Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

 Хортон шавж устгах бүсээс жимс түүхгүй байхыг анхаарууллаа

Үүнд Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Сонгино, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Нөмрөг, Цэцэн-Уул гэсэн есөн сумын ой бүхий нутаг дэвсгэр хамрагджээ. Ойтой бүс нутгуудад судалгаа хийснээр дээрх хэмжээний талбайн хортон шавжийг устгах шаардлагатай гэсэн дүн гарсан аж. Иймд дээрх сумуудын нутаг дахь ой бүхий газруудад иргэд зорчихгүй байх, ялангуяа жимс, мөөг, самар зэргийг түүхгүй байхыг анхааруулжээ. 
2023-09-07

Саудын Арадын Ханхүүг БОАЖ-ын сайн Б.Бат-Эрдэнэ хүлээн авч, уулзав

Монгол Улс болон Саудын Арабын Хаант Улс хоорондын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх хүрээнд дараах асуудлын хүрээнд санал солилцов.
2023-09-05

“Нэг энхийг сахиулагч-нэг мод” аяны хүрээнд 850 ширхэг суулгац тарьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарихаа илэрхийлж үндэсний хөдөлгөөнийг өрнүүлсэн.
2023-09-05

Гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлд үнэлгээ хийж байна

Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр үнэлгээ хийхээр НҮБ-ын үнэлгээний баг /CADRI/ есдүгээр сарын 4-18-ны өдрүүдэд ажиллаж байна.
2023-09-05

"Жаран тогооны тал" ТХГ-т зээрийн судалгаа хийлээ

Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал орчмын газар нутаг нь хонхор хотгор бүхий нөмөр нөөлөг ихтэй, хялганат хээр учир цагаан зээр байршин амьдрахад нэн тохиромжтой бөгөөд үндсэн байршил нутгийн нэг болдог.
2023-09-05

Улаанбаатарт 27 хэм дулаан байна

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 27, шөнөдөө 15 хэм дулаан байна. 
2023-09-05

Гурван өдрийн дотор ахуйн түймэр зургаа, ой, хээрийнх нэг бүртгэгджээ

Хуурайшилт, түймрийн өндөр эрсдэлтэй үе тохиож буйтай холбогдуулан иргэдийг энэ төрлийн болзошгүй аюулаас сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Хавар, намрын ид хуурайшилтын үед иргэдийн болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй ой, хээрийн болон ахуйн гал түймрийн тохиолдол эрс нэмэгддэг. Өнгөрсөн долоо хоногт гэхэд нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 19 удаа бүртгэгджээ. Хашааныхаа өвс, хог хаягдлаа шатаах үедээ гал алдсан тохиолдол үүний дунд цөөнгүй байж. Алба хаагчид галын аюулаас 173 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна. 
2023-09-05

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дархан-Уул аймгийн Хонгор сумдад нарсны үрийн ургац муу байна

Ойн газраас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Тужийн нарсны байгалийн цогцолбор газар, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нарсан ойд эгэл нарсны үрийн судалгааг хийж үзэхэд үрийн ургац нэг балл буюу маш муу ургацтай байна.
2023-09-04

Цэвдэгтэй бүсэд цаг уурын автомат станц суурилуулжээ 

Цаг уурын автомат станц суурилуулах ажлын хүрээнд байгуулсан хээрийн экспедицэд Монголоос Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа, Хятадын талаас дээрх байгууллагын доктор, профессор Ву Тонхуа, Шаодун Ву болон залуу судлаачид багтжээ. 
2023-09-04

БОАЖЯ: Монголд жилд 350 Идлэг шонхор барьж, ашиглахыг хуулиар зөвшөөрсөн

БОАЖЯ-ыхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр идлэг шонхор шувууны тухай дараах мэдээллийг өгөв. Тодруулбал, 
2023-09-04

Хутаг-Өндөр сумд хүчтэй аадар, мөндөр орсноос Уньт баг цахилгаангүй болжээ 

Уржигдар буюу энэ сарын 2-ны орой Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг, Сахарын рашаан орчимд цаг агаарын аюулт үзэгдэл болжээ. Цаг хэртэй үргэлжлэн орсон мөндөр, хүчтэй аадрын улмаас трансформатор унаж, тэр хавийн амралтын газар, айлууд цахилгаангүй болсон байна. Хүчтэй, том хэмжээний мөндөр орох үед гадуур зорчих аргагүй, удаан явбал гэмтэх эрсдэлтэй байсныг орон нутгийн зарим иргэн хэллээ. 
2023-09-04

Улаанбаатарт 23 хэм дулаан байна

Ойрын 2 хоногт ихэнх нутгаар дулаахан байна. Улаанбаатарт өдөртөө 23, шөнөдөө 12 хэм дулаан байна. 
2023-09-04

Ойрын ХОЁР хоногт ихэнх нутгаар дулаахан байна

Ойрын ХОЁР хоногт ихэнх нутгаар дулаахан байна
2023-09-03

Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв байгуулна

Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, түлхэц үзүүлэх зорилгоор БНХАУ-ын судалгааны 3 баг Монгол Улсад ажиллав. Уг хамтын ажиллагааг хэрэгжүүлж, үр дүнг хэлэлцэх хоёр талын хамтарсан хурал боллоо. 
2023-09-02

194,948,7 тонн нүүрс экспортолж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ

Гашуунсухайт боомтоор өчигдөр 1512 тээврийн хэрэгслээр 194,948.7 тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт боллоо.
2023-09-01

Булган, Төв, Дундговь, Хэнтий аймгийн зарим сумдын нутгаар хээрийн судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ

Хуурай хээрийн бүс дэх хэт талхлагдсан бэлчээрийн индикатор ургамлын зүй тогтол, өөрчлөлтийг зайнаас тандан ба газар зүйн мэдээллийн систем ашиглан мониторинг судалгаа хийх” сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлалын салбарын судлаачид болон тус салбарын судлаач  ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн докторант Г.Данзанчадав нар Булган, Төв, Дундговь, Хэнтий аймгуудын зарим сумдын нутгаар хээрийн судалгааг амжилттай хийж гүйцэтгэж байна.   
2023-09-01

Галуу судлаачид Өгий нуурын ус намгархаг газартай танилцлаа

  Олон улсын байгаль хамгаалах холбооны дэргэдэх Галуу судлаачдын олон улсын 20-р хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хуралд оролцогч 14 орны 50 гаруй судлаачид Өгий нуурын Ус Намгархаг Газрын мэдээлэл сургалтын төв, Шувуу бөгжлөх суурин, Нүүдлийн шувуу ажиглах зэрэг хурлын дараах хээрийн ажиглалт аяллыг хийлээ.
2023-09-01