Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Алтайн салбар уулсаар салхи шуурна

     16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв болон зүүн  аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16, 17-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, 18, 19-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэрч  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна.
2023-10-15

700 цаг уурч чуулна

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын ҮНДЭСНИЙ зөвлөгөөн аравдугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд болох гэж байна. Зөвлөгөөнөөр ус цаг уур, орчны хяналт шинжилгээний ажлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилго, зорилт хөгжлийн хөтөлбөрөө тодорхойлох юм.
2023-10-14

Налайх, Дүнжингарав орчмын агаарт хийсэн хэмжилтийн дүн гарчээ

Хэмжилтийн дүнгээр агаарын чанарын стандартаас олон дахин давсан зүйлгүй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн тус хэмжилтийг хөдөлгөөнт харуул нь нийслэлийн хэмжээнд байгаа орчны агаарын чанарын 19 суурин харуулуудын адил үзүүлэлтээр хэмждэг бөгөөд сүүлийн 24 цагийн суурин харуулуудын хэмжилтийн үзүүлэлтэд онц ноцтой байдал ажиглагдаагүй гэнэ.
2023-10-14

Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр хүйтэрнэ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
2023-10-14

“Өвлийн хямдрал” аянд нэгдэхийг уриаллаа 

Нийслэлийн Аялал жуулчлалын газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хямдрал, урамшууллын аян өрнүүлэхээр төлөвлөжээ. Аж ахуйн нэгж, байгууллагууд жуулчны урсгал эрс багасдаг хүйтний улиралд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг бууруулснаар хэрэглэгчдийг татах, тогтмол орлоготой байх, өвөл идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзсэн байна. Иймд тус газар “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Өвлийн хямдрал” аянд нэгдэж, хамтран ажиллахыг хүслээ. 
2023-10-13

Хун нуурыг цэвэрлэж, нүүдлийн шувуудыг хамгаална

“Сараана” байгаль хамгаалах төвийнхөн Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийн хүрээнд Сонгинохайрхан уулын бэлд орших Хун нуур орчмын хог хаягдлыг жил болгоны хавар, намарт цэвэрлэж, жигүүртнүүдэд амьдрах таатай орчин бүрдүүлдэг уламжлалтай. Тус байгууллагынхан өнөө жил “Хун нуурын шувуудаа хамгаалъя” уриан дор дөрөв дэх удаагаа ийм аян зохион байгуулахаар тов гаргажээ. 
2023-10-13

Хүлэмжийн хийн 48.5 хувийг хөдөө аж ахуйн салбараас ялгаруулж байна 

Манай улсын хүлэмжийн хийн 48.5 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбараас, үүний 75 гаруй хувь нь малаас ялгарч буй аж. Тиймээс органик, тогтвортой, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийн зарчимд шилжих шаардлагатайг оролцогчид хэлж байлаа. Монгол Улс 2030 он гэхэд нийт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний таван хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавьсан ч одоогоор нэгд ч хүрээгүй байгаа гэнэ. 
2023-10-13

Налайх, Дүнжингарав орчмын агаараас авсан дээжийн хариу 24 цагийн дараа гарна

Агаараас авсан дээжийн хариу 24 цагийн дараа гарна
2023-10-12

"Түмэн газрын цайны зам"-ын хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг төлөвлөгөөг баталлаа

Монгол, Хятад, Орос гурван Улсын аялал жуулчлалын Сайд нарын VII хурал БНХАУ-ын Ухань хотод энэ сарын 10-ны өдөр боллоо. Уулзалтад Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын Дэд сайд Ду Жян, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Дмитрий Вахруков тэргүүтэй төлөөлөгчид оролцов.  Хурлаар дараах үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  
2023-10-12

Төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэрнэ

14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, 16-наас нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.
2023-10-12

Дорнод, Дарьгангын тал нутгаар бага зэргийн хур тунадастай

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  
2023-10-11

Ододтой хамт өнөөдөр мод тарих уу

Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголын рок, попын оддын дуу хуураар хөглөгдөн, хамтдаа мод тарьж, нэг өдрийг зугаа цэнгэл дүүрэн өнгөрүүлэх боломж бүрдэх нь ээ. 
2023-10-11

Эвдэрч эзэнгүй орхигдсон 8000 га талбайгаас 6285 га-г сэргээжээ

Эвдэрч эзэнгүй орхигдсон 8000 га талбайгаас 6285 га-г сэргээжээ
2023-10-10

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд говь, талын нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.
2023-10-10

Үйлдвэрлэлийн зориулалтаар 2831 тонн самар бэлтгүүлнэ

Хушин ой бүхий нийт газар нутагт самрын нөөц бага болон дунд буй учир үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх хэмжээг өмнөх жилүүдийнхээс 2-3 дахин багасгажээ
2023-10-09

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2023-10-09

Налайхын иргэд өнгөрсөн гурван жилд 36 823 мод, сөөг тарьжээ

”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Налайхчууд 2021-2023 оны байдлаар нийт 17 зүйлийн 36823 ширхэг мод, сөөгийг 66,422,4 м2 талбайд суулгасан байна. Өөрөөр хэлбэл, 2023 оны тооллогоор 35 273 ширхэг мод тоологдож ургалт 95.8 хувьтай байв.  Энэхүү талбайг Налайх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн албаны хамт олон хариуцан арчлан, хамгаалж байна. 
2023-10-09

Мод тарих өдрүүдийг аравдугаар сарын 4-16-ны хооронд зохион байгуулж байна

Байгалийг нөхөн сэргээж, хамгаалахад иргэдийн оролцоог хангах, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй олон талт ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг.
2023-10-07