Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран бүтээлч З.Түмэнжаргал, зураач Б.Баярцэнгэл нар хамтарсан үзэсгэлэнгээ нээгээд байна. Тэд Дүрслэх урлагийн академийн төгсөгчид. Гэр бүлийн хоёр анх удаа бүтээлүүдээхамтарч дэлгэсэн нь энэ юм. З.Түмэнжаргал нь байгаль, домог, зан үйл, нүүдлийн ахуй соёлын тухай чулуу, мод, металл, яс, үс, арьсаар илэрхийлдгээрээонцлогтой. Нэн шинэатлаа эрт болоод эдүгээгийн талаар “хүүрнэх” өвөрмөц бүтээл туурвидаг, өөрийн гэсэн өнгө төрхөөрөө түүний бүтээлүүд ялгардаг аж. Зураач Б.Баярцэнгэл нь монголчууд нүүдэлчдийн аж байдлаас суурин нийгмийн хэв шинж рүү шилжиж буй тухай “өгүүлэхдээ” буддын шашны дотоод чанарт сониучаар өнгийсөн уран нарийн дүрслэл, зөөлөн өнгө, ёгт агуулга бүхий онцлогтой бүтээлүүдтэй.
Арцнаас баагих утаан дээр завилан суугаа Бурхан багшийн хөргийг залсан бүтээл бол Б.Баярцэнгэлийнх. “Сүсэг” хэмээх нэртэй. Сүсэг бол утаа төдий, гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй, өөрөөр хэлбэл, сэтгэлийнх юм шүү дээгэсэн санаа агуулж буй. Арц, хүж уугиулан сэтгэлээариутган, тайтгарч, улмаар сүсэглэж болох атал өдий төдий хөрөнгө зарцуулан бурхны дүр бүтээж, энд, тэнд байршуулахын хэрэг юун гэж хэлэх зорилго тэрбээртавьжээ.
Харин зураач З.Түмэнжаргал контемпорари чиглэлээр голдуу туурвидаг байна. Тэрбээр Монголынхоо хаадуудыг төсөөллөөрөө бүтээсээр буй бөгөөд энэудаа Чингис болон Өгөдэй хааны хөргийг үзүүлж байна. Өгөдэй хааны хөргийг жаазлахын оронд торгон жанч дээр байршуулсан нь монголчууд Монголыг өнөөдрийн бидэнд залгамжлуулан үлдээсэн хаадуудаа бурханчлан шүтэж байх нь зүйтэй гэсэн агуулгатай аж.
Бэлтгэсэн Р.Оюунаа