Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Усанд осолдсоны улмаас хоёр хүн нас барав

Архангай аймгийн Цэцэрлэг сумаас хойд зүгт малчин Г мотоциклтой гэрээсээ гараад сураггүй болсон гэх дуудлага энэ сарын 9-нд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд тухайн иргэнийг дөрөв хоног эрэн хайсан байна. Харамсалтай нь, уржигдар 15.30 цагт Идэр голоос талийгаачийн цогцсыг олжээ
2024-05-14

Гадаадад байгаа иргэд зөвхөн нам, эвслийг сонгох нь Үндсэн хуулийг зөрчинө гэв

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”, “Цахим өртөө холбоо”, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл өчигдөр хэвлэлийнхэнд хандав. Тэд УИХ-ын сонгуулийн тухай хууль гадаадад суугаа 200 гаруй мянган иргэний сонгох эрхийг зөрчиж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ. Дээрх байгууллагуудын төлөөлөл болсон зургаан иргэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулиар олгосон тэгш сонгох эрхийг зөрчиж байна гэдэг үндэслэлээр Цэцэд мэдээлэл гаргасан юм байна. 
2024-05-14

Үйлдвэрийн аяллыг үнэд хүргэх боломж

Манай улсад өнгөрсөн онд ирсэн жуулчдын 23 хувь буюу 153 мянга гаруй нь “Говь” ХК-ийн үйлдвэр, нэрийн дэлгүүрт зочилж, ноолууран бүтээгдэхүүн худалдан авсныг саяхны нэгэн арга хэмжээний үеэр судлаачид танилцуулсан юм. Тус компанид орлого оруулсан гадаад үйлчлүүлэгчдийн 75 хувь нь солонгос, 10 хувь нь хятад, дөрвөн хувь нь орос, япон жуулчин байж. Цаашид ноос, ноолууран бүтээгдэхүүн сонирхогч жуулчны тоо эрчимтэй өсөж, дээрх үзүүлэлт “цойлох” тооцооллыг мэргэжилтнүүд гаргаад байна. Энэ мэдээлэл түгсний дараахан “Ханбогд кашмер”, “Монгол нэхмэл” компанийнхан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ жуулчдад ойртуулах алхам хийлээ.
2024-05-14

“Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” номын хэлэлцүүлэг боллоо

Суут сэтгэгч нарын нэг И.Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” бүтээлийг доктор Ч.Даваадорж монгол хэлэнд буулгажээ. Тэрбээр шинэ номынхоо хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт МУИС-д зохион байгуулсан юм. Уг бүтээлийг шинжлэлийн ухааны доктор Л.Норовсүрэн хянан найруулжээ. 
2024-05-13

Иогчид дөрөв дэх жилдээ чуулна

Монголын иогийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын иогийн фестиваль” энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болно. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй эл арга хэмжээнд дотоодын болон гадаадын шилдэг багш нар оролцож, 30 гаруй төрлийн иог болон бясалгалын талаар хичээл заах юм байна. 
2024-05-13

Нийгмийн эрүүл мэндийн менторшип хөтөлбөр зарлалаа

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Нийгмийн эрүүл мэндийн менторшип-2024” хөтөлбөр зарлажээ. Туршлагатай менторуудын мэдлэг, ур чадварыг бусадтай хуваалцах зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буй аж. Үүний хүрээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн менторууд эрдэм шинжилгээ, судалгааныхаа үр дүн сонгогдсон менти нартай хуваалцаж, туршлага хуримтлуулах, мэдлэг, ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх юм байна.
2024-05-13

Үндэсний цахим санг “Ekids” цэсэд байршуулжээ

Төрийн үйлчилгээний цахим систем болох “E-Мongolia” аппликэйшнд хүүхдийн эрхийг хамгаалах, эцэг, эх, хүүхдэд зөвлөгөө өгөх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Ekids” цэс байдаг билээ. Хүүхдийн төлөө ажиллуулдаг “Ekids” цэсэд үндэсний цахим сан болох “Esan”-г нэмж байршуулжээ. Ингэснээр хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчид цахим орчны аюул, сул талыг мэдэж зөвлөгөө авна
2024-05-13

“Монгол бичгийн цахим бичвэр” уралдааны шилдгүүдийг тодруулав

“Монгол бичгийн цахим бичвэр” улсын III уралдааны шилдгүүд өнгөрсөн баасан гарагт шагналаа гардан авлаа. Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Үндэсний номын сангаас уг уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн уралдааныг цахимаар зохион байгуулж, шилдгүүдийг тодруулсан юм билээ. 
2024-05-13

“Хүүхдийн зуслан бол ирээдүйд дэлхийг сайхан болгох удирдагчдыг бэлтгэх газар”

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборынхны санаачилснаар ХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон Монголын үндэсний зуслангуудын холбоо хамтран Хүүхдийн зуслангийн удирдах ажилтнуудын үндэсний зөвлөгөөн зохион байгуулав. Дэлхий даяар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хүүхдийн зуслангийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагатай хойч үеийг төлөвшүүлэх зорилго бүхий уг арга хэмжээний хүрээнд өнгөрсөн баасан гарагт “Хүүхдийн хөгжлийн төлөөх нийгмийн хариуцлага” сэдэвт зөвлөгөөн болж, 51 зуслангийн 130 гаруй төлөөлөгч оролцсон бол дараагийн хоёр өдөр нь олон улсын “Найрамдал” цогцолборт сургалт зохион байгуулсан юм. 
2024-05-13

Азийн физикийн олимпиадын багаж төхөөрөмжийг ашиглажээ

Улсын физикийн 35 дугаар олимпиадыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумд энэ сарын 8-11-нд зохион байгууллаа. Аймаг, бүсийн хэмжээний 11 удаагийн олимпиадад оролцож, шалгарсан шилдэг 45 багш, 98 сурагч үүнд өрсөлдсөн юм. Энэ удаагийн олимпиадад Улаанбаатар хот болон зохион байгуулагч Хөвсгөл аймгаас хамгийн олон суралцагч өрсөлджээ.
2024-05-13

71 мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийсний шалтгааныг шалгуулна

АН-ын дэд дарга, шударга сонгууль явуулахтай холбоотой тус намаас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа баасан гарагт мэдээлэл хийв. Сонгуулийн үеэр хийсэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг шалгуулахаар тус ажлын хэсгээс Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүлсэн аж. УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө 230 мянган иргэн шилжсэн бол энэ оны эхний дөрвөн сард уг тоо 70 100 болсон байна
2024-05-13

Монголд ирсэн дугуйтай аялагч зодуулжээ

Улаанбаатараас Португал хүрэх дугуйтай аяллаа эхлүүлээд байсан нэгэн жуулчин орон нутгийн иргэнд зодуулж, гэмтсэн явдал гарчээ. Тэрбээр энэ талаар цахим хуудсандаа “Би хоёр хоног аялж, 200 км зам туулсны эцэст дөрөвдүгээр сарын 29-нд Өндөрширээт (Төв аймгийн) тосгоны захад хээр хоноглож байгаад хүчирхийлүүлж, зодуулсан. Улмаар ходоод, гэдэсний замын цочмог үрэвсэлтэй гэсэн оноштойгоор тосгоны эмнэлэгт гурав хоног хэвтэж эмчлүүлсэн. Маш их шингэн алдсан тул намайг Улаанбаатар луу шилжүүлж, эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд энэ хугацаанд эмчийн хяналтад байлаа
2024-05-13

Гурван сурагч дэлхийн аварга боллоо

Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Перу улсын Лима хотод болж, монгол хүүхдүүд шагналын хур буулгалаа. Тодруулбал, монгол сурагчдаас гурван хүүхэд дэлхийн аварга болсон байна. Долоон настай охид, хөвгүүдийн ангиллын тэмцээний аль алинд нь монгол сурагчид алтан цом хүртсэн байна. Хөвгүүдийн ангилалд Монголын шатрын “Стейниц” академийн Б.Учрал, охидынход Хөвсгөл аймгийн тамирчин Н.Аз-Эрдэнэ нар дэлхийн аварга болов
2024-05-13

“Эрс тэс уур амьсгалд тариалан эрхлэх нь шатар тоглохтой адил”

“Гэрийнхээ үүдэнд мод тарьчихсан. Сүүдэрт нь өглөөнийхөө цайг ууж сууна. Хаврын улиралд хүнснийхээ ногоог тариад, намартаа хураагаад авчихдаг өөрийн гэсэн бяцхан цэцэрлэгт хүрээлэнтэй болно” гэсэн зорилгоо цахим хуудсандаа хуваалцах хүн олон бий. Энэ нь их хотын бужигнасан амьдралаас холдож, хүний хөлөөс зайдуухан, амар тайван амьдрах боломж ч байж мэдэх юм. Мөн хүнснийхээ ногоог өөрсдөө тариад, хэрэглэхийг зорьдог хүмүүс ч байна. Олон хүний мөрөөддөг ийм орчныг бүрдүүлж, өөрсдийнхөө хэрэгцээний ногоо, жимс, жимсгэнийг тарихын зэрэгцээ нийслэлчүүдэд борлуулдаг айл цөөнгүй
2024-05-13

 Түр асрах байрыг өдий хүртэл засаж дуусаагүй байна

Барилгын эргэн тойронд төмөр торон хашаа барьжээ. Уг байрыг 800 сая төгрөгөөр тохижуулж буй гэх. Тэнд 5-6 хүн байрны ханыг шавардаж байлаа. Тэд засварын ажлаа эхлүүлээд долоо хонож буйгаа хэллээ. Их хэмжээний өтөг бууц байсан тул тэдгээрийг цэвэрлэхэд багагүй хугацаа шаардлагатай болжээ. Халаалтын системүүдийг нь Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрынхан шийдсэн гэнэ. Одоо ажиллаж байгаа хүмүүс нь энэ сарын 30-нд ажлаа дуусгана гэлээ. Энд тэндгүй овоолсон шороо, цемент байгааг нь харахад тэд хэлсэн хугацаандаа ажлаа амжуулж чадна гэдэгт итгэхэд бэрх. 
2024-05-13

Дэлхийн хамгийн олон дагагчтай нөлөөлөгч нь К.Роналду

Сүүлийн үед инфлүүнсер буюу сошиал нөлөөлөгчид гэсэн ойлголт эрчээ авч байна. Техник, технологи, сошиал медиа платформуудын тусламжтайгаар бусдад нөлөө үзүүлж, дуу хоолойгоо нийгэмд хүргэж чаддаг хүмүүсийг сошиал нөлөөлөгчид гэж нэрлээд буй. Тухайлбал, дуучин, жүжигчин, олны танил, алдартай хүмүүсээс эхлээд хэн ч сошиал орчинд нөлөөгөө бэхжүүлж, хүрээгээ тэлэх боломжтой. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд олон нийтийн сүлжээ асар хурдацтай хөгжиж байна. Одоогийн байдлаар дэлхий дахинд 4.62 тэрбум хүн цахим сүлжээг идэвхтэй хэрэглэдэг гэх судалгаа бий.
2024-05-10

Гэрийн тэжээвэр амьтнаа нэгдсэн системд бүртгүүлэх ёстой

Манай улс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болсон билээ. Тэжээвэр амьтны эзний эрх, үүргийг уг хуульд нарийвчлан тусгасан. Мөн амьтан тэжээхээр бэлдэж байгаа бол ямар шаардлагуудыг биелүүлэх ёстойг ч тодорхой заажээ. Тухайлбал, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай. Мөн нохой, муурын асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байх зэргийг хуульчилсан юм. Сургалтаар асран хамгаалагчийн эрх, үүрэг болон нохой, муурын төрөл, үүлдрийн онцлог, хооллолт, эрүүл мэнд, арчилгааны талаар зөвлөмж өгөх аж
2024-05-10

“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийнхан багш бэлтгэх нь

“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийнхан математик, физик, химийн багш бэлтгэх хөтөлбөртэй болно. Тэд ирэх хичээлийн жилээс эдгээр мэргэжлийн хөтөлбөрөө эхлүүлэх аж. Үүний хүрээнд сумын сургууль төгсөөд ирсэн элсэгчдэд дөрвөн жилийн буцалтгүй тэтгэлэг олгох гэнэ. Уг тэтгэлгээр нь суралцаж төгссөн бол төрөлх сумынхаа сургуульд таван жил багшлах ёстой юм байна. Үүнээс гадна суралцагчдад зориулсан олон тэтгэлгийг бэлтгэж буй аж. Тус сургууль нь архитектур, программ хангамж, барилгын инженер зэрэг есөн хөтөлбөрөөр ирэх хичээлийн жилд оюутан элсүүлэх нь.
2024-05-10

Хөвсгөл, Төв аймагт гарсан ойн түймрийг унтраажээ

Улсын хэмжээнд он гарснаас хойш Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс аймгийн 28 сумд 56 удаа ой, хээрийн түймэр гарчээ. Түймэрт нийт 504 913 га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 бог мал өртсөн байна. Хамгийн сүүлд Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант сумд гарсан түймрийг бүрэн унтраагаад буйг онцгой байдлын байгууллагаас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Баясгалант багийн нутагт энэ сарын 6-нд ойн түймэр гарчээ
2024-05-10

Хэнтийн талд хадсан дуу

“Нямбуугийн Нямдорж! Энэ гайхамшигт найрагчийг би нийгэм журмын буюу социализмын гэх үеийн уран зохиолын тэнгэрт гийсэн нэгэн хурц гэрэлт од гэж боддог билээ. Нямдоржтой би сайхан нөхөрлөж явсан. Энэ нөхөрлөл удаан биш ч зузаан байсан юм. Номхон тэмээ ноолоход амар гэдэг. Нямдорж маань тэр үеийн үзэл сурталд мөн ч их ноолуулсан даа. Эдгээр шүлгээс түүний маань “үнэр” тэр чигээрээ ханхалж байнам. Өөрөөр хэлбэл, том яруу найрагч бол томоороо л байдаг ажээ” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким түүний “Монгол” шүлгийн түүвэрт бичжээ.
2024-05-10