Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Ихэнх нутгаар цас орж, шуурахыг анхааруулж байна

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-9.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Зүүнговьд 9.0мм, Хяргас, Тэс, Баруунтуруун сумдын нутгаар 8.0-8.4 мм, Увсын Малчин, Хөвсгөлийн Цагаан-Уул 7.0мм, Увсын Сагил, Тэс, Төв аймгийн Баянчандмань 5.0мм, бусад нутгаар 0.0-5.0 мм цас орсон байна.
2023-11-25

Баруун аймгуудаар цас үргэлжлэн орно

Цаг агаарын аюулт үзэгдэл үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Сүхбаатар аймагт ажиллалаа. Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө. Мөн малчин айл, өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцжээ.
2023-11-24

Орхон гол 15-35 см зузаан мөстжээ

Гол мөрний мөсний үзэгдлийн тоймыг гаргажээ
2023-11-23

Цасан шуурганд төөрсөн 294 иргэнийг эсэн мэнд олжээ

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймагт цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон нийт 55 иргэнээс 10.00 цагийн байдлаар 41 иргэнийг эсэн мэнд оллоо.
2023-11-23

Б.Бат-Эрдэнэ: Сайд тушаал гаргаагүй байхад авлига авч, гэрчилгээ олгосон байна

“Үнэлгээ, мониторинг ба үр дүнгийн шинжилгээ” сэдвийн хүрээнд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харьяа газруудын удирдах албан тушаалтан, албан хаагчдад сургалт зохион байгуулжээ. Тус яамны Бодлогын баримт бичгийн хэрэгжилт 2022 оны жилийн эцсийн байдлаар 73,9 хувьтай, Байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлт 73,1 хувь, Яамдын ерөнхий үнэлгээгээр 73,85 хувьтай гарсан байна.
2023-11-23

Арван аймгийн 22 суманд зудын нөхцөл бүрджээ

Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Увсын Тэс, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Могод, Гурванбулаг, Төв аймгийн Эрдэнэсант, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Дорноговийн Дэлгэрэх, Иххэт, Хэнтийн Оргил, Галшар сум цас ихтэй байна.
2023-11-23

Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй шуурна

2023 оны арваннэгдүгээр сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2023-11-23

Б.АРМИ: Аргаль, янгир гэрийн үүдээр л бэлчдэг байлаа

-Би энэ нутагтаа 20 жил мал малласан малчин хүн. Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болж экологид ихээхэн өөрчлөлт гарч байгааг хараад сэтгэл өвдөж, Аргаль, янгир хамгаалах сан байгуулж байв. Түүгээрээ дамжуулж байгаль орчноо хамгаалж ирсэн. Мөн Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааг анх байгуулахад нь байгаль хамгаалагчаар ажилд орсон. Намайг хүүхэд ахуй байхад аргаль, янгир, хулан зээр гэрийн үүдээр малтай адил бэлчиж явдаг байлаа. Харамсалтай нь, сүүлийн 15 жилд зэрлэг амьтан илт цөөрсөн. Уул уурхайн нөлөөгөөр амьтад дайжиж, ховордсон. 
2023-11-22

Э.СЭРЖМЯДАГ: Тост, Тосон бумбын нурууг байгалийн цогцолборт газар болгох 

Байгаль хамгаалагчдын үндэсний чуулган маргааш болно. 500 гаруй байгаль хамгаалагч уг чуулганд оролцож, мэдээлэл, туршлагаа солилцох юм байна. Үүнтэй холбогдуулан Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Сэржмядагтай ярилцлаа. 
2023-11-22

Булган аймаг “Нэг жуулчин, нэг хонь” санаачилгыг дэмжив 

Тодруулбал, өвлийн улиралд Монголд ирсэн гадаадын иргэн бүрт нэг хонь үрчлүүлэх, бэлэглэх замаар жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн. Тэгвэл Булган аймаг эл санаачилгыг дэмжиж, нутагт нь ирсэн жуулчдад олгохоор эхний ээлжид 100 мянган хонь бэлэн болгосноо зарлалаа.
2023-11-22

Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуургатай

Булган, Сэлэнгэ, Төв аймгийн өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2023-11-22

Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд 2024 онд нийт 185 ажил хэрэгжүүлнэ

 Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд 2024 онд нийт 185 ажил төлөвлөөд байгаа бөгөөд олон улсын хэмжээнд 33, бүс нутгийн хэмжээнд 12, үндэсний хэмжээнд 82, орон нутгийн хэмжээнд 58 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгааг танилцуулав. 
2023-11-22

 Зайсангийн газрыг цөлмөж дуусгах төлөвлөгөө

11, 22 дугаар хороонд ХААИС, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн байраас эхлээд Туулын I-III гудамж, “Соёмбот”, “Дипломат”, “Дүнжингарав”, “Хийморь”, “Хатан туул”, “Дрийм ланд” зэрэг цөөнгүй хотхон, Ар Зайсангийн гудамж дахь амины орон сууцууд, “Богд уул” сувилал, “Зайсан хилл” соёл, амралтын цогцолбор, Богинын ам хамаарч буй. Үндсэндээ Зайсан толгой орчмын бүс харьяалагддаг гэсэн үг.
2023-11-22

Туул голын эрэгт задгай театр барихаар суурийг нь цутгажээ 

Мөн нийтийн бие засах газрыг цагийн хуваарийн дагуу ажиллуулдаг. Эмэгтэйчүүдийн дөрөв, эрэгтэйчүүдийн хоёр бие засах газартай. Хогоо өдөр бүр цэвэрлэж байна. Дулаан өдрүүдэд олон хүн ирэхэд хог ихэсдэг. Тиймээс манай гэр бүлийн хүн нэмэлтээр ирж ажилладаг юм. Голдуу ахмад настан, бага насны хүүхдүүдтэй эцэг, эхчүүд ирж салхилдаг. Зарим үед согтуу хүмүүс ч ирнэ” гэв. Уг газарт Бага тэнгэрийн амныхтай адил модон тавцан хийжээ. Мөн модон шонтой хашлагуудыг явган хүний замуудаар зааглан хийсэн байлаа. 
2023-11-22

2050 онд зудын эрсдэл 6 дахин нэмэгдэнэ

Эрсдэлийн үндэсний форумын хүрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Дэлхийн болон үндэсний түвшний гамшгийн эрсдэлийн өнөөгийн байдал, хандлага” сэдвээр илтгэл танилцууллаа.
2023-11-21

Сурагчид 1.4 тонн дахивар тушааж, 447 мянган төгрөгийн хуримтлалтай боллоо

Увс аймгийн ЗДТГ, ИТХ, байгаль орчин, аялал жуулчлалын газар байгаль дахь хог хаягдлын хэмжээ, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Хог бидний найз” аяныг орон нутагтаа өрнүүлжээ. Үүний хүрээнд тус аймгийн зургаан сургуулийн дунд “Дахивраа тушааж, хуримтлалтай болцгооё” арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд сурагчид 1.4 тонн хог цуглуулж, дахивар авах цэгт тушааснаар 447 мянган төгрөгийн хуримтлалтай болсон аж. Хог хаягдлыг бууруулахад ангилан ялгах, дахин боловсруулах нь чухал гэдгийг уг арга хэмжээгээр дамжуулан сурагчдад ойлгуулжээ. Мөн шаардлагагүй хэрэглээгээ бууруулах, ашиглахгүй эд зүйлсээ бусадтай солилцох замаар хог хаягдлыг бууруулах боломжтойг орон нутгийн иргэдэд ойлгуулах зорилгоор Улаангом сумд “Холио солио” арга хэмжээ зохион байгуулжээ. Үүнд дөрвөн багийн 40 гаруй иргэн оролцож, хэрэглээнээс гарсан эд зүйлсээ солилцсон байна. 
2023-11-21

 Монгол бөхөнгийн тоо 15 540-д хүрч өслөө

Улмаар 2003 оны тооллогоор 750 орчим л үлдсэнийг судалгаагаар тогтоож байсан аж. Үүний дараа хамгаалах арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлснээр 2014 онд буюу 11 жилийн дараа тоо нь 14 600-д хүрч өсжээ. Харамсалтай нь, 2016-2017 онд бөхөнгийн тархац нутгуудад бог малын мялзан өвчин дэгдсэнээр дахиад олноороо хорогдоход хүрсэн юм. Ингэснээр2018 оны тооллогоор 3391 бөхөн үлдсэнийг тогтоосон байдаг. Харин таван жилийн дараа ийнхүү дөрөв дахин өслөө. Түүнчлэн сүүлийн таван жилд монгол бөхөн агнасан тохиолдол бүртгэгдээгүй гэнэ. 
2023-11-21

Дундговь болон Дорноговьд их хэмжээний цас орно

Маргааш өдөр говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2023-11-21