Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ачааны автомашинууд мөргөлдөж, нэг хүн нас барлаа

Онцгой байдлын газрын Жаргалтхаан суман дахь Эрэн хайх аврах бүлгийн алба
2024-07-08

77 сурагч элсэлтийн шалгалтаар 800 оноо авчээ

Монголын түүх, англи хэл, хими, газарзүй, нийгэм судлалын элсэлтийн шалгалтаар 77 сурагч 800 оноо авлаа. Элсэлтийн шалгалт өчигдөр өндөрлөсөн бөгөөд 17.00 цагийн үед физик, монгол хэлний хичээлийн нэгтгэсэн дүн гараагүй байв. Англи хэлний хичээлээр улсын хэмжээнд 35 шалгуулагч 800 оноо авчээ. Тэдний 19 нь Улаанбаатар хотын харьяат аж. Монголын түүх хичээлээр 1358 шалгуулагч өрсөлдсөнөөс Өвөрхангай аймгийн сурагч 800 оноо авсан юм. 
2024-07-08

Дэлгэр сумын нутагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт
2024-07-08

Брэндийн хувцсаар хахууль авсан гэх Ж.Ганзоригийн хэргийг шүүх дахин шийдвэрлэнэ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригт холбогдох хэргийг түүний болон хоёр өмгөөлөгчийнх нь гаргасан гомдлыг үндэслэн хянаад Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон шийдвэр хүчин төгөлдөр болов.
2024-07-08

“Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдсон 24 хүний гэм бурууг энэ сарын 29-нд хэлэлцэхээр товлолоо

“Ногоон автобус”-ны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун удирдан өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт хийгээд гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг товлолоо. Эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг тус шүүх энэ оны гуравдугаар сарын 11-нд хүлээн авч, яллагдагч болон тэдний өмгөөлөгч зэрэг хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулаад хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудын хэмжээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн А.Ганхуяг нарын 24 хүний гэм бурууг шийдвэрлэх шүүх хурлыг долоодугаар сарын 29-ний 10.00 цагт хийхээр болсон юм
2024-07-08

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй ч халалт үргэлжилнэ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно, дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.
2024-07-08

“Торгоны зам 2024”-д оролцогчид 5243 км зам туулна

ОХУ-ын Томск хотын Лениний талбайд “Торгоны зам 2024” олон улсын ралли уралдааны нээлт өчигдөр боллоо. Энэ жилийн уралдаанд оролцогчид нийт 5243 километр зам туулах аж.
2024-07-07

Хасбаатарын гудамжид хэсэгчилсэн засвар хийж байна

Баянгол дүүрэг, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34-р хороо, Хасбаатарын гудамж /Өргөө кино театрын хойд уулзвараас И-МАРТ худалдааны төвийн уулзвар хүртэлх/ авто замын хэсэгчилсэн засвар хийж байна.
2024-07-07

Соотон алагдаага ВВС-гийнхний анхааралд өртөв

Соотон алагдаага (алагдаахай) гэж дэлхийд нэн ховордсон, судлаач, биологичдын анхаарлыг ихэд татдаг амьтан байдаг аж. Эл амьтан манай улсад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны өмнөд хэсгийн цөлд тэмдэглэгджээ. Зөвхөн соотон алагдаагыг үзэхээр жил бүр гадаадаас олон жуулчин ирдэг бөгөөд судлаачид түүнийг “Цоохор ирвэсээс дутахгүй алдартай” хэмээн тодотгодог гэнэ
2024-07-05

15 чиглэлд 30 морьт эргүүл ажиллаж байна

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож зарласан. Үүнтэй холбогдуулан Монголын түүхэн уламжлалд тулгуурлан жуулчдын аюулгүй байдлыг хангах, газарчлах зорилгоор морьт эргүүлийг нийслэлийн гудамж, талбайд ажиллуулж байна. Одоогоор төвийн зургаа, алслагдсан нэг дүүргийн нутаг дэвсгэрт гудамж, талбай, гэр хороолол, аялал зугаалгын бүсэд 15 чиглэлд 30 алба хаагч ажиллаж буй гэнэ
2024-07-05

Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх авто замыг шинэчилж байна

Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбогдуулан баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй долоо худаг, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замыг шинэчилж буй.
2024-07-05

“Чингис хаан” нисэх буудал руу автобус явуулж эхлэв

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу өнөөдрөөс автобус явуулж эхэллээ. Тухайлбал, Ч:19 дугаарын автобус “Чингис хаан” нисэх буудлаас Сүхбаатарын талбай хүрэх юм байна. Харин Ч:20 дугаарынх нь “Буянт-Ухаа” спорт цогцолбороос нисэх буудал хүртэл зорчигчдыг тээвэрлэх аж. Эдгээр нийтийн тээвэр нь 06.20- 22.30 цагт иргэдэд үйлчлэх нь. Том хүн 10 000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчих юм байна.
2024-07-05

Хөхний хорт хавдраас сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдаарай

“Агапе” эмнэлгийн хамт олон хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, үүсгэврийг илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж буй аж. Тус эмнэлгийнхэн жил бүр уг арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдээс хөхний үүсгэвэр илэрвэл соруулах мэс заслыг мөн үнэ төлбөргүй хийж өгөх гэнэ. Цаашлаад үүсгэвэр авсны дараах эдийн шинжилгээг лабораторид хийх бөгөөд энэ нь тодорхой хэмжээний төлбөртэй аж.
2024-07-05

Олимп, Дэлхийн аварга Такүто Отогүро Монголын олимпын багийн бэлтгэлд нэгдлээ

Монголын олимпын багийн бэлтгэлд оролцож байгаа бөгөөд ДАШТ-ий хүрэл медальт
2024-07-05

“Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулав

Өнөөдөр “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Захирагч Х.Нямбаатар, БНСУ-ын “Дова инженеринг” ХК-ийн Ерөнхий захирал Пак Сүн Ү нар үзэглэсэн. “Дова инженеринг” компани түншлэлийг тэргүүлж байгаа бол “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр замын корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд гишүүнээр багтаж байгаа юм. Зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр инженерийн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч Япон Улсын “Ниппон Коей” компани ажиллана.
2024-07-05

Соёлын биет өвийн эсрэг 26 гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьжээ

Прокурорын байгууллагаас 2024 оны эхний хагас жилийн хугацаанд соёлын биет өвийн эсрэг 26 гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ.
2024-07-05

Гурван цэцэрлэгийн талбайд 2600 гаруй мод тарьжээ

“Тэрбум мод хөдөлгөөнийг дэмжих сан” Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сайжруулах ажлуудыг хийж эхэлжээ. Тус дүүрэг дэх 43, 224, 327 дугаар цэцэрлэгийн ойр орчмын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 10 гаруй төрлийн 2600 гаруй мод тарьж, усалгаа, арчилгааны багаж хэрэгслээр хангасан байна. Түүнчлэн Чингэлтэй, Хоймор хайрхны 2.9 га талбайд дөрвөн төрлийн 700 мод, бут тарьж, усалгааны систем суурилуулахаар ажиллаж байгаа гэнэ.
2024-07-05

Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34-р хороо, Хасбаатарын авто замыг 2024 оны долдугаар сарын 6-ны өдрийн 23:00 цагаас энэ сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана. Улмаар тус замаар зорчдог нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна.
2024-07-05