Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Бразилд үер бууж, 27 хүн амиа алдав

Бразил улсын томд тооцогдох Рио-Де-Жанейро, Эспирито Санто хотод өнгөрсөн ням гарагт усархаг аадар бороо орж үер буужээ. Үерийн улмаас эмх замбараагүй байдал үүссэн талаар хотуудын удирдлагууд мэдээлэв.
2024-03-26

Дэлхийн анхны байгалийн шахсан хий тээвэрлэгч Индонезийг зорьжээ

Дэлхийн анхны байгалийн шахсан хий тээвэрлэгч өнгөрсөн бямба гарагт Зүүн Хятадын Зянсу мужийн Чидун хотоос Индонезийг зорин далайд гарлаа.
2024-03-25

Японд үхэлд хүргэх эрсдэлтэй нянгийн халдвар хурдацтай тархаж байна

Японд стрептококкийн хордлогын шокын хам шинж (STSS)  халдварт өвчин  хурдацтай тархаж байгаа талаар The Japan Times мэдээлэв
2024-03-25

Сансрын туршилтын бөмбөлөг хөөргөлөө

Монгол, Япон Улсын эрдэмтэн судлаач нар “Mars-V” төслийн хүрээнд энэ сарын 22-нд сансрын туршилтын бөмбөлөг хөөргөлөө. Туршилтын бөмбөлөгт суурилуулсан өндөр нягтралтай гэрэл зургийн болон дүрс бичлэгийн төхөөрөмжөөр зуд, ой, хээрийн түймэр, хөрсний доройтол, цөлжилт, агаарын бохирдол зэргийн нөхцөл байдлыг тодорхойлно
2024-03-25

Москвагийн халдлагыг үйлдсэн этгээдийн чихийг огтлон идүүлж буй бичлэг цацагджээ

Кремлийн "Readovka" хэвлэл Брянск мужийн ойролцоох ойд нэг хүнийг саатуулж буй бичлэгийг нийтэлжээ. Уг хэвлэлд бичсэнээр  тухайн хүн Москвагийн “Crocus City Hall” концертын их танхимд халдлага үйлдсэн террористуудын нэг байсан бөгөөд "ой руу зугтахыг" оролдсон байна . Бичлэгээс үзсвэл тусгай албаны хувцастай  хэд хэдэн хүнээр тойруулан явж буй түүний баруун чихний хэсэг нүүр, ам нь  бүхэлдээ цусанд будагджээ . Ердөө 2 цагийн дараа Оросын GRAY ZONE суваг дээрх  бичлэг дээр  гарсан  террористын чихийг нь огтолж буй бичлэг нийтлэв.
2024-03-25

Сансарт цөмийн зэвсэг хэрэглэхийг хориглохыг уриалсан НҮБ-ын тогтоол гаргахыг санал болгов

АНУ, Япон хамтран сансарт цөмийн зэвсэг хэрэглэх, хөгжүүлэхгүй байхыг бүх улсад уриалсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол гаргахаар санаачилж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
2024-03-25

Москвад халдлага үйлдсэн этгээдүүдийг баривчилжээ

Нийт 11 хүн баривчлагдсанаас 4 нь Crocus-ийн халдлагад шууд оролцсон этгээдүүд байв. Эдгээр дөрвөн гэмт этгээд бүгд Тажик улсын иргэд аж.
2024-03-23

Илон Маск хараа оруулдаг суулгац бүтээсэн талаар мэдэгдэв

“Blindsight бол “Neuralink” компанийн  Telepathy-ийн дараах бүтээгдэхүүн юм... Амьдарлдаа хэзээ ч юу ч харж байгаагүй сохор  төрсөн хүн  байсан ч  хараа орно гэдэгт бид итгэж байна” гэж тэрбээр  X хуудастаа  бичсэн байна.
2024-03-22

Букингемийн ордон далбаагаа буулгаж, британичууд амьсгаа даран хүлээж байна

Их Британид Букингемийн ордон болон Засгийн газрын зарим байгууллагууд   далбаагаа буулгасан тухай The News мэдээлэв.
2024-03-22

Макл Жексоны хүү эмээгээ шүүхэд өгчээ

Алдарт Майкл Жексоны бага хүү Бланкет аавынхаа ээж буюу 93 настай эмээ Кэтринийг шүүхэд өгчээ. Энэ тухай TMZ мэдээлэв. Тэрээр  эмээгээ дуучны өв хөрөнгөнөөс   шүүхий үйл  ажиллагаанд үрэхийг хориглохыг шүүхээс шаарджээ.
2024-03-22

Монгол хүн дэлхийг 124 удаа тойрох аялалдаа гарсан өдөр

1981 оны гуравдугаар сарын 22-ны 14 цаг 58 минутад сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-ны 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй. Нисэх багийнхан сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, энэ хугацаандаа дэлхийг 124 удаа тойрчээ.
2024-03-22

Энэтхэгийн эдийн засгийн өсөлт хүлээлтээс давав

Энэтхэгийн эдийн засаг 2023 оны дөрөвдүгээр улиралд хүлээгдэж байснаас хамаагүй хурдацтай өсжээ.
2024-03-22

АНУ-ын корпорацийн бонд 153 тэрбум ам.долларт хүрлээ

Цэнхэр чиптэй компаниуд хоёрдугаар сард АНУ-д 153 тэрбум ам.долларын бонд зарж, дээд амжилт тогтоогоод байна. Компаниудын зээл авах зардал буурсан учраас хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээг хангахаар өрсөлдөж эхэлсэн.
2024-03-22

БНХАУ-ын үйлдвэрлэл таван сар дарааллан буурчээ

Хятадын Үндэсний Статистикийн Товчооны мэдээлэлд аж үйлдвэрийн салбарын PMI өнгөрөгч нэгдүгээр сард 49.2 байсан бол хоёрдугаар сард 49.1 болов.
2024-03-22

Ирландын Ерөнхий сайд албан тушаалаасаа гэнэт татгалзав

Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар Засгийн газрын тэргүүн болон эрх баригч Либерал-Консерватив “Fine Gael” намын даргын  албан тушаалаа орхиж байгаагаа мэдэгдлээ.
2024-03-21

Facebook-ийн цэнхэр тэмдгийг яаж авах вэ

Дэлхийн 8.1 тэрбум хүн амын 3 тэрбум нь Facebook хэрэглэж байна. Тус том зах зээлд танигдаж, бизнесээ өргөжүүлэхэд хоёр төрлийн баталгаажуулалтыг ашигладаг аж. Мөн олонд танигдсан пэйж хуудас болон профайлын админуудыг хоёр төрлийн давхар хамгаалалт ашиглахыг Facebook-ээс зөвлөдөг юм. Энэ нь тухайн профайл, пэйж хуудсыг бусдад алдах эрсдэлээс хамгаална.
2024-03-21

Кейт Миддлтоны өвчний түүхийг хулгайлах гэж оролджээ

Их Британийн хаан ширээг залгамжлагч хунтайж Уильямын гэргий Кейт Миддлтоны эмчлүүлж байсан Лондонгийн эмнэлэгийн зарим  ажилтнууд гүнжийн өвчний түүхийг хулгайлахыг оролдсон тухай  “Mirror” мэдээллээ.
2024-03-21

Японы үйлдвэрлэл сүүлийн гурван жилд байгаагүйгээр буурчээ

Японы Jibun Bank-ын мэдээлснээр үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 2024 он нэгдүгээр сард 48.0 байсан бол хоёрдугаар сард 47.2 болж буурчээ.
2024-03-21