Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Ихэнх нутгаар цас орж, шуурна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023-11-20

Ирэх өдрүүдэд цасаар шуурна

Энэ сарын  20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
2023-11-19

Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Маргааш буюу 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
2023-11-18

Говь Гурвансайханд аялсан жуулчны тоо 59 хувиар өсжээ

Ёлын ам, Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий нутгийг хамардаг Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газарт энэ оны эхний 10 сард 28 457 жуулчин нэвтэрчээ. Үүний 17 143 буюу 60 орчим хувь нь гадаадын иргэн бол 11 404 нь дотоодын аялагч аж. Эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гадаад жуулчдын тоо 59 хувиар өсөж, дотоодынх 21 хувиар буурчээ. 
2023-11-18

Зудын эрсдэлийн зураглал гарлаа

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2023-2024 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан аж.
2023-11-17

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Энэ сарын 18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
2023-11-17

Зүүн аймгуудын нутгаар цас орж, шуурна

Арваннэгдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд нийт нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.
2023-11-16

“Ус, хог, хөрсний бохирдлыг бууруулах” асуудлаар төлөвлөгөө гаргана

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарын аж ахуй нэгжүүдтэй тогтмол “Өглөөний уулзалт” хийж байна.
2023-11-16

Сүхбаатар, Говьсүмбэр, Төв аймгийн 82-90 хувьд цасан бүрхүүл тогтжээ 

Арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт тогтсон цасан бүрхүүлийг аймгуудын газар нутгийн хэмжээтэй харьцуулахад Сүхбаатар, Говьсүмбэр, Төв, Дорнод, Завханд хамгийн өндөр үзүүлэлт гарсныг цаг уурын байгууллагаас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 90, Говьсүмбэрийн 88, Төвийн 82, Дорнодын 81, Завханы 80 хувьд цасан бүрхүүл тогтжээ. Харин Өвөрхангай, Ховд, Дундговь, Дорноговь хамгийн бага цастай буюу газар нутгийнх нь 20-37 хувийг бүрхжээ. Газар нутагт нь цас огт ороогүй ганц аймаг байгаа нь Өмнөговь аж. Эдгээрийг нэгтгэсэн дүнгээр Монгол орны нийт нутгийн 58 хувь ньцасан бүрхүүлтэй байна. 
2023-11-16

Хил орчмын бүсэд 2477 аргаль бүртгэжээ 

Үүнийхээ хүрээнд талууд энэ удаа Монголын Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын А, Б хэсэг, түүний орчны бүс, ОХУ-ын Сайлюгемийн үндсэн паркийн хилийн нутаг дэвсгэрт тогтоосон маршрутын дагуу судалгаагаа зэрэг эхлүүлж, амжилттай дуусгажээ. Судлаачид тооллогын явцад хил орчмын 111 цэгээс дээж авч, аргалийн тархац, байршил, тоо толгойг тогтоосон байна. Манай талаас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд болон байгаль хамгаалах нөхөрлөлүүд үүнд оролцжээ. 
2023-11-15

Нийслэлд цас орно

Нийслэлд урд шөнө орсон цас өнөөдөр лавсан орж, шуурга шуурна хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Улмаар нийслэлд салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, -4…-6 градус хүйтэн байх нь ээ.
2023-11-15

Өнөөдөр, маргааш цасаар шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдана

Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна.
2023-11-14

Гол, нуурын мөсөн дээгүүр машинтай явахгүй байхыг анхааруулж байна

Он гарсаар  улсын хэмжээнд гол, нуурын мөсөнд цөмөрсөн 21 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, 35 иргэний амь насыг авран хамгаалж, 16 тээврийн хэрэгслийг татан гаргажээ.
2023-11-13

ХӨВСГӨЛ: Томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан 5-10 см нимгэн байна

Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн, мал явах болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй, нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж
2023-11-13

Ирэх онд мазаалай хамгаалахад нэг тэрбум төгрөг зарцуулна 

Мазаалайг хамгаалахад судлаачдын оролцоог хангаж, энэ чиглэлээр хийсэн судалгаа, статистик мэдээллийг нэгтгэх нь чухал. Ингэж байж хамгааллын төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах нөхцөл бүрдэнэ хэмээн талууд санал нэгдэв. Ташрамд дурдахад, говийн баавгайн хамгааллыг сайжруулах чиглэлд анхаарч буйтай холбогдуулан АНУ-ын Бойсе мужийн их сургуулийн зочин судлаач, доктор Т.Одбаярыг Монголд ажиллуулж байгаа аж. 
2023-11-13

Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цастай

14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хаагдах, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна.
2023-11-13

Алтайн аргаль хонины тархац, байршил, тоо толгойг тогтоолоо

Хил орчмын Алтайн аргаль хонины тооллогын ажлыг ДБХС (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монгол Алтайн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа
2023-11-12

Улсын хил орчмын аргаль хонины тооллого эхэллээ

Увс аймгийн Сагил, Бөхмөрөн сумын хил орчмын аргаль хонины тооллогын ажлыг ДБХС
2023-11-12