Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Чингэлтэй дүүрэгт хоёр гэрийн 10 хүн угаартжээ

Өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо "Дэнжийн 1000" орчимд
2023-10-25

78 жолооч согтуугаар жолоо барьж, 133 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Нийт дуудлагын 1520 зөрчлийн шинжтэй, 109 гэмт хэргийн шинжтэй  дуудлага, мэдээлэл
2023-10-25

“Шинжаан шинфа”-гийн эрхийг шилжүүлэхээр халдсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 

Өвөрлөгч иргэн Б.Эрдэнэдалайгийн хувьд манай улсад нэвтрэх виз авалгүй, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Хангийн боомтоор БНХАУ-аас ачуулсан буйданд бүгж, ачааны машинаар тээвэрлүүлэн орж ирсэн нэгэн. Ийнхүү хууль бусаар орж ирээд бичиг баримтаа хууль ёсных болгохын тулд хойд хилээр нэвтэрсэн гэх тамга даруулсан хэрэгтээ хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудын хамт ял шийтгүүлсэн билээ.  Харин өдгөө шүүхээр хэлэлцэхээр товлоод буй хэрэг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжаан шинфа” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмшигч Вү Жөн Жүнд 2021 оны есдүгээр сарын 7-нд халдаж, дарамтлан сүрдүүлсэн, Шадар сайдад хаягласан захидал хүргүүлэхийг завдсан гэх хэрэг.
2023-10-25

Албанд нь дасгах сэтгэл судлалын сургалт явуулав

Сургалтын бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу эхний ээлжид албандаа дасгах сэтгэл зүйн хичээлүүдийг бүлэг бүлгээр тасралтгүй явуулж байгаа бөгөөд үүний нэг хэсэг нь
2023-10-25

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийг гүтгэсэн хэмээн хоёр иргэнд торгох ял шийтгэв 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг өөрийг нь гүтгэсэн хэмээн хоёр иргэнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсаны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Улмаар НПГ-аас иргэн Б.Пүрэвдоржид Эрүүгийн хуулийн 13.14-1-ийн “Хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, О.Лхагвадолгорт эл зүйл заалтаас гадна мөн хуулийн 13.5-2.1-ийн “Бүлэглэж бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж заналхийлж сүрдүүлсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж.
2023-10-25

“Нүүрсний” гэх ямар хэргүүд шүүх, прокурорын шатанд байна вэ

Үүнээс 93 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад давуу байдал бий болгосон, хахууль авсан, өгсөн арван хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Анхан шатны шүүх зургааг нь хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, ЗТХЯ-ны харьяа Авто тээврийн үндэсний төв (АТҮТ) төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон, “Бэш тэрэг транс” ХХК-ийн захирал Л.Балдорж, “Буман трейд” ХХК-ийн захирал Б.Даваа нарт холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхээр хэлэлцэж, гэм буруутай нь тогтоогдсон хүмүүст ял шийтгэл оноосон.
2023-10-24

 УБТЗ-ын Хууль зүйн албаны орлогч даргад яллах дүгнэлт үйлдүүлэх нь 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Хууль зүйн албаны орлогч даргаар ажиллаж байсан Д.Минжмаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оноос хойш шалгаж буй юм. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, нийгэмлэгийнхээ дүрэм, журмыг зөрчин их хэмжээний мөнгө гаргуулан авч хохирол учруулсан хэрэгт холбогдсон аж. АТГ-ын мөрдөгчид энэ сарын 16-20-ны хооронд эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас наймд нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсний дотор дээрх албан тушаалтны үйлдэл багтжээ. 
2023-10-24

Ж.Сандагсүрэнг “Ногоон автобус”-ны хэрэгт шалгаж эхэлжээ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэнг “Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ. Нийтийн тээвэрт шинэ автобус худалдан авах ажлын хэсгийг ахалж байсан түүнээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэг бус удаа тайлбар, мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж буй аж. 
2023-10-24

"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Цог-Өрнөх 15 настай хүүг хүчирхийлсэн хэрэгт холбогджээ

Цагдаагийн байгууллагаас фейсбүүкийн "Boogii Boogii" хаягаас өсвөр насны хүүхэдтэй мессенжерээр харилцан
2023-10-23

Ураны тусгай зөвшөөрлийг нүүрснийх болгож "хөрвүүлсэн" шүүгч нар тайлбар хийлээ

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын ажлыг гүйцэтгэсэн, зардал гаргаж ашигт малтмалын нөөцийг илрүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн нөөцийг олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрхтэй. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхтэй байна.
2023-10-23

Ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, хоёр хүн амиа алджээ

Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23.25 цагт очиход,
2023-10-23

 “Нүүрсний хэрэг”-ийн нууцыг хяналтын сонсголоор илчлэх үү

Нэрсээ зарлуулж, “дээлээ нөмрөхгүйн” тулд албан тушаалтнууд арга саам хайж байгаа нь тодорхой. Хяналтын сонсголын тов дуулдаад эхэлмэгц МАН дотор багагүй бужигнаан өрнөж буй сурагтай. Гэхдээ Б.Энхбаяр харьцангуй нэр цэвэр улс төрч учраас айж агших зүйлгүй болов уу. Тэрч өөрөө авлигатай тууштай тэмцэнэ хэмээн мэдэгдээд байна. 
2023-10-23

Т.Бадамжунай нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлолоо 

Эл дөрвөн яллагдагчийн өмгөөлөгч Э.Туул, А.Кадирбек, Н.Мөнхбат, Ш.Цэцэгмаа, Г.Оюунцэцэг, Б.Наранбаатар нар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу ийнхүү товлоод байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баярсайхан нар албан тушаалаа урвуулж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан, Бага тэнгэрийн ам дахь орон сууцын хорооллын инженерийн дэд бүтэц буюу цахилгаан, дулаантай холбоотой зөвшөөрлийг Т.Бадамжунайгийн оролцоотойгоор шийдвэрлэж өгсөн гэж буруутгагдаж буй юм билээ. 
2023-10-23

 “Эрдэнэт үйлдвэр”-т хохирол учруулсан хэлтсийн даргад яллах дүгнэлт үйлдүүлнэ 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэргийг Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцүүлэх нь шударгаар шийдэгдэнэгэдэгт орон нутгийнхан нь эргэлздэг. Хамгийн сүүлд гэхэд дээрхүйлдвэрийн нэгдүгээр орлогчзахирал, ерөнхий инженер Д.Батмөнхөд холбогдох хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Тиймээс хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын хэргийг орон нутгийнх нь шүүхээр бус, авлигын дагнасан шүүх байгуулж, шийдвэрлүүлэх нь үр дүнтэй гэж үзэж буй билээ. 
2023-10-23

Сэрэмжлүүлэг: Насанд хүрээгүй охидыг цахим сүлжээ ашиглан садар самуунд уруу татдаг этгээдийг илрүүллээ

Үл таних хүмүүст өөрийн зураг, бичлэгийг явуулахгүй байх, чиний үе тэнгийн гэж бодсон цахим хаягийн цаана хэн ч байж болзошгүй
2023-10-22

Баавгайн савар зохих зөвшөөрөлгүй худалдахыг завджээ

Иймд иргэд Та бүхэн зохих зөвшөөрөлгүй ховор, нэн ховор амьтны жагсаалтад багтсан амьтныг агнах, барих, зориудаар тэжээж гаршуулах
2023-10-20

Машин холбож асаахад тусалсан хүн дайруулж амиа алджээ 

Тус аймгийн төв Мөрөн сумд уржигдар 15.30 цагийн үед дулааны шугамын нүх ухаж байсан экскаваторын зай хураагуур цэнэггүй болж, “Портер” загварын ачааны машинаар холбон асаах болжээ. Энэ үед холбогч нь хүрэхгүй байсан тул гудамжинд явж байсан 60 настай Ч.Э-ыг гуйж хоёр тээврийн хэрэгсэл дунд зогсоон утсыг нь барьж байхыг хүссэн гэнэ. Ингээд жолооч Б нь газар ухагч механизмдаа суугаад түлхүүрээ түлхэхдээ санамсаргүйгээр экскаваторын шанаганы удирдлагыг хөдөлгөсөн байна. Энэ үед шанага “Портер”- ыг өргөж, механизм руу шахсанаар дунд нь зогсож байсан иргэн Ч.Э хавчуулагдаж амиа алджээ. 
2023-10-20

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 8 хүүхэд хохирчээ

Аймгийн прокурорын газраас хүүхдийг дээрх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэн
2023-10-20