"Шувуудын төв Азийн зам санаачилга - Монгол Улсын хэтийн төлөв" семинар болно
Дэлхий даяарх нүүдлийн шувуудын замууд нь шувууд болон тэдний амьдрах орчныг хадгалж хамгаалах зорилго бүхий олон улсын хамтын ажиллагааны түншлэлийн янз бүрийн хэлбэрүүдтэй байдаг. Тухайлбал, Зүүн Ази-Австралазийн зам (EAAF) нь улс орнууд, олон улсын байгууллагууд болон бусад талуудын түншлэл дээр суурилдаг.
2023-08-15
Ойн хөнөөлт шавжтай авиа микробиологийн аргаар тэмцэх ажил 91.6 хувийн гүйцэтгэлтэй байна
эмцлийн ажлыг гүйцэтгэж буй аж ахуй нэгж, баг бүрэлдэхүүн Өвөрхангай аймаг руу шилжиж Бат-Өлзийт сумын ойн санд 10,000 га талбайд тэмцлийн ажлыг мөн 100 хувь гүйцэтгээд байна. Цаашид тус аймгийн Хужирт, Хархорин сумдын ойн санд тус бүр 5000 га талбайд нийтдээ 10000 га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэх юм. Авиа микробиологийн аргаар буюу онгоцоор 2023 онд нийт 120,000 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээс өнөөдрийн байдлаар 110,000 га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэж, ажлын явж 91,6 хувийн гүйцэтгэлтэй байна.
2023-08-14
"Мянган угалзат" УТХГ-т судалгаа хийлээ
Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагчид 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль, Баруун бүсийн байгаль орчныг судлах, хамгаалах төв ТББ-тай хамтран “Мянган угалзатын УТХГ-ын Цэцэг сумын районы байгаль орчин, усзүй, биологийн олон янз байдал”-ыг судлах судалгааг хамтран хийж гүйцэтгэлээ.
2023-08-14
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэлэлцүүлэг боллоо
”Монголд зочлох жил” арга хэмжээ, Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн эвент арга хэмжээ зохион байгуулах, зорилтот орны жуулчдыг татах, гадаад сурталчилгааг цаг алдалгүй эхлүүлэх талаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхантай санал солилцлоо.
2023-08-11
Ашиг харж рапс тарих нь алсдаа уршигтай
Нөгөөтээгүүр, улаан буудайгаа борлуулах гэж гурилын үйлдвэрүүдэд шилүүлж, ялгуулна. Мөнгөө авахаар 10-аас дөрөвдүгээр сар хүртэл буюу бараг хагас жил хүлээх нь бий. Гэтэл шар рапсыг хятадууд ямар ч төвөг чирэгдэлгүй, тонныг нь улаан буудайнаас хоёр дахин үнэтэй худалдан авдаг. Тариаланчид бид зээлээс зээлийн хооронд үйл ажиллагаа явуулдаг учраас хэн, хамгийн ашигтай нөхцөлөөр бүтээгдэхүүн худалдан авна, түүнд хандахгүй яах вэ” гэсэн юм. Зөвхөн эдийн засгийн эргэлтийг нь тооцон рапс тарихыг илүүд үзэж буй ч урт хугацаанд хөрс, ус, байгаль орчинд ямар нөлөөтэйг нь судалсан, эсэхийг дээрх тариаланчаас лавлахад “Манайх рапсыг өнжиж тариалдаг. Хөрсөнд сөрөг нөлөө үзүүлэх, эсэх талаар судалсан зүйлгүй” гэсэн юм.
2023-08-11
Үерийн дараа хөрс бохирдож, халдварт өвчний эрсдэл үүсдэг
Үерийн дараа хөрс бохирдож, улмаар хөрсний усаар дамжин халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсдэг. Ялангуяа нийслэлд болсон үерт гэр хорооллын айл өрх өртсөн нь хог хаягдал, бие засах газрын бохироор хөрс бохирдох нөхцөлийг бий болгожээ.
2023-08-11
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд БНСУ-ын туршлагаас суралцана
Бүгд найрамдах Солонгос улсын Байгаль орчны яам ба Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамдууд 2010-2011 онуудад харилцан төлөөлөгчид илгээн хоёр улсын тусгай хамгаалалттай газруудын хооронд хамтран ажиллах гэрээ, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллахаар тохиролцож, санамж бичигт байгуулсан.
2023-08-10