Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдууланТархины харвалтын нийгэмлэгийнхэн өчигдөр мэдээлэл өглөө.
УНТЭ-ийн Мэдрэлийн эмгэг судлалын төвийн дарга Л.Энхсайхан энэ үеэр “Дэлхий даяар жилд 12-13 сая хүн тархины харвалтадөртдөг. Тэдний гуравны нэг нь нас барж, 4.5 сая орчим хүн хөгжлийн бэрхшээлтэйболдог. Монгол Улсад 100 мянган хүн тутамд 200 тохиолдол бүртгэгдэжбуй бөгөөд дундаж нас 59 байна. Энэ нь дэлхийн дунджаас 10 насаар залуу үзүүлэлт юм” гэв.
Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэл судлалын секторын эрхлэгч Б.Чимэглхам “Энэ жилийн тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг “Минут бүр үнэ цэнтэй” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улс өнөө жил анх удаа үндэсний хэмжээнд тархины харвалтын судалгаа хийж эхэлсэн. Урьдчилсан дүнгээр Архангай, Хөвсгөл аймагт өвчлөл улсын дунджаас өндөр байна. Судалгааг бүтэн жилийн турш үргэлжлүүлж, эцсийн дүнг гаргана. Уг нь эл өвчний 80-90 хувьд урьдчилан сэргийлэхболомжтойгэж үздэг. Улаанбаатархотод 2019-2021 онд хийсэн судалгаагаархүйтний улиралд өвчлөл илүү нэмэгддэгийг тогтоосон. Үүнд агаарынбохирдол зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буй. Олон улсын судалгаагаар агаарын бохирдол харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдгийг хэдийн баталсан шүү дээ. Тиймээс хүйтний улиралд артерийн даралтааөглөө, оройдоо тогтмол хэмжиж, эмчийн зааврын дагуу хянах, боломжтойүедээ цэвэр агаарт гарах зэргээрурьдчилан сэргийлэх хэрэгтэй” гэв.
Тархины харвалтын шинж тэмдгийг эрт таньж, түргэн тусламж цаг алдалгүй дуудахнь эмчилгээний үр дүнд ихээхэн нөлөөлдгийгУХТЭ-ийн Мэдрэлийн төвийнхөнтайлбарлалаа. Дэлхий нийтэд харвалтыншинж тэмдгийг танихад FAST шалгуурыгтүгээмэл ашигладаг. Үүнд нүүрнийхувирал өөрчлөгдөх, гарын хүч сулрах, хэл яриа ээдрэх зэрэг шинж тэмдэг багтана. Мөн тэнцвэр алдагдах, хараа гэнэт муудах зэрэг шинж тэмдэг илэрвэл 103 дугаарт яаралтай залгах шаардлагатай юм байна.
Зарим төрлийн ишемийн үед бүлэн хайлуулах эмчилгээг шинж тэмдэг илэрснээс хойш 4.5 цагийн дотор хийх боломжтой. Тиймээс шинж тэмдэг анх илэрсэн цагийг тогтоож, эмчид мэдээлэх нь чухал аж. Харинухаан санаа нь балартаж, залгих чадвар нь алдагдсан хүнд ус, эм уулгаж болохгүй гэнэ.
Э.Сондор