Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Иргэд ус хангамжийн тогтвортой байдалд эргэлзэж байна

Монголын Мянганы Сорилтын Сан, Үндэсний Статистикийн Хороо, Канадын Ковотер судалгааны байгууллагатай хамтран “Төлбөр төлөх эрмэлзлийн судалгаа”-г зохион байгуулжээ.
2023-12-20

Өвөрхангай аймагт 7.6 сая толгой мал өвөлжинө

УОК-ын Шуурхай штабаас Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
2023-12-19

Монгол, Хятадын тусгай хамгаалалттай газрууд цэн тогорууг хамгаалахад анхаарна 

Хурх, Хүйтэний байгалийн нөөц газар болон БНХАУ-ын Поян нуурын үндэсний байгалийн нөөц газар стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус хоёр газар нь цэн, цагаан тогоруу зэрэг дэлхийд ховорт тооцогддог олон зүйлийн усны шувуу нутагладаг, экологийн өндөр ач холбогдолтой бүс юм. Дэлхий дахинд тархсан цэн тогорууны популяцын ихэнх нь өмнөд хөршийн эл нуур орчимд өвөлждөг бол тэдгээрийн дийлэнх нь урин дулаан цагт Монгол орны зүүн хойд бүс, Хурх, Хүйтэний хөндийд нутагладаг байна. 
2023-12-19

Ховд голд халиа үүсэж, малын хашаа усанд автав

Ховд голд халиа үүсэж, нэг айлын малын хашаа усанд автжээ. Уг үйл явдал Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд энэ сарын 17-нд болсон байна. Орон нутгийн холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, шуудуу татсанаар хашаанд орсон усыг зайлуулжээ. Мөн голын ус дахин хальж, хашаа руу орохоос сэргийлэн, элс шуудайлж, далан босгосон гэнэ. Цэвдэгтэй бүсэд газрын гадарга хэсэг хөлдөх явцад хөрсөн дэх ус шахагдан гарснаар халиа үүсдэг аж. 
2023-12-19

Нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 08:00 цагийн байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс хамгийн их нь Увс аймгийн Малчин сумын нутгаар 38.0 см, Хяргас сумын нутгаар 34.0 см, Баруунтуруун, Завхан аймгийн Тэс, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаар 30.0 см, Увс аймгийн Давст, Зүүнговь сумын нутгаар 27.0-28.0 см, Завхан аймгийн Баянтэс, Увс аймгийн Сагил сумын нутгаар 25.0-26.0 см, бусад нутгаар хэсгээр 0.0-23.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
2023-12-18

“Багц мэдээ” үйлчилгээг нэвтрүүлж, бүх сумдын малчдад урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэж байна

УОК-ын Шуурхай штабаас Говь-Алтай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 40 хувьд цасан бүрхүүл тогтсон. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Уул, Тайшир cуманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Хөхморьт, Жаргаланд сумд цагаанаар зудархуу байдалтай байна.
2023-12-18

Монгол, Хятад Улсын тусгай хамгаалалттай газрууд хамтран ажиллана

Хурх-Хүйтэний байгалийн нөөц газар (ХХБНГ), БНХАУ-ын Поян нуурын үндэсний байгалийн нөөц газартай стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус хоёр газар нь дэлхийд ховордсон цэн тогоруу (Эмзэг), цагаан тогоруу (Устаж болзошгүй) зэрэг олон зүйл нүүдлийн усны шувууд зусаж, үрждэг чухал ач холбогдолтой бүс нутаг юм.
2023-12-18

Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийж байна

Ойн цэвэрлэгээг тогтмол хийж байх ёстой. Хортон шавжид идэгдсэн, ургах чадваргүй болсон мод Богдхан уулаар дүүрэн байна.
2023-12-16

Өвөлжилтийн бэлтгэлд зориулж 25 тонн дизель түлш нийлүүлнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан хэсэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.
2023-12-15

Хаягдал усаа цэвэршүүлж, Хатан Туулаа аваръя

Улаанбаатар хотын усан хангамжийг голын сав дахь газрын доорх усаар хангадгаас Туул гол ачааллаа даахгүй “амь тэмцэж” байна. Дээр нь Туул голын ёроолд нэг метр орчим лаг, бохирдол үүссэн. Үүнд үйлдвэрүүд бохирдуулсан усаа цэвэршүүлэхгүйгээр Туул руу цутгадаг нь нөлөөлсөөр байна. Энэ хэрээр иргэд бохирдсон усыг хэрэглэсээр...
2023-12-15

Бага тэнгэр, Залаатын амны 51.3 га талбайд ойн цэвэрлэгээ хийнэ 

Дээрх байгууллагууд эхний ээлжид Бага тэнгэрийн амны 38.3, Залаатын 13, нийт 51.3 талбайд ойн цэвэрлэгээ хийж, хортон шавжид нэрвэгдсэн, ургах чадваргүй болсон моддыг тайрахаар Төв аймгийн Батсүмбэр сум дахь ойн ангийн ажилтнуудаар талбайн тусгаарлалт хийлгээд байгаа аж. Цэвэрлэгээ хийж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ойн газар, Экологийн цагдаагийн албаны болон орон нутгийн холбогдох газрын мэргэжилтнүүд тогтмол хяналт тавьж байгааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан хэллээ. 
2023-12-14

Монгол-Хятадын хамтарсан төсөлд 324 сая төгрөг зарцуулна

Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн А/43 тоот тушаал “Хамтарсан төсөл батлах, санхүүжүүлэх тухай” Монгол-Хятад /Байгалийн шинжлэх ухааны Үндэсний сан/-ын хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд 324 сая төгрөгийн санхүүжилт бүхий зургаан төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
2023-12-13

Зудтай сумын тоо 10-аар нэмэгдлээ 

Тодруулбал, Увс аймгийн 10 сумын нутагт цагаан зуд болж буй нь одоогоор хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Тус аймаг 19 сумтай бөгөөд талаас илүү хувьд нь ийнхүү өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрчээ. Үүнээс гадна Сүхбаатарын найм, Булганы зургаа, Дорноговийн дөрөв, Төв аймгийн гурав, Хэнтий, Архангай, Говь-Алтайн тус бүр хоёр, Өвөрхангай, Завхан, Баян-Өлгийн нэг сумын нутагт зузаан цасан бүрхүүл тогтож, цагаан зудын нөхцөл бүрджээ. Цаашид цас нэмж орсон тохиолдолд Завхан аймгийн нийт нутагт зуд болох эрсдэл өндөр байна. 
2023-12-13

Сибирийн хүйтэн агаарын урсгал орж ирсний улмаас нийт нутгаар хүйтний эрч чангарна

Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарах тул өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нийт ард иргэдэд хандан уриалга гаргалаа.
2023-12-13

Нийт нутгийн 70 орчим хувьд цастай байна

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 70 орчим хувьд цастай байна.
2023-12-13

22 аймгийн 88 сум зудтай байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
2023-12-12

 “Авто угаалгын газруудад саарал ус нийлүүлэх үйлдвэрүүдийг судалж байна” 

Уг газрын цэвэршүүлэх төхөөрөмж өндөр нь хоёр, өргөн нь нэг метр орчим хэмжээтэй ус хуримтлуулах савтай аж. Нэг хоногт усаа тунгаадаг. Тунгаасан усаа хэрэглэсний дараа дахин цэвэршүүлээд ашигладаг. Энэ нь хэрэглэх боломжгүйд хүрэхэд бохирын машинаар тээвэрлүүлэн, зориулалтын талбайд асгуулдаг юм байна. Бохирыг нэг удаа тээвэрлэхэд 100 000, хэт их бохирдсон бол 200 000 төгрөг зарцуулах нь ч бийг тэд дурдсан. “Манайх төвийн бохирын системтэй холбогдсон ч хэрэглэсэн усаа шугамд нийлүүлж болохгүй. Тиймээс бохирын машинаар сард 1-2 удаа тээвэрлүүлж, зориулалтын газарт нь асгуулдаг юм. Бохир усны стандарт хэмжээнээс хэтэрвэл торгуулна. Улиралд нэг удаа дээж авч, чанарын шинжилгээ хийдэг. Анхандаа бохирдлын түвшин өндөр гардаг байсан. Одоо хэвийн болсон” гэж Т.Золзаяа ярив. 
2023-12-12

“Тусгай хамгаалалттай газрын 102 байршилд нисдэг тэрэгний зогсоол байгуулах боломжтой” 

БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Тогтвортой аялал жуулчлал-ногоон хөрөнгө оруулалт” чуулганыг өчигдөр зохион байгууллаа. “Монголд зочлох жил” санаачилгын гол зорилтуудын нэг болох төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлогыг хангах нь чуулганы гол зорилго байв. Мөн шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хуулийн хүрээнд байгуулсан нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны үүрэг, үйл ажиллагааг тус салбарынханд танилцуулахыг зорьжээ. Үүнд нийслэл, орон нутагт бизнес эрхлэгч, үндэсний томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон юм. 
2023-12-12