Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Кристалина Георгиева ОУВС-г дахин удирдана

Олон улсын валютын сангийн /ОУВС/ Удирдах зөвлөл баасан гарагт Кристалина Георгиеваг тус байгууллагын тэргүүний албан тушаалд улираан томилжээ.
2024-04-14

Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Казахстаны экс сайдын шүүх хурлыг сая сая хүмүүс үзэж байна

Казахстан улсын Эдийн засгийн сайд асан 43 настай Куандык Бишимбаев нь 31 настай эхнэрээ өөрийн ахын ресторанд хэрцгийгээр зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан.
2024-04-10

Африкийн хамгийн залуу Ерөнхийлөгч

Сенегал улсад саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Бассиру Диомай Фай ялалт байгуулсан нь Баруун Африкийн хамгийн тогтвортой орнуудын нэгийн ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгийнхэн сэтгэл зовж байсныг тайвшруулав. Улс төрийн PASTEF намын ерөнхий нарийн бичгийн дарга, 44 настай энэ хүн сонгуулийн эхний шатанд сонгогчдын 54 хувийн санал авч эрх баригч намын өрсөлдөгчөө ялжээ. Энэ сарын 2-нд тэрбээр тус улсын тав дахь, Африк тивдээ хамгийн залуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. 
2024-04-09

ОХУ-д шар усны үер бууж, 10 мянга орчим барилга усанд автжээ

ОХУ-ын Сибирийн бүс Уралын нуруу орчмын нутагт дөрөвдүгээр сарын 7-нд шар усны үер буужээ.
2024-04-08

Финланд ОХУ-тай холбогдсон хилээ тодорхойгүй хугацаагаар хаана

Хууль бус цагаачдын урсгал нэмэгдэж буйтай холбоотой Финланд улс ОХУ-тай залгаа хилээ тодорхойгүй хугацаагаар хаах болсноо өчигдөр зарлажээ. НАТО-д гишүүнээр элсээд нэг жилийн хугацаа өнгөрч байгаа тус улс ОХУ-тай 1340 км урт шугамаар хиллэдэг юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур Финландын эрх баригчид хилээ анх хааж байжээ. Наймдугаар сараас хойш дөрвөн сарын хугацаанд 1000 орчим хууль бус цагаач Оросын талаас ирсэн тухай мэдээлж байв.
2024-04-05

Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас 210 уурхайчин нурангад дарагджээ

Тайваньд болсон 7.4 магнитудын газар хөдлөлтийн улмаас  өнөөдрийн байдлаар  Хуалянь мужид нийт 9 хүн нас барж, 1000 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Мөн уулын хөрсний гулгалт үүсэж, Тапоко Хуалянь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 54 ажилчин болон Тапоко зочид буудалд байсан 24 хүн овоорсон том хад чулууны дунд гацжээ. Тус мужийн Гал түмэртэй тэмцэх газрын мэдээлснээр 210 гаруй уурхайн ажилчин нурангад дарагдаад байна.
2024-04-05

Тайванийн газар хөдлөлтийн улмаас 9 хүн нас барж, 1000 гаруй хүн бэртжээ

Тайваньд болсон 7.4 магнитудын газар хөдлөлтийн улмаас  өнөөдрийн байдлаар  /2024.04.04/ Хуйлин мужид нийт 9 хүн нас барж, 1000 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
2024-04-04

Тайванд болсон газар хөдлөлтийн улмаас 4 хүн нас барж, 57 хүн бэртэж гэмтжээ

Тайвань улсад 1999 оноос хойш тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тус улсад болсон өнөөдөр /2024.04.03/ өглөө орон нутгийн цагаар 8 цагт болсон 7,4 магнитудын газар хөдлөлтийн гамшгийн улмаас нийт дөрвөн хүн амь үрэгдэж, 57 хүн бэртэж, гэмтсэн байна.
2024-04-03

Тайванд сүүлийн 25 жил бүртгэгдээгүй хүчтэй газар хөдлөлт болжээ

Тайванд орон нутгийн цагаар өглөөний 07 цаг 58 минутын орчимд хүчтэй газар хөдөлж, хөрсний нуралт үүсч, байшин барилгууд нуржээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Тайванийн Хуалиен хотоос өмнө зүгт 18 километрийн зайд байжээ.
2024-04-03

Украины нисгэгчгүй нисэх аппаратууд Оросын хотуудыг довтолж байна

ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч дэслэгч генерал Игорь Конашенков “Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин нэг өдрийн дотор Украины 176 нисгэгчгүй нисэх аппарат (ННА)-ыг устгаж байна” хэмээн мэдэгдлээ.
2024-04-02

Хурдны галт тэргээр цаг явах газарт 20 минут зарцуулна

Сөүл хотын иргэд Хурдны галт тэрэг GTX-А-д суун зорчиж эхэллээ. Автобусаар нэг цаг гаруй явдаг байсан Сусео-Донтаны замыг энэхүү GTX хурдны галт тэргэнд сууснаар ердөө 20 минутын дотор очих аж.
2024-04-02

Дөрвөн удаа нэр дэвшиж зорьсондоо хүрсэн Прабово

Индонезийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны хоёрдугаар сарын 14-нд болж, Батлан хамгаалахын сайд байсан Прабово Субианто 96.2 сая хүний санал буюу сонгогчдын 58.6 хувийн дэмжлэг хүлээж Төрийн тэргүүн болсон юм. Тус улсын Төрийн тэргүүний нэг бүрэн эрхийн хугацаа нь таван жил байдаг. Түүнд халаагаа өгсөн Жоко Видодо 10 жил засагласан учир гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлэх боломжгүй болж сонгуульд Субиантог дэмжиж оролцсон юм. Харин түүний хүү, 36 настай Ракабуминг Рака Дэд Ерөнхийлөгчийн албыг хаших үүрэг хүлээв. 
2024-04-01

Нээлттэй засаглалын түншлэлийн зүгээс төрөөс төрсөн авлигачидтай тэмцэх үүрэг амлалтаа тодорхойллоо

Дэлхийн авлигын эсрэг влогийн зочны буланд Жоржтауны их сургуулийн судлаач, профессор Жоди Витторигийн нийтэлсэн мэдээллийг хүргэж байна.
2024-03-30

Мадагаскарт хар салхины улмаас 11 хүн амиа алджээ

Өчигдөр буюу пүрэв гарагт Мадагаскарт халуун орны Гамане хар салхи дайран өнгөрч, багадаа 11 хүн амь эрсдэж олон зуун айлын орон гэр сүйдээд байна. Салхины хурд секундэд 46 метр хүрч хүчтэй шуурчээ. Орон нутгийн онцгой байдлын албаныхан нэрвэгдэгсдэд тусламж үзүүлж, аврах ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээллээ.
2024-03-29

FTX криптовалютын биржийг үүсгэн байгуулагч үйлчлүүлэгчдээс олон тэрбумыг хулгайлсан хэргээр 25 жилийн хорих ял авчээ.

Сэм Банкман-Фрид FTX криптовалютын биржийн үйлчлүүлэгчдээс олон тэрбумыг хулгайлсан хэргээр 25 жилийн хорих ял авчээ.
2024-03-29

2022 онд  дэлхий даяар 783 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, хүн төрөлхтний гуравны нэг нь хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгарч байхад өдөрт 1 тэрбум порц хоол хаягдаж байжээ

2022 онд  дэлхий даяар 783 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, хүн төрөлхтний гуравны нэг нь хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгарч байхад  өдөрт 1 тэрбум порц хоол хаягдаж байжээ. Энэ тухай  НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тайланд дурдсан байна.
2024-03-28

Хэргийг хэн үйлдэв

Олсон мэдээллээ олон түмний сонорт хүргэж, “Исламын улс” Оростой хамтран ажилладгийг нотоллоо гэхэд энэ нь Путиний оролцоогүйгээр бүтэхгүй, энэ үнэний тун багахан хэсэг нь л Оросын нийгэмд хүрнэ, тэглээ ч оросуудад, дарангуйлагчдаа тэдний хандах хандлагад ямар нэг байдлаар нөлөөлөх ч юмуу, үгүй ч юмуу. Баримт олдлоо ч Оросын хүн амын өргөн цар хүрээлэлд мэдээллийг хүргэнэ гэдэг тусдаа асуудал. Оросын мэдээлэл голлон түгээгчид хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төрдөө юм уу, түүнд харьяалагддаг бүтцийн мэдэлд байдаг юм гэж Яковенко хэлсэн байна. 
2024-03-28

“Формула-1”-ийн нисгэгчид хэр цалин авдаг вэ

“Формула-1” уралдааны 2024 оны ДАШТ өнгөрсөн сард “Бахрайны гран при”- гээр эхэллээ. Энэ жил тус тэмцээнд оролцож буй 20 нисгэгч нийт 268 сая ам.долларын цалин авах юм. Гэхдээ нийт цалингийн тал хувь буюу 134 саяыг гуравхан нисгэгч “өвөртөлнө”. Нисгэгчид хэр хэмжээний цалин авдгийг жагсаалаа.
2024-03-27