Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Морьт харвааны ДАШТ Улаанбаатар хотод болно

Монгол улсын Соёлын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Морьт харваачдын холбоотой хамтран есдүгээр сарын 1-10-нд “Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам болон Олон улсын Морьт харвааны холбооны /IHAA/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулж байна.
2023-09-01

Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаахан байна. Улаанбаатарт өдөртөө 24, шөнөдөө 13 хэм дулаан байна. 
2023-09-01

Монгол орны цэвдэгтэй бүсэд цаг уурын автомат станцууд байгууллаа

Монгол улсын ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн болон БНХАУ-ын ШУА-ийн Хүйтэн ба хуурай гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн судалгааны хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол орны цэвдэгтэй бүсэд орших Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсад 5 ш цаг уурын иж бүрэн автомат станцууд амжилттай суурилууллаа. 
2023-08-31

Соёлын болон геологийн өвөөр дамжуулан аялал жуулчлалын хөгжүүлнэ

Аялал жуулчлалын салбарыг ЮНЕСКО-д бүртгэлтэй газруудад өргөжүүлэн нэмэгдүүлснээр хөдөө орон нутгийн хүн амын шилжилт хөдөлгөөнийг харьцангуй багасгаж, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих нь үүсээд буй асуудлыг шийдвэрлэхэд туслах юм.
2023-08-31

Архангайд хоёр иргэн автомашинтайгаа нуурт живж, амиа алджээ

Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг Ногоон нуур гэх газарт 2023 оны наймдугаар сарын 30-ны өдөр Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нуурын усанд осолдож, эрэгтэй, эмэгтэй 2 хүн амь хохирсон харамсалтай хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар бүртгэлд аван шалгаж байна.
2023-08-31

Бэлчээрийн 30 орчим хувьд зуншлага дунд зэрэг, 10 орчим хувьд муу гэж гарчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ. 
2023-08-31

“Цагаан нуур”, “Холбоо” хоёр нуурын хойд нуур нь ширгэжээ

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй “Төгрөг”-ийн голын усны түвшин багассанаас, мөн Манхан сумын Баянгол багийн 10-аад өрх тариа, ногоо, хадлангийн талбай руу суваг шуудуу татсантай холбоотой гэж мэргэжилтнүүдийн тайлбарлаж байна.
2023-08-30

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан дугуй, мопедтой нэвтрэхийг хоригложээ

Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод, цэцэгсийг хамгаалах зорилгоор цахилгаан дугуй, мопедтой иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгийг дээрх байгууллагаас мэдэгджээ. Үүний хүрээнд хориглох тэмдэг тэмдэглэгээ байршуулсан ч цахилгаан дугуй унасан хүүхдүүд түүнийг дайран орж, мод, цэцэгсийг талхалсан тохиолдол цөөнгүй гарсан гэнэ. Тиймээс цаашид ийм тохиолдол гаргавал Тээврийн цагдаагийн албанд мэдэгдэхээ анхааруулжээ. 
2023-08-30

"Тэргэнцэртэй марафон" багийнхан Улаанбаатар хотод ирлээ

Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриан дор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй "Тэргэнцэртэй марафон" аялал хийж байна.
2023-08-30

Хөвсгөл нуурын БЦГ-ыг дэлхийн сүлжээнд бүртгэлээ

  Монгол Улс Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг 2022 онд ЮНЕСКО-ийн хүн ба шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлсэн. Энэ түүхэн тэмдэглэлт үйл явдлын дурсгалд зориулан онцлон тэмдэглэсэн салбарын нээлт болов.
2023-08-30

Туул голын эрэг дагуу барилга бариулахгүй байхыг шаардлаа 

Туул голын эрэг дагуух газарт барилга барих зөвшөөрөл олгосон шийдвэр нь хууль зөрчсөн гэдгийг тэрбээр Усны газрын болонШУА-ийн эрдэмтэн, судлаачдын дүгнэлтэд үндэслэн тайлбарлав. Харамсалтай нь, барилгын тусгай зөвшөөрөл олгодог 20 гаруй байгууллагын дарга нар Усны газраас гаргасан дүгнэлтийг уландаа гишгэж, ШУА-ийн судлаачдын үгийг сонсоогүйн ард ашиг сонирхлын зөрчил байж магадгүй хэмээн хардаж буйгаа хэлсэн юм. 
2023-08-30

Үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэжээ 

Энэ сарын 5-нд нийслэлд ур уйн үер буусны улмаас 356 айл усанд автсан билээ. Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, зайлшгүй нүүлгэн шилжүүлэх ёстойг уг үйл явдал харуулсан. Тэгвэл нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас үерийн эрсдэлтэй бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж буйгаа өчигдөр мэдээлэв. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд 2900 айл байжээ.
2023-08-30

Монгол орны хэмжээнд тарвага агнахыг 3 жил хориглолоо

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглолоо.
2023-08-30

Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. Улаанбаатарт өдөртөө 24, шөнөдөө 8 хэм дулаан байна. 
2023-08-30

Нийт нутгийн 50 хувьд нь бэлчээрийн даац хэтэрсэн байна

 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
2023-08-30

Есдүгээр сард өдөр шөнийн температурын хэлбэлзэл их байна

Есдүгээр сарын агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Гэхдээ өдөр шөнийн температурын хэлбэлзэл өндөртэй буюу шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө дулаан байх нь.
2023-08-29

Алслагдсан бүс нутгуудад хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх явцыг сайжруулах хэрэгтэй

   БНХАУ-ын ШУА-ийн хот болон бүсийн экологийн асуудал хариуцсан эко хүрээлэнгийн судалгааны төвийн судлаач профессор Др Жоу Чуанбин: Хятад улсад Эко аялал жуулчлалын үед хог хаягдлыг бууруулахад дараах арга хэмжээнүүдийг авч байна.
2023-08-29

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2023-08-29