Сагсан бөмбөгийн3х3 төрлийн энэ жилийн анхны “Ихдуулга” тэмцээн Японы Үцүномияа хотод боллоо. Монголоос “Сансар ММС энержи” багийнхан А хэсэгт Сербийн UB, АНУ-ын “Miami”-гийн тоглогчидтой таарав. Мөн“Улаанбаатар ММС энержи”-гийнхэн B хэсэгт Литвийн “Раудондварис”, Сербийн “Партизан” багийнхантай тоглосон юм. Тус тэмцээнд “Сансар ММС энержи” багийн нэрийн өмнөөс легионероор Сербийн шигшээ багийн тамирчин Александр Ратков өрсөлдлөө. “Улаанбаатар ММС энержи”-гийн Э.Дөлгөөн бэртлийн улмаас өнжсөн тул оронд нь залуучуудын шигшээгээс Л.Авирмэдийг оролцуулав.
“Сансар ММС энержи”-гийнхэн Нидерландын “Амстердам” багийнхныг 20:18-аар хожиж, “Ихдуулга”-ын шилдэг дөрөвт үлдлээ. Ингэснээр тэд дараагийн “Их дуулга”-д оролцох эрхтэй боллоо. Шинэ улирлын тоглолтын нээлтийн үеэр Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос өнгөрсөн жилийн шилдэг тоглогч, багуудад шагнал гардуулжээ. Монголын багаас “Сансар ММС энержи”-гийн тоглогч А.Ананд “2022 most spectacular player”-ээр шалгарсныг Үцүномия хотын дарга гардуулсан байна. Сагсан бөмбөгтэй холбоотой өөр эгэн мэдээ дуулгахад, манай тамирчдаас АНУ-ын Оюутны лигт анх удаа мөрөө гаргасан Ш.Энхийн-Одын нэр NBA-ийн драфтад албан ёсоор байршсан нь Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэнд шинэ хуудас нээлээ. АНУ-ын Нью-Йорк хотод NBA-ийн драфт ирэх сарын 22-нд болох нь.
Сонирхуулахад, нийслэлийн Засаг даргын нэрэмжит“ Улаанбаатар кап” 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээн Сүхбаатарын талбайд үргэлжилж буй. Түүнчлэн Багануур, Сонгино хайрхан дүүргийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6, 7-нд болно. Аваргаар тодорсон багийнхан БНХАУ-ын Макаод долдугаар сард зохион байгуулах дэлхийн “Их дуулга”-д өрсөлдөх эрх авах юм.