чю-д итгэж даатгадаг. Дээр дурдсанчлан таван охин компанийн нэг нь Рү Мөмө юм. Рү Мөмө бидний үзэх дуртай Хуанжу Гэг киноны эсрэг дүрийн нэр юм. Дахин "мэндэлсэн" Рү Мөмө шууд дамжуулалтын компани. Энд улсдаа нэртэй сая сая дагагчтай инфлүүсерүүд ажиллаж, шууд дамжуулалт хийж, дэлхийн брэндүүдийн бусдаас ялгарах онцлог, давуу тал зэргийг олон нийтэд сурталчилж ажилладаг. Ташрамд дурдахад Рү нь хятадаар агуулга, Мөмө нь үнсье гэсэн утгатай.
Тиймээс тус компани агуулга руу илүү төвлөрч, хэрэглэгчээ дээдэлж ажилладаг байна. Мөн хиймэл оюун ухаанд түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг учраас мэдээлэл технологийн хамгийн чадварлаг ажилтнуудыг урьж ажиллуулдаг аж.