Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно

Өнөөдөр нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
2023-09-16

Мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр батлахаар хэлэлцэж эхлэв 

Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулсан Мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийнхэн хэд хэдэн асуудал хэлэлцэж байгаа талаар БОАЖЯ-наас мэдээллээ. Тодруулбал, мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр батлах, бахархалт амьтнаар өргөмжлөх, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг говийн баавгайн өдөр болгох санаачилга гаргаж, холбогдох албаны хүмүүс, судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж буй гэнэ. Мөн Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монголд зохион байгуулж, дэлхийд нэн ховордсон эл амьтныг сурталчлах талаар санал солилцож байгаа аж. 
2023-09-14

Бумбатын булгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авна 

Ингэснээр иргэдийн хэрэглээний болон ундны усан хангамжийг орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх аж. Түүнчлэн ус бүрэлдэн тогтох эхийг цэвэр байдлаар хадгалах нөхцөл бүрдэж, цаашлаад байгалийн аясаар нөхөн сэргэх боломж нь хангагдах гэнэ. Мөн тухайн хэсгийн ургамал, амьтны өсөж үржих таатай нөхцөлийг хангах, хөрс хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулах боломж бүрдэхийг төлөөлөгчид онцоллоо. Тогтоолын төслийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэн баталснаар хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. 
2023-09-14

Цөлжилт, хөрсний доройтлоос сэргийлэх хөв цөөрөм байгуулна

Цөлжилт, бэлчээр, хөрсний доройтлоос урьдчилан сэргийлэх хүрээнд 2024 онд есөн хөв цөөрөм байгуулахаар төлөвлөжээ.
2023-09-14

Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарт 1864 албан хаагч ажиллаж байна

2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарласан. Ус, цаг уур орчны шинжилгээний салбарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, салбарын ач холбогдлыг таниулах, ахуйн амьдралд өргөнөөр ашиглах, үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
2023-09-14

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн хүн ам, ан амьтны 70 хүртэлх хувь устах аюул нүүрлээд байна

“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтын үндсэн арга хэмжээ өнөөдөр БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ.
2023-09-13

200 гаруй гар далавчтан, 120 жигүүртэн бүртгэв

Хоёр орны хамтарсан баг хээрийн ажиглалт, судалгаагаа амжилттай дуусгаснаа зарлаад буй энэ үед ШУА-ийн Биологийн хүрээлэнгийнхэн “Олон улсын тахь групп”-тэй хамтран Монгол орны говийн бүсэд ховор шувууны судалгааны хоёрдугаар үе шатыг эхлүүлснээ мэдээлэв. Говийн их дархан цаазат газрын Б хэсэг дэх ховор шувуудын тархац, тоо толгойг тогтоох мониторингийн судалгааг дээрх байгууллагууд энэ оны зургадугаар сард эхлүүлсэн юм байна. Тэд одоогоор 120 гаруй зүйл жигүүртэн бүртгэсний дотор бужмаг хөөндэй, шарга зөгийч, Алтайн хойлог, ооч ёл, идлэг шонхор зэрэг бүс нутгийн хэмжээнд хэмжээнд төдийгүй олон улсад ховордсон, Монгол оронд тэр бүр харагддаггүй олон шувуу бий аж. 
2023-09-13

Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авна

Энэхүү булаг нь Толгойтын баруун салааны зуслангийн бүс орчимд оршин суугч иргэдийн ундны усны хангамжинд ашиглагдсаар ирсэн юм
2023-09-13

Цочир хүйтрэх хугацаа наашилжээ 

Орхон, Сэлэнгийн сав газар болон ойт хээрийн нутгууд энэ сарын 1-10-нд цочир хүйтэрсэн бол хээрийн бүсэд 10-20-нд, говь нутагт 20-ноос хойшоо энэ үйл явц үргэлжлэх төлөвтэй гэнэ. Тодруулбал, эерэг (нэмэх) утгатай байсан температур агаарт болон хөрсний гадаргад 00, эсвэл түүнээс бага хэм болж буурна гэсэн үг. Нэмэх хэмээс хасах руу шилжих үйл явц ч гэж нэрлэдэг. Цаг уурчдын тайлбарлаж буйгаар хөрсний гадаргад цочир хүйтрэх үзэгдэл намрын улиралд агаарынхаас харьцангуй эрт эхэлдэг бол хавар хожуу дуусдаг зүй тогтолтой гэнэ. 
2023-09-13

Ховор шувуудын тархац, тоо толгойн судалгааны ажлын хоёр дахь хээрийн судалгаа эхэллээ

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн ховор шувуудын тархац, тоо толгойн судалгааны ажлыг 2023-2025 оны хооронд хийж хэрэгжүүлэхээр ШУА-ийн Биологийн хүрээлэн, Олон улсын тахь групптэй хамтран эхний судалгааны ажлыг 2023 оны зургадугаар сард эхлүүлсэн.
2023-09-12

Мазаалай баавгайн үржүүлэг, хамгаалал, тоо толгойг нэмэгдүүлэх бодлогыг хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Монгол орны нэн ховор амьтан Мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан эхэллээ.
2023-09-12

Уур амьсгалын өөрчлөлт Өгий нуурт хэрхэн нөлөөлснийг тогтооно

Тэгвэл ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид эл нуурын ус, намгархаг газарт уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг тогтоохоор Орхон, Чулуут голын сав газрын захиргаатай хамтран судалгаа хийж эхэлжээ. Үүнийхээ хүрээнд усны химийн найрлага, чанарын өөрчлөлт, ургамлын нөмрөгийн доройтол зэргийг үнэлж, тухайн орон нутгийн иргэд, малчид, аялагчдаас мэдээлэл цуглуулах юм байна. Энэ ажлыг Зүүн Азийн сэрүүн бүсийн экосистемийг хамгаалахад чиглэсэн “Хөдөөгийн экосистемийн нөхөн сэргээлтийн хөтөл
2023-09-12

Зам тавих нэрээр байгаль орчноо сүйтгэсээр байх уу 

Зам, тээврийн хөгжлийн төвөөс энэ мэтчилэн орон нутагт зам тавих нэрээр газар эвдээд орхичихсон тохиолдол хэр олон байгааг тодруулахаар холбогдоход “Замын их болон ээлжит засварыг графикийн дагуу хийж байгаа. Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Арвайхээр, Мандалговь-Даланзадгад зэрэг чиглэлийн замын засвар 60-90 хувийн гүйцэтгэлтэй байна” гэв. Харин зам тавих гээд “мартчихсан” газруудын талаар мэдээлэл өгсөнгүй. Тэд мэддэггүй юү, эсвэл мэдээлэх хүсэлгүй байна уу. Юутай ч Мөнгөн морьт сумд зам тавьж буй гэх гүйцэтгэгч компанийн нэрийг хэлэхгүй, хаацайлах маягтай тойруулж байлаа. 
2023-09-12

Нарийнтээл сумын “Их булгийн ам” хэмээх газарт байгуулсан хөв цөөрмийг хүлээж авлаа

Хөв цөөрмийн зураг төсвийг 2022 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар
2023-09-11

Ганга нуурын ус 8-12 см нэмэгджээ

Өнөөдөр Ганга нуурын усны түвшин 2005 оны түвшинд хүрээд байгаа юм. Тухайлбал, 2020 онд тус нуурын ус 30-40 см, хамгийн сүүлийн судалгаагаар буюу 2021 оны 4-5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 8-12 см-ээр нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ.
2023-09-11

Говь-Алтай аймгийн Халиун суманд усны нарийвчилсан тоо бүртгэл хийж байна

Тоо бүртгэлийн ажлын хэсэгт Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтнүүд болон
2023-09-11

398.7 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ 

Тодруулбал, энэ жил 4000 га талбайд техникийн, 1500 га-д биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн. Эдгээрээс эхний ээлжид нөхөн сэргээсэн газруудыг хүлээн аваад буй талаараа БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого, зохицуулалтын газраас мэдээлэв. БОАЖЯ, Сэлэнгэ аймгийн орчин, аялал жуулчлалын газар, “Оюу толгой” ХХК-ийн хооронд 2022 онд байгуулсан гэрээний хүрээнд холбогдох ажлын хэсгийнхний хяналтад гүйцэтгэсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий дэх 398.7 га талбайн техникийн нөхөн сэргээлтийн ажил бүрэн дууссаныг зохих шатны байгууллагуудад хүлээлгэн өгчээ. Тухайн бүс нутаг нь хариуцлагагүй бичил уул уурхайн улмаас их хэмжээгээр эвдэрч, эзэнгүй орхигдсон учир нөхөн сэргээх шаардлагатай газрын тоонд оруулсан юм. 
2023-09-11

Аяллын шинэ маршрут Лаос руу чиглэнэ

Лоас Улс нь зүүн азийн орнуудаас далайд гарцгүй ганц орон. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн халуун дулаан сайхан орон бөгөөд Юнескод байгалийн онгон төрхөө алдаагүй хэмээн  бүртгэгдсэн Луанг Прабанг муж байдаг байна.
2023-09-08