Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

 Олон жилийн дунджаас дулаан өдөр цөөнгүй тохиох нь 

Өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарч, нийслэл, орон нутагт өвөлжилт хүндэрсэн. Зарим газарт агаарын температур 40 градусаас давж хүйтэрсэн. “Ес эхлэхээр бүр ч хэцүүдэх нь” хэмээн иргэд халширч байв. Гэтэл нөхцөл байдал эсрэгээр эргэж, ес эхэлснээс хойш эрс дулааран, агаарын температур ихэнх нутагт 20 градусаас “буув”. Уржигдар Булган аймгийн Сэлэнгэ сумд агаарын температур хасах дөрвөн градуст хүрсэн нь үнэмлэхүй үзүүлэлт болжээ. Тэгвэл ийм дулаан өдөр ирэх сард цөөнгүй тохиохыг цаг уурын байгууллаас мэдээлэв. Нэгдүгээр сарын эхэн болон дунд үеэр нийт нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ. 
2023-12-28

Барилгын сууриас гарсан ус, мөсийг Сэлбэ голд зөвшөөрөлгүй нийлүүлж байжээ 

Хөрсний ус шавхахыг ус ашиглалтын нэг хэлбэр гэж үздэг. Тиймээс бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийж буй иргэн, аж ахуйн нэгжүүд ус шавхахдаа холбогдох байгууллагаас заавал зөвшөөрөл авч, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу нөхөн төлбөр төлөх зохицуулалттай. Ийм үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан тохиолдолд торгууль ногдуулдаг журамтай. Үүний дагуу Усны газраас зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоож, анхааруулга өгсөн төдийгүй ус ашиглах дүгнэлт гаргуулах шаардлага тавьжээ. 
2023-12-28

 Малчид цаг агаарын мэдээнд тоомжиргүй хандаж байна 

Онцгой байдлын болон цаг уурын байгууллагууд цаг агаар, өвөлжилтийн нөхцөл байдал, байгалийн аюулт, гамшигт үзэгдлийн талаарх мэдээллийг боломжит сувгуудаараа түгээхээс гадна үүнийг хэрхэн авах арга, туршлагыг малчидтай хуваалцах шаардлагатай байна. Тухайлбал, 130-105 тусгай дугаарын утсанд багийнхаа бүсчлэлийн кодыг илгээж, мэдээлэл хүлээн авдаг “онцгой” үйлчилгээг малчдын зарим нь одоо хэр нь мэддэггүй аж. Тэгэхээр “Бид ийм ажил хийлээ” гэж олон нийтэд сурталчлахаас илүүтэй тухайн үйлчилгээгээ зорилтот бүлэгтээ хүргэхэд анхаарах нь илүү ач холбогдолтой. 
2023-12-27

Сэлбэ голд халиа үүсэж, эргээ давахад бэлэн болжээ 

Өнгөрсөн зун хэд хэдэн удаа үерлэсэн Сэлбэ гол дүн өвлийн хүйтэнд ч эргээ давахад бэлэн байна. Энэ голын усны түвшин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эрс нэмэгдэн, Дарь-Эхээс эхлэн Арслантай гүүр хүртэлх хэсэг нь даландаа тулж, халихад бэлэн болжээ. Үүнтэй холбоотойгоор иргэд “Зарим аж ахуйн нэгж, байгууллага Сэлбэ голд бохироо цутгаад байна” хэмээн холбогдох байгууллагуудад нь гомдол гаргасан гэнэ. Нийгмийн сүлжээнд ч зарим хүн ийм агуулгатай зүйлс бичсэн байв. Туул голын сав газрын захиргааныхан иргэдийн гомдол, мэдээллийн дагуу нөхцөл байдлыг шалгажээ. 
2023-12-27

Таван жуулчны баазад эко гэрчилгээ олгов 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд жуулчны баазуудад эко гэрчилгээ олгох туршилтын хөтөлбөрийг эхлүүлснээ БОАЖЯ-наас мэдээлэв. Уг санаачилгын хүрээнд дээрх төслийн зорилтот бүс болох Хөвсгөл нуурын болон Онон, Балжийн байгалийн цогцолборт газар дахь 12 баазыг эхний ээлжид хөтөлбөрт хамруулж, шалгуур үзүүлэлтүүдийг хангасанд нь гэрчилгээ гардуулжээ. Тодруулбал, “Байгаль үүд”, “Тойлогт”, “Леона ресорт”, “Баян-Улаан”, “Дангина хатан” зэрэг жуулчны бааз эко гэрчилгээний болзол хангасан байна. 
2023-12-26

“Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг орон нутгийнханд танилцууллаа 

Булган аймаг өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр санаачилж, Засгийн газраар батлуулаад буй. Ингэснээр тус аймагт аялсан гадаадын жуулчин бүрт орон нутгаас нь нэг хонь бэлэглэх “урамшуулал”-ыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн юм. Булган аймгийн ЗДТГ эл санаачилгыг хэрэгжүүлэхээр эхний ээлжид 100 мянган бог бэлэн болгоод буйгаа зарласан. Тэгвэл БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг энэ сарын 23-25-нд зохион байгууллаа. 
2023-12-26

Катар орныг сурталчлахтусгай үзэсгэлэн зохион байгуулна

Монгол Улсад Катар орны тухай тусгай үзэсгэлэнг 2024 онд зохион байгуулах ажлыг эхлүүллээ. Монголын үндэсний музей болон Катарын үндэсний музей хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар уг ажлын эхлэлийг тавив. Үзэсгэлэнг Монгол, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулах аж. Үүний хүрээнд Катарын үндэсний музейн захирал Абдулазиз Хамад Аль-Тани тэргүүтэй төлөөлөгчид болон албаны бусад хүн манай улсад зочлон, Монголын үндэсний музейд ажилласан байна. 
2023-12-26

Бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдаж, мал бэлчих боломжгүйд хүрчээ

УОК-ын Шуурхай штабаас Дундговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа.
2023-12-26

Туул голын сав газарт 23 булаг, шанд шинээр бүртгэжээ 

Туул голын сав газрын захиргаанаас нийслэлийн нутаг дэвсгэрт хийсэн булаг, шандын тооллогын дүн мэдээг танилцууллаа. 2023 онд Улаанбаатарт 251 булаг, шанд тоолсны хамгийн олон буюу 81 нь Баянзүрх, 48 нь Сонгинохайрхан, 35 нь Налайх дүүрэгт бүртгэгдсэн аж. Эдгээрийн 143 нь байнгын, 108 нь түр урсацтай бол найм нь бүрмөсөн ширгэсэн байжээ. Мэргэжилтнүүд нийт булаг, шандын 159-ийнх нь эхийг хашиж, хамгаалах шаардлагатай гэж үзсэн байна. Ийм байдлаар хамгаалсан уст цэг 35 байгааг тогтоожээ. 
2023-12-26

Өмнөговь аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь цасан бүрхүүл тогтжээ

Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 61 багт 6246 малчин өрхөд 2 сая гаруй толгой мал өвөлжиж байгаа бөгөөд 599 мянган толгой малыг зах зээлийн эргэлтэд оруулсан. Зудын эрсдэлийн үнэлгээгээр  Гурвантэс, Ноён, Сэврэй, Манлай сумд маш их эрсдэлтэй байгаа бол бусад 11 сум нь их эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Мөн нийт нутгийн 70 гаруй хувь цасан бүрхүүл тогтсон.
2023-12-26

 Зудын эрсдэл 21 хувиар нэмэгджээ 

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Дорнод, Дундговийн зарим нутагт зудын эрсдэл нэн их гарчээ. Өнгөрсөн сард нийт нутгаар их хэмжээний хур тунадас орж, хүчтэй шуурга дэгдэн, хүйтэрсэн нь өвс, ургамал дарагдах, цас хунгарлах, хөрс мөстөх эрсдэлийг бий болгож, улмаар мал бэлчээрлэх боломжгүйд хүргэснийг цаг уурчид онцолжээ. Түүнчлэн малын тарга хүч дутуу, өвс, тэжээлийн үнэ нэмэгдсэн, мах борлуулах зах зээл хомс, зам харгуй хаагдсан зэрэг нь зудын эмзэг байдлыг нэмэгдүүлж буйг онцлон тэмдэглэв. 
2023-12-25

Туул голын сав газарт 23 булаг шанд шинээр бүртгэгджээ

2023 онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 251 булаг шанд тоологдсоноос Туул голын сав газарт 23 булаг шанд шинээр бүртгэгджээ. 
2023-12-23

Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

Арванхоёрдугаар сарын 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 26-нд Халх гол орчмоор цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 24, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2023-12-23

Бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 15-20 хувийг зарцуулаад байна

УОК-ын Шуурхай штабаас Орхон аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.
2023-12-22

Орон нутгийн болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулна

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Хөтөлбөрүүдийн захирал Прасанна Дэ Сэлвиа, Дэ Нэйче Консерванси байгууллагын Хамгааллын асуудлыг хариуцсан захирал Жэфф Парриш болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2023-12-22

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чанга хэвээр байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн хоногт нийт нутгаар цас ороогүй, цаг агаар тогтуун байлаа. Хүйтний эрч хэвээр хадгалагдаж Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -45...-50 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -39...-44 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -23...-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар -28...-33 градус, бусад нутгаар -33...-38 градус хүйтэн хонолоо. Үүнээс Увс аймгийн Зүүнговь сумын нутгаар -50 градус хүрч хүйтэрсэн байна.
2023-12-21

 Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлалаа 

Засгийн газрын тогтоолоор мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарласныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан юм байна. 2022 оны байдлаар манай улсад 52 мазаалай баавгай бий гэсэн судалгааны дүн гарчээ. Ерөнхийлөгчийн санаачилгаар мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн есдүгээр сард байгуулсан.
2023-12-21

Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Хөтөлбөрүүдийн захирал Прасанна Дэ Сэлвиа, Дэ Нэйче Консерванси байгууллагын Хамгааллын асуудлыг хариуцсан захирал Жэфф Парриш болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2023-12-21