Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Премьер лигт 13 улсын 52 легионер тоглож байна

Монголын хөл бөмбөгийн үндэсний дээд лигт сүүлийн 10 гаруй жил легионерууд оролцох болсон. Өмнөх улирлынлигт өрсөлдсөн 10 баг Япон, ОХУ, Итали, Канад, Англи, Тринидад ба Тобаго, Нигери, Серби зэрэг улсаас нийт 22 гадаад тоглогч урьсан юм. Тэгвэл одоо Төв аймаг дахь “Аэрдом” бэлтгэлийн төвд үргэлжилж буй премьер лигт манай хөл бөмбөгийн спортын түүхэнд хамгийн олон буюу 13 улсын 52 легионер оролцож, авьяас, ур чадвар, туршлага, тоглох техникээрээ тэмцээний уур амьсгалыг өрсөлдөөнтэй, улам сонирхолтой болгон хөгжөөн дэмжигчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж буйгаараа онцлогтой. “Хоромхон”, “Булган СП фалконс” баг хамгийн олон буюу долоон легионертой. “Улаанбаатар”, “Хангарьд” баг тус бүр зургаа, “Төв азарганууд”, “Баварианс”, “Брера илч”, “Хаан хүнс-Эрчим” баг гадаадын таван тамирчин оролцуулж байна. 
2024-03-15

Манай тамирчид олимпын эрх олгох тэмцээнд оролцох нь

Монголын таеквондогийн болон пара таеквондогийн үндэсний шигшээгийн тамирчид БНХАУ-д өнөөдөр эхлэх, Парисын олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор Тайнань хотыг зорьсон. Энэ сарын 17-нд өндөрлөх дээрх тэмцээнд үндэсний шигшээ багийнхнаас 49 кг-д Б.Учрал, 67 кг-д Г.Энхчимэг, 58 кг-д Д.Чинзориг, 68 кг-д Ц.Баянбат нар өрсөлдөнө. Паралимпийн тамирчдаас 58 кг-ын жинд Х.Темирбек, 70 кг-д Б.Шинэбаяр нар улсаа төлөөлж тулалдах юм.
2024-03-14

“Алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ наймын багууд шалгарлаа

Үндэсний бөхийн “Алтан цом”-ын төлөөх барилдааныг жил бүр зохион байгуулдаг. Үүнд 21 аймаг, есөн дүүрэг, Улаанбаатар хотын болон Тува улсын багийнхан оролцох болсон. Багууд эхний хоёр шатанд сугалаагаар хасагдах журмаар барилдаж, шалгарсан найм нь тойргоор барилдаж, аваргаа тодруулдаг билээ. Өдгөө эл барилдаан бөхийн хорхойтнуудын үзэх дуртай, хамгийн сонирхолтой тэмцээний нэг болжээ. Хагас шигшээ буюу III тойргийн хоёр дахь өдрийн эхний барилдаанд Архангай аймгийнхан Сүхбаатарын бөхчүүдтэй учраа таарсан ч 21:4, Өмнөговийнхон Орхоны багийнхантай өрсөлдөн 19:6, Увсын хүчтэнүүд Завханыхныг 17:8-аар илт давуу ялж, шигшээ наймд шалгарав
2024-03-14

Оюутны спортын VI универсиад ирэх сард хөшгөө нээнэ

Монголын оюутны спортын VI универсиад Улаанбаатар хотод ирэх сарын 15-нд хөшгөө нээнэ. 11 хоног үргэлжлэх уг наадмыг зуны спортын 10 төрөлд зохион байгуулах бөгөөд анхан шатны тэмцээнээс шалгарсан их, дээд сургуулиудын баг тамирчид шигшээд өрсөлдөх нь. Тэмцээнд оролцох тамирчин спортын нэг төрөлд оролцох боломжтой. Түрүүлсэн тамирчинд 400, мөнгөн медаль хүртсэнд нь 300, хүрэл медаль хүртсэнийг нь200 мянган төгрөгөөр шагнана. Түүнчлэн нэгдсэн дүнгээр эхний зургаан байр эзэлсэн их, дээд сургуулиудыг бага онооны журмаар дүгнэн, 1-6 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох аж
2024-03-14

Литва улсын баг мөсний загасчлалын ДАШТ-д түрүүлжээ

Мөсний загасчлалын 20 дахь удаагийн ДАШТ-ийг Архангай аймгийн Өгийнуур сумд зохион байгуулсан. Тус тэмцээнд 10 улсын 111 тамирчин оролцож, ур чадвараа сорьсон юм. Монголд болсон тэмцээн нь цэнгэг усны загасчлалын төрөл. Манай улсад өвөл анх удаа хөл тавьсан Европынхноос Литва улсын баг аваргаар шалгарлаа. Тэргүүн байрын төлөө өрсөлдсөн АНУ-ын баг удаалж мөнгө, украинчууд хүрэл медальтай нутаг буцав
2024-03-14

“Булган СП фалконс” клубийнхэн лигийн тоглолтыг өнгөлж эхэллээ

Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй премьер лигийн тойргийн тоглолтууд тун сонирхолтой өрнөж байна. XI тойргийн ширүүхэн өрсөлдөөнөөс “Булган СП фалконс” ээлжит ялалтаа авав. Тэгвэл “Дэрэн”, “Хоромхон”, “Төв азарганууд”, “Хаан хүнс-эрчим”-ийнхэн оноо хувааснаар арын багуудаас есөн онооны зөрүүтэй боллоо. “Хангарьд” клубийнхэн өвлийн завсарлагаас хойш хоёр дараалан ялалт байгуулж, өрсөлдөөнд хүчтэй орж ирсэн бол “Брера илч”-ийнхэн улирлын хоёр дахь ялалтаа байгуулж, унах бүсээс холдоход алхам ойртов
2024-03-14

“Хилчин”, “Ноён” багийнхан бүсийн АШТ-д шилдгээр шалгарав

Улаанбаатар хотод болсон нийслэлийн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд дасгалжуулагч С.Дэлгэрмаагийн удирдлагад оролцсон “Хилчин”-ий тоглогчид түрүүллээ. Ана мана үзэлцсэн халуухан тоглолтоос Б.Баттулга дасгалжуулагчтай “Баянгол” багийнхан цойлж, эхний байрт шалгарна гэж үзэгчид таамаглаж байсан ч тэд дэд байрт шалгарлаа. Г.Баярсайхан дасгалжуулагчтай “Уурхайчин 21”-ийнхэн эсрэг багийнханд онооны хол зөрүүгүй хожигдож, III байрт шалгарав. Эрэгтэйчүүдийн багаас Р.Тамираа дасгалжуулагчтай “Ноён”-ынхон тоглолтын турш бусдыгаа хошуучилж, шилдгээр тодров
2024-03-14

Шигшээд шалгарах ширүүхэн өрсөлдөөн болж байна

Ширээний теннисний дээд лигийн тоглолт өрсөлдөөнтэй болдог. Учир нь үндэсний шигшээ багт байсан тамирчид, мөн харьяалагдаж буй тоглогчид тус тусын клубийг төлөөлж оролцдог тул нэгнийхээ арга барил, техникийг сайн мэднэ. Хоёрдугаар тойргийн тоглолтод “Төмөрт өргөө”, “Жем”, “Өсөх зоос”-ынхон шигшээд тунах нь тодорхой болсон. Харин “Бласт&Тэнгис”, “Хаан даатгал” багийнхны хувьд тэдний адил шалгарахын төлөө гал гарсан тоглолт өрнүүллээ. Эхний тойрогт “Бласт&Тэнгис”-ийнхэн “Хаан даатгал”-ынхныг 5:4-өөр буулган авснаар нийлбэр дүнгээр дөрөвт жагсаж, шигшээд шалгарсан
2024-03-14

С.Жамбалжамц V байрт бичигдэж байна

Монголын дугуйн шигшээ багийнхнаас ОУХМ С.Жамбалжамц Испани улсын дугуйн мэргэжлийн багт хурд сорьж буй. Манай дугуйчин “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрх авснаар “Burgos BH” багтай гэрээ байгуулж, өнгөрсөн нэгдүгээр сард дебют уралдаан хийсэн юм. Европын мэргэжлийн дугуйчид Азиас Монголын тамирчныг багтаа уралдуулахаар шийдвэр гаргасан нь өмнө нь байгаагүй ховор тохиол байв.
2024-03-13

“Торгоны зам” автомашины ралли долдугаар сард Улаанбаатарт болно

Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан “Торгоны зам” олон Улсын автомашины ралли уралдааныг 2024 оны долдугаар сарын 1-14-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна
2024-03-12

Д.Сэлэнгээ Парист хөл тавих нь

АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулсан, пара байт харвааны “Парис-2024” зуны паралимпийн наадамд оролцох эрх олгох тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад таван тамирчин оролцлоо. Тэднээс тив, дэлхийн хүрэл медальт Д.Сэлэнгээ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэргүүлж, Францыг зорих эхний эрх гардав. Тэрбээр өмнө нь Тайландын Бангкок хотод зохион байгуулсан, Парисын паралимпийн наадмын эрх олгох тэмцээнд цэц сорин, хагас шигшээд шалгарч байв
2024-03-12

Олимпизмыг хөгжүүлэхэд Унгар улстай хамтран ажиллана

МҮОХ-ноос гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд Унгар улсын олимпын хороотой хамтран ажиллах санамж бичгийг Будапешт хотноо байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Спортын сайд Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, туялзуур сэлэмний Олимпын хоёр удаагийн аварга Mr. Bence Szabó нар хүндэт зочноор оролцож, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин 2008” олимпын аварга Э.Бадар-Ууган, Унгарын олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Орчин үеийн таван төрөлтийн Олимпын аварга багийн гишүүн Mr. László Fábián нар үзэглэв.
2024-03-12

Хакүхо М.Даваажаргалын удирддаг “Мияагино” дэвжээг хаахуу

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг шавь, “Мияагино” дэвжээнд харьяалагддаг Хокүсэйхо А.Даваанинжийн доод зиндааны бөхчүүдийг удаа дараа удаа дарамталсан зохисгүй үйлдлээс болж хоёр зэрэглэл бууруулан, гурван сарын цалингийн 30 хувиар торгохоор болсон. Түүнчлэн шавийг нь зодог тайлуулж, сүмо бөхөөс хасах шийдвэр өнгөрсөн сард гаргасан билээ. Тэрбээр шавийнхаа дээрх асуудлыг огт мэдээгүй гэсэн байр суурь илэрхийлсэн нь япончуудын дургүйцлийг ихээхэн төрүүлсэн тул Харү башё эхлэх үед дэвжээг нь Тамагакид удирдуулахаар шийдвэрлэсэн.
2024-03-11

Мөсний загасчлалын ДАШТ-д 10 улсын тамирчид оролцоно

Мөсний загасчлалын ДАШТ Архангай аймгийн Өгийнуур сумд энэ сарын 9-10-нд болно. 10 улсын 111 тамирчин өрсөлдөх 20 дахь удаагийн эл тэмцээний үйл ажиллагаанд оролцохоор Олон улсын цэнгэг усны спорт загасчлалын холбооны ерөнхийлөгч Маттеоли Клаудио Юго, ерөнхий нарийн бичгийн дарга Дюранте Барбара нар манай улсад хүрэлцэн ирэв. Тэд Улаанбаатарт хөл тавьсан даруйдаа Өвөрхангай аймгийн Хархорин сумыг зорьсон байна. Олон улсад далайн болон цэнгэг усны спорт загасчлал гэсэн хоёр төрөл хөгжсөн. Монголд зохион байгуулах тэмцээн нь цэнгэг усны загасчлалын төрөл юм
2024-03-07

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн наадмын үзмэрийг дэлгэжээ

Манай улс Зүүн Азийн залуучуудын III наадмыг өнгөрсөн жилийн наймдугаар сарын 16-23-нд анх удаа зохион байгуулсан. Улаанбаатарт Зүүн Азийн орнуудын 803 тамирчин, 345 дасгалжуулагч, албаны зочин төлөөлөгчид хөл тавьж, спортын 11 төрлөөр 88 багц медалийн төлөө ур чадвараа сорьсон юм. МҮОХ-ны Олимпын музейд уг наадмын үзмэрийн булан дэлгэжээ. Үүнд наадмын үеэр ашигласан спортын хэрэгсэл, материал, медаль, дурсгалын тэмдэг, медалион зэрэг 20 төрлийн 80 гаруй үзмэр багтсан байна. Ташрамд дурдахад, МҮОХ-ны Олимпын музей нь ажлын цагаар олонд үнэ төлбөргүй үйлчилж буй аж
2024-03-07

Х.Тэргэл шилдгүүдтэй өрсөлдөх нь

Дартсын өсвөр үеийн тамирчдад “JDC аdvanced tour-2024”-т оролцох эрх олгох цуврал 16 тэмцээний эхнийх нь Английн Ковентри хотод өнгөрсөн нэгдүгээр сард болсон. Тус тэмцээнд ур чадвараа сорьсон Монголын дартсын спортын шигшээ баг, “Уужим од” ХХК, “MGL darts” клубийн тамирчин Х.Тэргэл аваргын төлөө эзэн орны тоглогч, хүчтэй өрсөлдөгч болох Оливер Хауганыг нутгийнх нь дэвжээнд 6:3-аар буулган авч, шилдэг 32 тамирчны нэгээр шалгарсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ
2024-03-07

Н.Алтаншагай чансаагаараа шилдэг 10-т жагслаа

Дэлхийн триатлоны холбооноос өвлийн триатлоны чансааг шинэчлэн зарлалаа. Энэ удаа Монголын 11 триатлонч чансаанд багтсанаас Н.Алтаншагай 305.19 оноогоор шилдэг 10-т жагссан байна. Л.Баярцэнгэл (203.16) 15, өвлийн анхдугаар УАШТ-ий алтан медальт Б.Ачбадрах (100) 28, мөнгөн медальт А.Хүслэн (92.5) 29 дүгээр байрт эрэмбэлэгдэв. Түүнчлэн тухайн орны УАШТ-ий эхний таван байрт шалгарсан тамирчин оноо авдаг журмын дагуу Т.Амарсанаа (79.15) 31, Г.Энхнасан (73.21) 33-т бичигдсэн юм
2024-03-07

Ө.Батцэцэг Азийн цомын шигшээ тэмцээнийг шүүв

Олон улсын хөл бөмбөгийн холбоо, Азийн хөл бөмбөгийн холбооны элит ангилалтай шүүгч Ө.Батцэцэг Узбекистан улсын Ташкент хотод энэ сарын 3-16-нд хотод зохион байгуулж буй Азийн хөл бөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насныхны Азийн цомын шигшээ тэмцээнд томилогдон ажиллахаар болсон юм. Тэгвэл B хэсгийн эхний тэмцээнд тэрбээр БНАСАУ, БНХАУ-ын шигшээ багийн тоглолтод Лаос, Тайланд улсын шүүгчтэй хамт ажиллалаа
2024-03-07