Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Экологийн цагдаагийн албаныхан хиймэл зураг ашиглан, худал мэдээлэл түгээв

Хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба шинжлэх ухааны үндэслэлгүй, баримтгүй, ташаа мэдээллийг албан ёсны цахим хуудсаараа түгээснийг шавж судлаач залуу шүүмжлэв. Тус албаныхан иргэд, олон нийтэд экологийн боловсрол олгох зорилгоор Монгол орны байгаль, зэрлэг амьтантай холбоотой мэдээ, мэдээллийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгээдэг. Энэ сарын 1-нд уламжлал ёсоороо “Махаон дэвүүр” хэмээх нэртэй, Монгол орны “Улаан ном”-д орсон гэх махчин эрвээхэйг танилцуулсан нь судлаач залууг бухимдахад хүргэв
2024-02-06

Өмнөд бүсийн аймгуудын дийлэнх өрхийн өвөлжилт хүндэрч байна

УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан өмнөд бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ.
2024-02-06

Түмэн тэмээний баярыг үзэхээр гадаад, дотоодын 8475 жуулчин зорин иржээ

Тэнэгэр говийн бахархал болсон тэмээн сүргээ дэлхийд таниулах, алдаршуулах зорилготой зохион байгуулдаг тэмээчид, уяачид, говь нутгийн зон олны бахархалт баяр болсон "ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР"-ыг дотоодын жуулчдаас гадна гадны жуулчид, сурвалжлагчид олноор зорин иржээ.
2024-02-06

Хойд бүсийн хөгжлийг Орхон, Булган, Хөвсгөл аймагт тулгуурлан хийнэ

Монголын эдийн засгийн чуулган - “ Бүсийн хөгжил” зөвлөгөөн 2024 оны хоёрдугаар сарын 1, 2-ны өдөр Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Форумаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын болон холбогдох хууль тогтоомжид орох төслийн талаар танилцуулж, засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган хэлэлцүүлсэн юм.
2024-02-06

Газар хөдлөлтийн чиглэлээр мэдээллийн нэгдсэн сантай болжээ

Манай улсад барилгын норм дүрэмд ашиглагдаж байсан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын анхны зургийг манай эрдэмтэн судлаачид ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтран 1983 онд зохиожээ. Тэр үеэс хойш өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд судалгааны техник, технологи нэн хурдацтай хөгжиж, орчин үеийн тоон бичлэгтэй станцуудыг ашиглалтад оруулж, газар хөдлөлтийн мэдээллийн санг өргөжүүлсэн байна. Мөн бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхжилт, неогеодинамик, орчин цагийн тектоник хөдөлгөөн, хүчтэй газар хөдлөлтийн идэвхтэй хагарлуудын талаар шинэ мэдлэгийг хуримтлуулжээ.  
2024-02-06

Чилид гарсан ой, хээрийн түймрийн улмаас 100 гаруй хүн амь насаа алджээ

Чилийн үндэсний гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах албанаас гал түймэрт өртөж нас барсан
2024-02-05

Биндэр, Хулст нуур, Улз голын усны түвшин нэмэгджээ

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Хулст нуурыг Хар ямаатын байгалийн нөөц газрын байгаль хамгаалагчид нутгийн иргэдтэй хамтран хашиж, хамгаалснаар сүүлийн гурван жилд усны түвшин нь эрс дээшилж, олон зүйлийн нүүдлийн шувуу өндөглөн зусдаг газар болжээ. Мөн тус аймгийн Бат ширээт сумын иргэд Биндэр нуурыг хүн, малын хөлөөс хамгаалах зорилгоор хашаалснаар зэгс, шагшуурга нь сэргэн ургаж, усны түвшин нь нэмэгдсэн байна. Ойр орчмынх нь газрыг хамгаалснаар эл нуурт 2020-2023 онд жил бүр хоёр хос цэн тогоруу үүрлэж, бүл нэмснийг мэргэжилтнүүд хэлэв
2024-02-05

 21 аймгийн 250 сумд өвөлжилт хүндэрчээ

Улсын хэмжээнд 21 аймгийн 250 сумд зуд болж, өвөлжилт хүндэрснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Зудад өртсөн сумын тоо өнгөрсөн сард 160 гаруй байснаа ийнхүү нэмэгдээд буй юм. Тэр дундаа 14 аймгийн 47 сумд төмөр буюу шилэн зуд нүүрлэжээ. Цас нягтран хатуурч, эсвэл дутуу хайлан, мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болохыг ийнхүү тодорхойлдог аж. Үүний улмаас малын хөлийн арьс зулгарч, өвөлжөө, бууц хөлдөх зэрэг асуудал тулгардаг гэнэ. Ялангуяа Сүхбаатарт өвөлжилт хамгийн хүнд бөгөөд13 сум буюу аймгийн нутаг дэвсгэр нь бүхэлдээ шилэн зудад өртөөд буй юм байна. Бусад аймаг, сумд цагаан зуд нүүрлэж, цас их орсны улмаас өвөлжилт хүндэрчээ.
2024-02-05

Гурван хүүхэд тээвэрлэсэн машин сураггүй болсныг олжээ

Насанд хүрээгүй гурван хүүхэд тээвэрлэсэн машин сураггүй болжээ. Тодруулбал, Төв аймгийн Баянхангай сум, Хөшөөт багийн "Цэнгээгийн худаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т суудлын автомашинаар зочиж явсан иргэд сураггүй болсон тухай дуудлагыг 2024 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийн 03:08 цагт хүлээн авчээ. 
2024-02-05

Ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны байгууллага (CIDCA)-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хамтран “Монгол Улсын ногоон сэргэлтийн бодлогын хүрээнд ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцоолох, мэдээлэх системийг хөгжүүлэх, менежментийг сайжруулах, бореаль буюу тайгын ойн гал түймрийг унтраах анхан шатны нэгжүүдийг чадавхжуулах ажлуудыг хийх нь.
2024-02-05

Ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулахад НҮБ хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана

“Даян дэлхийн хөгжил, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны сан”-ийн буцалтгүй тусламжийн
2024-02-03

Манай орны 11 газар Рамсарын жагсаалтад бүртгэлтэй

1971 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Иран улсын Рамсар хотноо Каспийн тэнгисийн эрэгт “Ус намгархаг газрын тухай конвенц”-ийг баталсан. Улмаар энэ өдрийг “Ус, намгархаг газрын дэлхийн өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтжээ.
2024-02-02

Цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн улмаас 132 хүн амиа алдсан гэв

Монгол оронд цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл өнгөрсөн онд 132 удаа бүртгэгдсэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Энэ нь1990 онд бүртгэгдсэнээс 99, 2000 оныхоос 76, 2010 оныхоос 74, 2020 оныхоос 33-аар өссөн үзүүлэлт гэнэ. Цаг уур харьцангуй тогтвортой байх үед жилд ойролцоогоор 60 үзэгдэл тохиодог байсан бол сүүлийн 10 жилийн дундаж нь98 болж өсжээ
2024-02-02

21 аймгийн 250 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрч байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 14 аймгийн 47 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 136 суманд цагаан зудын, 17 аймгийн 68 сум, нийслэлийн 2 дүүрэгт цагаанаар зудархуу буюу нийт 21 аймгийн 250 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байна.
2024-02-02

Нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ. 
2024-02-02

Цогтцэций сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 5.10 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
2024-02-02

Монгол оронд тархсан 10 хэв шинжийн хөрсний монолит хийжээ

Монголын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хөрс судлаач эрдэмтэд Байгалийн түүхийн музей (Natural history museum of Mongolia)-ийн үзмэрт зориулан Монгол оронд зонхилон тархсан 10 хэв шинжийн хөрсний 1м х 0.3м хэмжээтэй монолит хийжээ.
2024-02-02

Зудтай газруудад цас нэмж орохыг анхаарууллаа

Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын байгууллагаас өчигдөр танилцууллаа. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ. Харин Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Бусад нутгаар агаарын температур дунджийн орчим байх аж. Энэ сард салхи, шуурга ихтэй байх төлөвтэй гэнэ
2024-02-01