Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т
2023-10-26

Аравдугаар сар дуустал цаг агаар ямар байх вэ

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна.
2023-10-26

Монгол Улс мазаалайг олон улсад сурталчлах логотой болно 

Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу манай улс мазаалай хамгаалах цогц ажил хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан. Эл ажлын хэсэг өнгөрсөн есдүгээр сард анхдугаар хурлаа хийхдээ мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр батлах, эл амьтныг үндэсний бахархал болгох, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг говийн баавгайн өдөр хэмээн үндэсний хэмжээнд зарлах зэрэг санаачилга гаргасан. Тэгвэл цаашид мазаалайтай холбоотой бүх арга хэмжээг зохион байгуулж, сурталчлахдаа уралдаанаас шалгарсан логог ашиглах нь. Ташрамд дурдахад, эл ажлын хэсэг говийн баавгайг хамгаалах нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж цэгцлэх, уялдуулах чиглэлээр өдгөө ажиллаж буй гэнэ. 
2023-10-25

Сэлэнгийн Ерөө сумд ой хээрийн түймэр дэгджээ

Улмаар аравдугаар сарын 23-ны өдрийн 13:25 цагт ойн түймрийг цурамд оруулжээ.  Өдгөө зүүн болон зүүн хойд хэсэгт цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 18 га орчим талбай өртөж шатсан.
2023-10-25

Дорнодод 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн цэргийн Бага хүрээгийн 8 дугаар застав, Хилийн цэргийн 0306 дугаар ангиас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн. Он гарсаар Дорнод аймагт дөрвөн удаа газар хөдөлсөн аж. 
2023-10-25

Гурван аймагт ой, хээрийн түймэр гарчээ 

Үүнд 0.5 га талбай өртсөн бөгөөд орон нутгийн онцгой байдлын албаныхан өнгөрсөн ням гаргийн 20.59 цагт галыг бүрэн унтраажээ. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн нутагт тухайн өдрийн 13.20 цагт ойн түймэр гарсан байна. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудтай хамтран галыг унтраахаар өчигдөр газар дээр нь ажиллаж байлаа. Түймэрт 15 га ой шатсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ. Ташрамд дурдахад, жил бүрийн есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэлх хугацаа нь хуурайшилтын буюу ой, хээрийн түймрийн өндөр эрсдэлтэй үед тооцогддог. Тиймээс энэ үед ой, хээрийн түймрээс сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. 
2023-10-24

“Тэрбум мод” сан 35 төсөл санхүүжүүлнэ 

“Тэрбум мод” сан хоёр дахь удаагийн буюу 2023- 2024 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтаа зарлажээ. Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор банк санхүүгийн салбарынхны хамтран байгуулсан уг сан 2022-2023 онд 34 төслийг 1.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн бол ирэх жил 35 төсөлд 800 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Улаанбаатар хот дахь төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрыг ногоон байгууламжтай болгох, хүртээмжийг сайжруулах чиглэлд 10 төсөл шалгаруулан, тус бүрийг нь 30 хүртэлх сая төгрөгөөр санхүүжүүлэх бол олон нийтийн оролцоонд тулгуурласан ойжуулалт, нөхөн сэргээлтийн таван санаачилгыг нийт 500 сая төгрөгөөр дэмжих гэнэ. Тус сангийнхан төслийн саналыг billiontree.mn цахим хуудсаар дамжуулан арванхоёрдугаар сарын 1 хүртэл авахаар болжээ. 
2023-10-24

Нийт нутгаар цаг агаар тогтуун байна

2023 оны аравдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2023-10-23

Цэргийн алба хаагчдыг “Ойжуулагч” хөтөлбөрт хамруулав 

Тиймээс Засгийн газар ойн салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд анхаарч, МУИС, ХААИС зэрэг сургалтын байгууллагатай хамтран энэ чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-тай хамтран цэргийн алба хаагчдыг ойн чиглэлээр сургах “Ойжуулагч” мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2022 оны II ээлжээр хугацаат цэргийн алба хаасан залуусын 40 гаруй нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд ойжуулагч болон тракторын механикч мэргэжлээр суралцаж, гэрчилгээгээ гардсан талаар ЗХЖШ-аас мэдээлэв. Ингэснээр тэд ойн салбарт ажиллаж, тэрбум мод тарих үйлсэд хувь нэмэр оруулах боломж бүрджээ. 
2023-10-23

Сүрлээр хашаалж, бутлаг ургамлыг үржүүлэн элсний нүүдлийг сааруулжээ

Сүрлээр м2 тутам хашаалж, 40 см-т харгана болон бутлаг ургамлыг үргэлжлүүлэн суулгаснаар 1965 оноос хойш өнөөг хүртэл элсний нүүдлийг сааруулснаас
2023-10-22

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр
2023-10-21

Хөвсгөлийн хилчид төгөл байгууллаа

"Хилчин" төгөлд одоогоор 888 ширхэг мод суулган, хашаалж, усалгаа, арчилгааг тогтмол хийж Мөрөн хотын хүүхэд
2023-10-19

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, өдөртөө Халх гол орчмоор ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
2023-10-19

Зүүн аймгуудаар шуурч, сэрүүснэ

19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 22-нд Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.
2023-10-18

Хушин ой “хамгаалагчид”-ыг тодрууллаа 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас зарласан “Хушин ойгоо хамгаалъя” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн 758 хүүхэд бүтээлээ ирүүлснээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Б.Мягмарнаран тэргүүн байрт шалгарчээ. Харин хоёрдугаар байрт нийслэлийн ерөнхий боловсролын 102 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагч Г.Аминсарнай, удаахад нь 11 дүгээр сургуулийн О.Халиун орсон байна.
2023-10-17

Эгийн голын гүүрнээс Шанагатын ам хүртэл голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэв

Хөвсгөл нуур Эгийн гол сав газрын захиргааны даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд усны тоо бүртгэл ажлыг зохион байгуулж эхэллээ. Алаг-Эрдэнэ сумын төвлөрсөн бус усан хангамжийн эх үүсвэр болох 6 худгийн үйл ажиллагаатай танилцаж, дээж авч усны чанарын шинжилгээнд хамруулав. Мөн шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээ хийн, дэглэмийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж өглөө.
2023-10-17

Эгэл нарсны үр түүх талбайг тусгаарлав 

Хэнтий аймгийн Биндэр сум дахь “Биндэр ой” сум дундын ойн ангийнхан орон нутгийнхаа Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран Баян-Адрага сумын Дуурлиг хэмээх газарт эгэл нарсны үр түүх талбай тусгаарлах ажил гүйцэтгэжээ. Ингэснээр энэ төрлийн мөнх ногоон мод тарихад шаардлагатай үрийн нөөцийг тус цэгээс түүх, хангах боломж бүрдэж байна. 
2023-10-17

Монголын цэнгэг усыг хамгаалах чиглэлд хамтарч ажиллах хүсэлт тавьлаа

БНСУ-ын Байгаль орчны яамны харьяа "K water" байгууллагын Олон Улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ким Юунг Хуан, Төслийн менежер Им Сэ Жин нарыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар энэ оны арваннэгдүгээр сарын 5,6-нд Филлипин Улсын Манила хотод болох Азийн Усны холбооны ТУЗ-ийн хуралд Яамны удирдах түвшний албан хаагчийг оролцуулах, мөн цэнгэг усны хамгааллын чиглэлд олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх хүсэлт тавив.
2023-10-17