Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнэ 2026 оны зургаадугаар сарын 02-ны байдлаар өмнөх сараас 2.0 хувь, өмнөх долоо хоногоос 1.4 хувиар өсжээ.
СБХБ) “Бүс нутгийн эдийн засгийн төлөв” тайлангаа олон нийтэд танилцуулав. Тодруулбал, 2027 он хүртэл Монгол Улс ба Төв Азийн орнуудын эдийн засаг хурдацтай өсөж, геополитикийн нөхцөл байдал тогтвортой байх таамаглал гарсан байна. Өөрөөр хэлбэл, тус банкны үйл ажиллагаа явуулдаг бүс нутгуудаас бид өсөлтөөрөө тэргүүлэх төлөвтэйг эл тайланд онцолжээ. Манай улсын эдийн засгийн үзүүлэлт дээшлэхэд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт болон уул уурхайн үйл ажиллагаа эрчимжсэн нь голчлон нөлөөлөх гэнэ.
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах “Залуу судлаач” уралдааныг зохион байгуулжээ. Уг уралдаанд 20-45 судлаач оролцдог байсан бол энэ удаад 200 гаруй судлаач судалгааны 79 бүтээл ирүүлж, эцсийн шатанд долоог нь үлдээн, шалгаруулсан аж.