Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г хүлээн авч уулзлаа

Монгол Улсад анх удаа айлчлан ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сөн Хий-гийн чин сэтгэлийн мэндчилгээг
2024-03-10

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд дүүргийн
2024-03-10

Суурьшлын бүсэд орж ирсэн 2140 малын эздийг тогтоон, хүлээлгэж өглөө

Мал гаргаж, хашаалахад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, цэрэг, цагдаа, нийслэл, дүүргийн холбогдох хэлтэс,
2024-03-10

1940 оноос хойш тохиолдож байгаа 26 дахь хүйтэн сар боллоо

Өнгөрөгч II сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -4.9°С, олон жилийн дунджаас
2024-03-10

Натурын зам дагуух, барьж буй барилга шатжээ

Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн алба
2024-03-10

 Завханд Хөдөө аж ахуйн бирж ажиллуулна

Мах борлуулах ажил төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна. Хөдөөгийн сурагчдын амралтыг хэрхэн зохицуулж байгаа вэ
2024-03-06

Завханы ерөнхий боловсролын бүх сургууль төгөлдөр хууртай

Хөгжмийн анги цахилгаан төгөлдөр хуур, төгөлдөр хуур, ятга, морин хуур, их хуур, лимбэ, аман хуур
2024-03-06

Завханы өвөлжилт хүндэрсэн сумдын 2800 малчин өрхөд тусламж хүргэж байна

Монгол оронд сүүлийн хэдэн жил тохиогоогүй төмөр зуд нүүрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар тодорхой шийдвэрүүд гаргаж, малчдад туслах ажлыг шат дараатайгаар шуурхай эхлүүлсэн. Улмаар УИХ-ын гишүүд зуд нүүрлэснээс хойш тойрогтоо гурав дахиа ажиллаж байна.
2024-03-04

Завхан аймаг дахь сургууль, дотуур байруудын ариун цэврийн байгууламжийг шалгалаа

Завхан аймаг 26 цэцэрлэг, 40 сургууль, 25 дотуур байртай. Эдгээр  91  сургууль, дотуур байр цэцэрлэгийн нүхэн жорлонг халж, орчин үеийн ариун  цэврийн байгууламжтай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлжээ.  Өнөөдрийн байдлаар Завханы Асгат, Баянтэс, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Баянхайрхан, Отгон, Ургамал, Яруу, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино гэсэн 13 сумын 12 цэцэрлэг, 18 сургууль, 13 дотуур байр буюу нийт 43 объектын ариун цэврийн байгууламжийг 100 хувь ашиглалтад оруулжээ.
2024-03-03

Монголын боловсролын хувирган өөрчлөлт сэдвээр ярилцлаа

Ирэх гуравдугаар сарын 4,5-нд "Монголын боловсролын хувирган өөрчлөлт" үндэсний чуулган Улаанбаатар хотноо болно. "Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клубийн гишүүд чуулганыг угтаж, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл (Ph.D), секторын эрхлэгч (Ph.D) Х.Отгонбаатар нартай "Монголын боловсролын хувирган өөрчлөлт" сэдвээр ярилцлаа. 
2024-02-29

Рэвью: Биднийг гэгээрүүлэх “Клеопатра”

Биднийг гэгээрүүлэхийг хүссэн уран бүтээлчид “Клеопатра” жүжгийг тайзнаа амилуулжээ. Үзэгчид ч шинэхэн театрын анхны бүтээл “Клеопатра” Монголын хөрсөнд буусныг сонирхохоор танхимыг дүүргэжээ. Улмаар хоёр үзэгдэлт жүжгийн завсарлагааны хонх дуугарч, гэрэл асахтай зэрэгцэж тэд шивэр авир дуу гаргаж, дүнгэнэж эхлэв. Тэдний зарим нь “Тайз засал үнэхээр супер болжээ” гэдэгтэй бүрэн дүүрэн санал нэгдэв. Дээр нь хувцас хэрэглэлийн нүд алдам гоёмсогийг дурдахаа мартсангүй. Нөгөө хэсэг нь “Жүжигчин Н.Баярмаад “Клеопатра”-гийн дүр төгс зохицсон” гэдгийг яг таг баталж, уулга алдах аж.  Аа бас “Хасар” Жагаа Цезарь болсон нь нүдээ олжээ. Цезарийн дотоод илэрхийллийг үүнээс илүү яаж гаргах вэ” гэж шагшив. Хүүхнүүд “Марк Антоний” хурдхан гарч ирээсэй гэж хүсэмжлэх аж. Тийн хүсэмжлэхэд тэднийг хяссан аятай завсарлагааны 15 минут хэтэрхий урт үргэлжлэх шиг.
2024-02-29

1984: Дэлхийг шуугиулсан хүчирхэг хашхираан өнөө ч сонсогдсоор

Дэлхий дахиныг шуугиулсан хүчирхэг хашхираан бүхий оюун сэтгэлгээний уг бүтээлийг М.Батболдын найруулснаар “Орфей” театрын хамт олон постдрамын жүжиг болгон үзэгчдийн хүртээл болгох гэж байна.  Өөрөөр хэлбэл, тэртээх 1948 оны анаграм үйл явдал өнөө ч хэвээр, бүр Улаанбаатар” зочид буудлын ИХ ТАНХИМЫН тайзнаа үргэлжлэх нь ээ.
2024-02-27

10000 залуугаас шилдэг 1000-ыг гадаадад аялуулж, тууштай 100-гийнх нь бизнест хөрөнгө оруулна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас 10 000 залууст бизнесийн анхан шатны мэдлэг олгож, шилдэг 1000 суралцагчдыг дараагийн шатны сургалтад хамруулж, БНЭУ, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад аялуулж, туршлага судлуулна. Улмаар тунаж үлдсэн тууштай 100 залуугийн санаачилсан бизнесийг нь бойжуулна.
2024-02-27

Х.Булгантуяа: Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын реформ хийсэн

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо. Энэ үеэр хөдөлмөр, нийгмийн зөвшлийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгааг талууд онцолсон.
2024-02-26

“Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийн баярт 96-104 настай ахмад дайчид оролцоо

Энгэртээ одон медалиа гялалзуулан суух  ахмад дайчид бол 103 настай У.Доржпалам, 100 настай Ш.Цэдэндамба, 98 настай Н.Батмөнх, 99 настай Г.Шагдар, 100 настай Ц.Чимэдцэрэн, 100 настай Б.Шагдар,  96 настай Г.Манья, 97 настай Т.Батсуурь нар байлаа.
2024-02-23

"Ирээдүйн тоглоомууд" анхны олон улсын тэмцээнд Монголоос 10 тамирчин оролцож байна

ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй "Ирээдүйн тоглоомууд" хэмээх шинэ хэлбэрийн анхны олон улсын тэмцээн өчигдөр үдэш нээлтээ хийв. Тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцож байна.
2024-02-22

Булган аймгийн МСҮТ-ийн байрыг засна

Булган аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байр
2024-02-20

Боловсролын талаар олон нийтээс санал авч эхэлжээ

Чуулганыг зохион байгуулахтай  холбоотой олон нийтийн санал бодлыг сонсох, цаашлаад үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зорилгоор нээлттэй санал асуулга авч эхэллээ. Боловсролын  төлөө санаа тавьдаг, дуу хоолойгоо хүргэхийг хүссэн хүн бүхэн дараах холбоос, QR кодоор нэвтэрч өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжтой.
2024-02-20

   Хятадын орчин үеийн кино урлаг 119 жилийн түүхтэй 

Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой өнөө жил тохиож буй. Ойн баярын хүрээнд зохион байгуулагчид нийтэд чиглэсэн цуврал ажлууд өрнүүлж буй. Тухайлбал, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс энэ өдрүүдэд “Аз жаргалтай хаврын баяр” уриа дор хятад хэл суралцагчдад зориулсан киног хоёрдугаар сарын 14-19-ний өдөр олон нийтийн хүртээл болгоно. Кино өдрүүдээр дамжуулан Хятадын соёл уламжлалыг давхар сурталчилж буй.
2024-02-19

БНСУ-ын дуучин MC Снайпер, Ким Хё Жун, Блү нар Монголд ирлээ

Улмаар маргааш “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох тоглолтод оролцох бөгөөд гэгээн хайрын баяр Валентиний хамгийн том наадам гэдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулж буй ажээ. “Чиний валентин” нэртэй уг тоглолтын тасалбарын 90 хувь нь борлуулж дууссаныг “Эвандис” энтертайментаас онцоллоо.
2024-02-16