Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Хүчтэй салхи, шуурганы улмаас гэр, байшин, гараашийн дээвэр нуржээ

Ховд аймгийн Зэрэг суманд өчигдөр буюу 04-ний өдрийн 12.10 цагийн орчим 28 м/с хүрч хүчтэй салхи шуурга шуурсаны улмаас гэр, байшин, гараашийн дээвэр нурсан дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
2023-12-05

Зудын эрсдэлийн үнэлгээгээр 12 аймгийн 30 суманд зудтай байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 12 аймгийн 30 суманд цагаан зудтай, 12 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байна.
2023-12-04

Байгаль орчны мэргэжлийн тухай эрдэмтэн, судлаачид юу хэлэв

Байгаль  орчны сургалт, судалаа, мэдээллийн байгууллага болох “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-өөс санаачлан МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, Олон улсын Улаанбаатарын их сургуулиудтай хамтран  “Бидний мэргэжил ба ногоон ирээдүй” байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөгийг өнгөрсөн сарын 27-29-ний өдрүүдэд  “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн байранд зохион байгууллаа.
2023-12-04

"2080 он гэхэд зундаа хуурай халуун өдрүүд, өвөлдөө цастай өдрүүд нэмэгдэх магадлал өндөртэй"

АНЭУ-д болж буй НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 28 дугаар бага хурлын дээд хэмжээний хуралдаанд болж байна. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа. Тэрбээр энэ удаа агаарын хэм, дулааралтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
2023-12-04

Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Увс, Завханд цасаар шуурна

Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Ховд, Хөвсгөлийн баруун өмнөд, Увсын зүүн, Завханы хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Улмаар Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
2023-12-04

Зудын эрсдэл 20 орчим хувиар нэмэгджээ 

Бага эрсдэлтэй нь нийт нутгийн ердөө таван хувийг эзэлжээ. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу хийсэн үнэлгээгээр өдгөө Баян-Өлгий аймгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Баянтэс, Тэс, Цэцэн-Уул, Архангайн Цэцэрлэг, Булганы Могод, Баяннуур, Гурванбулаг, Төвийн Эрдэнэсант, Дорноговийн Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Дундговийн Өлзийт, Хэнтийн Дархан, Галшар, Өндөрхаан, Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Мөнххаан сумд өвөлжилт хүнд, цагаан зудтай байна. Мөн 12 аймгийн 48 сумд зудархуу байгаа аж.
2023-12-04

АНХААР: Ихэнх нутгаар цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу арванхоёрдугаар 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
2023-12-03

Байгаль орчны багц хуулиудыг боловсруулахад Хуульчдын холбоо тусална

Монголын Хуульчдын холбоо нь Байгаль орчны багц хуулиуд, түүн дотроо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай ажиллах санамж бичгийг байгууллаа.
2023-12-01

Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр маршааш цастай

Өнөө, маргаашдаа нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2023-12-01

Байгаль орчны үнэлгээний эрх бүхий 58 аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзав

Байгаль орчны үнэлгээний эрх бүхий 58 аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
2023-11-30

Ойн салбарт хиймэл оюун ухаанд суурилсан программ нэвтрүүлэх нь 

Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг, БОАЖЯ, Ойн газар зэрэг байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан “EarthRanger” программыг хортон шавж устгах ажлын үр дүнг нэмэгдүүлэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд ашиглахаар хамтран хөгжүүлж байна. Энэ нь тухайн газар нутгийг хамгаалахад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй дамжуулах, хуваалцах, дүн шинжилгээ хийх чадвартай, хиймэл оюун ухаанд суурилсан систем аж. Дээрх байгууллагууд үүнийг боловсронгуй болгож, ойн хөнөөлт шавжийн тархалт, өвчний судалгаа, тэмцлийн ажлыг цаг тухай бүрд дамжуулдаг, үр дүнг нь нэгтгэж, хяналт шинжилгээ хийдэг болгохоор зорьж байгаа гэнэ. 
2023-11-30

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр, цаашдаа  ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2023-11-30

Г.Эрчиссаран Уур амьсгалын өөрчлөлтийн залуусын хуралд эх орноо төлөөлж байна

"НҮБ-ын Залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал 2023" хөтөлбөрийн шилдэг оролцогч Г.Эрчиссаран Дубай хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн залуучуудын 18 дугаар бага хуралд эх орноо төлөөлөн оролцож байна.
2023-11-29

Архангай аймаг өвлийн аялал жуулчлалыг дэмжих нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна 

Булганыхан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Нэг жуулчин, нэг хонь” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Орон нутагт нь өвөл ирсэн гадаадын жуулчин бүрт нэг хонь өгөхөд бэлэн гэдгээ зарлаад буй. Тэгвэл архангайнхан ирэх онд хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа “Нэг жуулчин, нэг ямаа” хөтөлбөрийнхөө төлөвлөгөөг БОАЖЯ-ны удирдлагуудад танилцуулж, энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. 
2023-11-29

Арванхоёрдугаар сарын эхээр цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орно.
2023-11-29

 Хөвсгөлд хөшөө цогцолбор дутаагүй 

Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудыг харсан ч, Хөвсгөл нуурын эрэг дагуу 30-хан км авто зам тавих гэж сүүлийн гурван жил гаруйн хугацаанд мунгинаж байгаагаас үзэхэд ч энэ санаачилга бүтэлтэй үр дүн дагуулах, эсэх нь тун эргэлзээтэй. Тэр тусмаа нуурын эрэгдэх байгалийн хад бүхий өвөрмөц тогтоцтой газарт барилга, байгууламж барьсан туршлага бидэнд үгүй билээ. 
2023-11-29

Нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавар үлээж, явган шуурна

2023 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2023-11-28

Байгаль хамгаалагчдын цалин 3,5 дахин нэмэгдэж, 4 улирлын хувцастай болжээ

Монгол Улсын өргөн уудам нутагт үүрэг гүйцэтгэж буй 1000 орчим байгаль хамгаалагчийн төлөөлөл Төрийн ордонд хоёр дах удаагаа чууллаа. Энэ удаагийн чуулган 21 аймаг, нийслэлийн 500 орчим байгаль хамгаалагчдыг нэгтгэн ололт амжилтаа хэлэлцэн, салбарын бодлого, хөгжлийг тодорхойлж байгаагаараа онцлогтой.
2023-11-27