Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Г.Оргилболд дэлхийн хошой аварга боллоо

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ aмнoд Африкийн Бүгд Найрамдах Улсад энэ сарын 20-нд эхэлсэн. Нoгooдoр өндөрлөх тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин дасгалжуулагч Х.Энхболдын удирдлагад хүч сорьж байна.
2023-05-26

3х3 сагсны баг ДАШТ-д оролцохоор Австрийг зорилоо

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 4-ний өдрүүдэд Австрийн нийслэл Вена хотноо болно. Дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид өнөөдөр эх орноосоо мордож байна.
2023-05-25

​ Монголын тамирчин Г.Оргилболд дэлхийн хошой аварга боллоо

 Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монгол улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин өрсөлдсөнөөс өчигдөр Галдангийн Оргилболд алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв.
2023-05-25

Улсын уралдаанд түрүүлсэн А.Хатанбаатарт наадмаар бөх цоллох эрх олгожээ 

Монголын үндэсний бөхийн холбооноос тав дахь удаагаа зохион байгуулсан Бөх цоллоочдын улсын уралдаанд нийслэлийн болон орон нутгийн 110 оролцогч авьяас, ур чадвараараа өрсөлдөв. Гурван шатны шалгаруулалттай уг уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн биологийн багш А.Хатанбаатар түрүүлжээ.
2023-05-25

Волейболчид Азийн клубүүдийн АШТ-ий шигшээ наймд шалгарав 

Сонирхуулахад, БНСУ-ын волейболын дээд лигийн ази тамирчдын сонгон шалгаруулалтад Тайвань, Индонез, Филиппин, Япон, Малайз, Хонконгийн 24 тамирчин нэр дэвшсэн. Драфтын эхний сонголтоор манай волейболчдоос Ж.Энх-Эрдэнэ“Samsung bluefangs”, Б.Баярсайхан дөрөв дэх сонголтоор “Ansan оkman” багт сонгогджээ. 
2023-05-24

“Улаанбаатар MMC энержи”, “Амазонс” багийнхан “Их дуулга”-д өрсөлдөх нь 

Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдээс аваргын төлөө тоглосон “Зайсан миг даатгал”-ынхан II байрт шалгарав. Эмэгтэйчүүдээс “U23” багийнхан “Амазонс”-ынхонтой тэргүүн байрын төлөө өрсөлдсөн ч удаалжээ. 
2023-05-24

Ц.Мэндсайхан сүмогийн олон улсын тэмцээний хошой аварга боллоо 

АНУ-ын Лос-Анжелес хотод энэ сарын 21-нд зохион байгуулсан сонирхогчийн сүмогийн олон улсын нээлттэй тэмцээнд Монголын таван тамирчин 11 орны бөхчүүдтэй хүч сорилоо. Энэ удаа эзэн орноос олон хүчтэн зодоглож, дэвжээн дэх барилдааныг өрсөлдөөнтэй болгосон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ. Манайхаас Ц.Мэндсайхан 14 удаа барилдаж, 13 давсан амжилтаар түрүүлж, хошой аварга боллоо.
2023-05-23

Спорт өрөлтийн тамирчдаас Г.Золбоо шилдгээр шалгарав 

Монголын спорт өрөлтийн холбооноос “Улсын чансаа” тэмцээнийг сар бүр зохион байгуулдаг. Энэ сарын тэмцээнд 42 клубийн 4-57 насны 670 гаруй тамирчин хурд, авьяас, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тэднээс 158 нь амжилт, ур чадварын үзүүлэлтээрээ шалгарч, тус холбооноос батлагдсан одны болзлыг хангаж, бугуйвчийн эзэн боллоо. Нэг одны болзож хангасан 62 тоглогч цагаан, хоёр одны болзол хангасан 59 оролцогч шар бугуйвч зүүв. Мөн гурван одны болзол хангасан 31 тамирчин улаан, дөрвөн одны болзол биелүүлсэн таван тамирчин нил ягаан бугуйвчийн эзэн боллоо. Тэгвэл таван одны болзол хангасан нэг тамирчин хар бугуйвч зүүжээ. Насны ангилал харгалзахгүй өрсөлдсөн оролцогчдоос “Дархан mindful” клубийн тамирчин, 15 настай Г.Золбоо ганцаарчилсан төрөлд түрүүлж, мөн цикл өрөлтөд шилдгээр шалгаран, цом гардав. 
2023-05-23

Монгол тамирчин БНХАУ-ын бодибилдингийн тэмцээний АВАРГА болжээ

БНХАУ-ын Шинжинь хотод энэ сарын 19-нд болсон /2023.05.19/ "ShengzhenCup-2023" бодибилдингийн тэмцээний аваргын цомыг Монголын тамирчин А.Бямбаа хүртжээ.
2023-05-22

Мастеруудын дараагийн наадам Абу-Дабид болох нь 

Өнгөрсөн жил зохион байгуулахаар товлосон ч цар тахлын улмаас хойшлуулсан Ази, Номхон далайн орнуудын мастеруудын II наадам энэ сарын 12-20-нд БНСУ-ын Жонбүк хотод боллоо. Тус наадмын спортын 16 төрөлд ур чадвараа сорьсон Монголын тамирчдаас олонх нь медалийн тавцанд зогсов. Наадмын сүүлийн өдрүүдэд гольфын төрөлд өрсөлдсөн тамирчдаас 45-55 насныхны ангилалд Б.Мягмарсүрэн мөнгө, А.Тамир хүрэл, 65-75 насныхнаас Н.Цогтоо хүрэл медаль хүртжээ.
2023-05-22

Дэлхий оюутны спортын зуны XXXI наадамд оролцох Монголын баг, тамирчдыг шалгаруулах тэмцээнүүд өндөрлөлөө

Тэмцээний зааврыг Монголын оюутны спортын холбоо (МОСХ)-ны Удирдах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын ээлжит хурлаар хэлэлцэн баталсан ба их, дээд сургуулийн захиргаа, Монголын спортын холбоод, МОСХ-ны спортын төрөл хариуцсан техникийн хорооны дарга нартай хамтран бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг бүрэн ханган хийсэн юм.
2023-05-20

Спорт авиралтын хурдны хана барилаа

Мөн “Уранган” группийн “UG arena” спорт цогцолбор, “Ган” төвийн хамт олон дэмжин ажилласан байна. Монголдоо анхдагч гэгдэх хурдны ханыг “UG are­na” спорт цогцолборын гадаа байгуулжээ. Үүн дээр спорт авиралтын хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 25-27-нд зохион байгуулах аж. 
2023-05-19

“Улаанбаатар марафон”-д бүртгүүлээрэй

Марафон гүйлтийн 42 195, 21 095, 10 000 метрийн зайн гадаад, дотоодын оролцогчдын бүртгэлийг баталгаажуулж, энгэрийн дугаар, чип, футболк олгох ажил нийслэлийн Биеийн тамир, спортын газар (Нийслэлийн Засаг захиргааны IV байрны нэгдүгээр давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд)-т тавдугаар сарын 25-30-ны 17.00 цаг хүртэл зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-2785, 7766-7700, 11-312785 дугаарын утаснаас авах боломжтой.
2023-05-19

“Сансар ММС энержи”-гийнхэн эхний дөрөвт жагсаж байна 

Энэ удаа багийнхнаасаа А.Ананд (“Сансар ММС энержи”) 27 оноо бүртгүүлж, дээрх тэмцээний онооны жагсаалтын VII байрт бичигдлээ. Мөн Ц.Отгонжаргал (“Улаанбаатар ММС энержи”) 20 удаа самбараас бөмбөг авснаар “Лиман”-ы тоглогч Михайло Васикийн араас II байрт жагсав. Манайхнаас “Сансар ММС энержи” багийнхан Филиппиний Манила хотод энэ сарын 20-21-нд болох “Их дуулга”-д оролцоно. “Их дуулга”-ын чансааг Сербийн “Ub huishan” баг тэргүүлж буй бол “Сансар ММС энержи”-гийнхэн дөрөвт эрэмбэлэгдэж байна. 
2023-05-18

Монголын тамирчид мастеруудын наадмаас медалийн хуртай ирэх нь 

БНСУ-ын Жонбүк хотод Ази, Номхон далайн орнуудын мастеруудын наадам үргэлжилж байна. Тус наадамд Монголын баг тамирчид спортын16 төрөлд өрсөлдөж медалийн хур буулгасаар байна. Тухайлбал, усанд сэлэлтийн эмэгтэй тамирчдаас Д.Туяа 40+ ангилалд 100 метрийн араар даллах, эрэгтэйчүүдээс Орхон аймгийн “Хангарьд” клубийн Х.Ержан 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд аварга боллоо. Мөн 45+ ангилалд ур чадвараа сорьсон оролцогчдоос Г.Хулан 200 метрийн мэлхий сэлэлтээр түрүүлж, “Remax” клубийн Э.Оюун-Эрдэнэ 30+ ангилалд удаалав. Буухиа сэлэлтийн өврөөр даллах төрөлд “Хангарьд” клубийн тамирчин У.Болдбаатар, П.Батбилэг, Х.Ержан, Н.Содсайхан нар хүрэл медаль зүүжээ.
2023-05-18

Б.Нарантуяа шөвгийн 16-д шалгарлаа 

Ингэснээр хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарсан юм. Манай тамирчин хасагдах шатны тоглолтод мөн дэлхийн шилдгүүдийн нэг, чансаагаар VI байрт эрэмбэлэгддэг Эмма Паркерыг 3:1-ээр буулган авч, шөвгийн 16-д үлджээ. Түүний дараагийн хүндхэн учраа нь дэлхийн 12 удаагийн аварга, Английн домогт тоглогч Риан Эванс байх нь. 
2023-05-18

Д.Эрдэнэбилэгийн гурав дахь түрүү

“Хаврын Гран-при 2023” өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн тавдугаар сарын 12-14-ний өдрүүдэд БГД-ийн 40-р сургууль дээр боллоо. Сар орчмын дараа болох Монголын хүүхдийн спортын VII их наадам болон насанд хүрэгчдийн УАШТ-ий өмнөх томоохон сорилго болсон тус тэмцээнд нийт 93 тамирчин ухаанаа уралдуулсан.
2023-05-16

Б.Тэгшбаяр олимпын эрхийн оноогоо ахиуллаа 

Ингэснээр олимпын эрхийн оноогоо ахиулжээ. Тэрбээр энэ сарын 10-нд болсон өмнөх цуврал тэмцээнд VIII байрт орж, 11-нийхэд аман хүзүүдсэн юм. Сонирхуулахад, БНСУ-д болсон Ази, Номхон далайн мастер ангиллын дугуйчдын уралдаанд манай улсаас оролцсон Т.Түмэндэмбэрэл мөнгөн медаль хүртжээ. 
2023-05-16