Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Сэлбэ голын эргийн мод, лаг, шаврыг хөндсөн нь үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна”

Үерийн эрсдэлийг бууруулах, иргэдийг гамшгаас хамгаалах нэрийдлээр Сэлбэ голын эрэг дагуух бургаснуудыг экскаватороор түрэн булгалж, хядаж байгаад судлаачид ихээхэн бухимдаж байна. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш Н.Батсайхан, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал, доктор Б.Нямбаяр, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн биологич Ч.Баярмаа тэргүүтэй судлаачид үүнд шүүмжлэлтэй хандаж, БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зэрэг холбогдох байгууллагынхныг экологийн эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагааг даруй таслан зогсоохыг шаардаж эхлэв.
2024-07-01

Элсэлтийн шалгалтыг пүрэв гарагт түүх, англи хэлний хичээлээр эхлүүлнэ

Элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд энэ долоо хоногийн пүрэв гарагт түүх, англи хэлний хичээлээр эхлүүлнэ. Өмнөх жилүүдэд элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын сүүлчээр зохион байгуулдаг байсан. Харин энэ жил УИХ-ын сонгуультай холбоотойгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хойшлуулсан тул элсэлтийн шалгалтыг энэ сарын 4-7-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
2024-07-01

Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км замыг энэ долоо хоногт ашиглалтад оруулна

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн аялал жуучлалын гол маршрутуудын нэг Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлд тавьж буй хатуу хучилттай 5.5 км авто замын ажлыг энэ долоо хоногт дуусгах товтой байгааг БОАЖЯ-наас мэдээлэв. 
2024-07-01

Нутгийн зүүн, баруун хагаст олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох нь

Энэ оны наймдугаар сард манай орны нутгийн зүүн, есдүгээр сард баруун хагаст бороо хур элбэг орох төлөвтэй гэнэ. Иймд малчид, тариаланчид, тээвэрчид, орон нутгийн замд зорчиж, аялал зугаалгаар явж буй иргэдийг гэнэтийн аадар, үер, усны эрсдэлээс сэргийлж, цаг агаарын нарийвчилсан мэдээллийг тухай бүрд сонсож байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхаарууллаа. 
2024-07-01

“Инчон” мөрөөдлийн төглийг цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүд зорьж очин мод тарих болсон “Инчон” мөрөөдлийн төглийг монгол, солонгос мэргэжилтнүүд хамтран цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөжээ. 
2024-07-01

Насанд хүрээгүй охины биеийг хүчээр үнэлүүлжээ

цахим орчинд “Санхүү авна” гэх зар мэдээллийг байршуулж, насанд хүрээгүй хохирогч Х-г
2024-07-01

ЦЕГ: 726 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ

бусадтай бүлэглэн Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр
2024-07-01

Н.Өнөрцэцэгийн гэм буруутай эсэхийг шүүх хурал дахин хойшиллоо

хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг
2024-07-01

Жуулчдад зориулсан хурдан морины уралдааны тасалбар 20-40 мянган төгрөгийн үнэтэй байна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссынхон наадмын тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхлэхээ олон нийтэд зарласан. Тэгвэл хурдан морины уралдааны жуулчдад зориулсан тасалбарыг үүнээс өмнө борлуулж эхэлсэн талаар аялал жуулчлалын байгууллагууд мэдээлж байна. Тодруулбал, долоодугаар сарын 10-нд болох шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан үзэх тасалбарыг 20, дараа өдөр нь үргэлжлэх их нас, азаргынхыг 30, 12-нд зохион байгуулах даага, соёолонгийнхыг 40 мянган төгрөгөөр борлуулж буй гэнэ. Энэ жил жуулчдад зориулсан суудлыг морины барианы хойд хэсэгт хуваарилжээ
2024-07-01

Уралдаанч хүүхдийн даатгалыг эрүүл мэндийг нь хамгаалахад зориулсан, эсэхийг судална

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрынхан хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар өнгөрсөн долоо хоногт уулзаж, санал солилцов. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг тусгаж, холбогдох саналыг УИХ-д хүргүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын 37 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд тусгагдаагүй хүүхдийн эрхийн бусад асуудлыг анхаарч ажиллах, уралдаанч хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах чиглэлээр өгсөн зөвлөмжийн хэрэгжилт зэрэг сэдвээр талууд ярилцсан юм
2024-07-01

Цагааннуур боомтын хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлнэ

Хилийн үр ашгийг нэмэгдүүлэх тогтвортой худалдаа төслийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсыг Дундад -Азийн худалдааны төв сүлжээнд холбох Цагааннуур боомтын хүчин чадал, зорчигч-тээврийн нэвтрүүлэх чадвар 5 дахин нэмэгдэх тооцооллыг гаргаад байна.
2024-07-01

Уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер шороонд дарагдаж амиа алджээ

Хэнтий аймгийн Дархан сумын нутагт “Бор- Өндөр”-ийн жоншны орд газрыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олон байдаг. Тэдний уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, геологийн суурь судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Автофорд” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер нь шороонд дарагдаж амиа алджээ.
2024-07-01

Ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо орно

Ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим болон дунджаас ахиу орохыг салбарын сайд онцлов
2024-07-01

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Өнөөдөр буюу долдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт СБД-ийн шүүх дээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал болно.
2024-07-01

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, 2-4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв болон зүүн өмнөд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-07-01

Сонгогдсон нэр дэвшигчдэд гишүүний үнэмлэх олгох тогтоол баталлаа

Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
2024-06-30

Б.Отгон: МАН ялаагүй, харин МАН-д үгүй гэж хэлсэн нь ОЛОНХИ байсан шүү

Сэтгүүлч Баасанжавын Отгон өөрийн цахим хуудсаараа дамжуулан МАН ялаагүй гэдгийг мэдэгдлээ.
2024-06-30

Гадаад дахь сонгогчдын хамгийн их буюу 2913 нь ХҮН-д саналаа өгчээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цагт саналаа өгсөн.
2024-06-30