Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Ихэнх нутгаар шуурч, эрс хүйтэрнэ

Хоёрдугаар сарын 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
2024-02-16

Бөхөн хамгааллын олон улсын хуралд оролцов

Узбекистан Улсын Самарканд хотод болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлын (CMS COP14) үеэр Бөхөн хамгааллын салбар хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн захирал Жастин Шанти, ахлах судлаач Б.Бүүвэйбаатар, судлаач С.Болорцэцэг болон бусад судлаачид оролцлоо.
2024-02-15

Энэтхэг улс Гималайн бүсэд цоохор ирвэсийн судалгаа хийж, 718 бодгаль байгааг тогтоожээ

Дэлхийн цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр (GSLEP)-ийн Удирдах зөвлөлийн VIII хурал Узбекистан улсын Самарканд хотод сар шинийн өдрүүдэд боллоо. Үүнд цоохор ирвэс тархан нутагладаг, Төв Азийн өндөрлөг уулс бүхий 12 орны Засгийн газрын гишүүд, олон улсын байгаль хамгаалах байгууллагын судлаач, мэргэжилтнүүд, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид оролцсон бөгөөд манай улсыг БОАЖЯ-ны удирдлагууд төлөөлжээ
2024-02-15

Румынтай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана

Гамшгаас хамгаалах салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхээр Онцгой байдлын ерөнхий газар, Румын Улсын Дотоод хэргийн яамны харьяа Онцгой байдлын газар хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
2024-02-15

Хүнсний ногоо, жимсний 45 хувь нь хог хаягдал болдог

Хоол хүнсээ өөрийн хэрэгцээт хэмжээгээр бэлтгэх, зөв зохистой, тааруулан хооллож хэвших, ухаалаг, зөв сонголт хийх нь хүнсний хаягдлаас сэргийлэх хүн бүрийн хийж чадах хамгийн энгийн алхам юм.
2024-02-14

Өнөөдөр -15 градус хүйтэн байна

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
2024-02-14

Улаанбаатар орчимд 1080 удаа газар хөдөлжээ

лаанбаатар хот орчимд 2023 онд нийт 1080 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс хүнд мэдрэгдэхүйц буюу 3-4.9 магнитудын газар хөдлөлт долоон удаа бүртгэгдсэн статистикийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэдээллээс харж болно.
2024-02-13

Цас хунгарлаж, гуу жалгандаа 100 см хүрчээ

Цаг уурын байгууллагаас арав хоногт хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна.
2024-02-13

Нийт нутгаар зам даваа саадгүй байна

Хоёрдугаар сарын 12-ны ѳдрийн 08:00 цагийн байдлаар нийт нутгаар зам даваа саадгүй, цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
2024-02-12

Төв болон зүүн аймгуудын нутгаар цасаар шуурна

Өнөөдөр Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурна. Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
2024-02-12

Авто замд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул анхаарал, болгоомжтой байхыг анхааруулж байна

Он гарсаар цасанд суусан 58 дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 484 иргэний аюулгүй байдлыг хангаж, 108 тээврийн хэрэгслийг цаснаас татан гаргаад байна. 
2024-02-09

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн дийлэнх нь Сэлэнгэ, Төв, Архангай аймагт бүртгэгджээ

Прокурорын байгууллага 2023 онд байгаль орчинд хохирол учруулсан  958  хэрэгт хяналт тавьж, нийт 575 хүн, 8 хуулийн этгээдэд холбогдох 421 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.
2024-02-08

Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулсаар цас орно

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.
2024-02-08

Улаанбаатарт үерийн хамгаалалтын 161 км далан бий

Нийслэлийн онцгой комисс /НОК/ халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсээд байна. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж буй нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг үүсгэж байна.
2024-02-07

Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд Монголын жорлонгийн холбоотой хамтран ажиллана

Байгаль орчны салбарт, иргэний нийгмийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотой иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор "Монголын жорлонгийн ууган холбоо"-той хамтран ажиллана.
2024-02-07

Зэрлэг гахай сэргээн нутагшуулах ажил хийгдэж байна

Архангай аймгийн Эрдэнэбулган " Булган хайрхан баян сүрэг хоршоо"- ноос 2 настай эр бодон 1 ширхэг, 2 настай мэгж 2 ширхэг
2024-02-07

 Аялал жуулчлалын өсөлтөөр тэргүүлсэн 20 орны тоонд Монгол багтав

 Олон улсын аялал жуулчлал өнгөрсөн жилд эрчимтэй сэргэж, цар тахлын өмнөх үе буюу 2019 оны үзүүлэлтийн 88 хувьд хүрснийг НҮБ-ын Аялал жуулчлалын агентлагаас мэдээлсэн. Тодруулбал, 2023 онд дэлхий дахинд 1.2 тэрбум хүн жуулчилсан нь дөрвөн жилийн өмнөх үзүүлэлтийн 88 хувьд хүрсэн, өнгөрсөн оныхоосоо 34 хувь буюу 325 саяар өссөн үзүүлэлт болсон юм. 
2024-02-07

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны үзэл баримтлалын зураглал боловсруулна

Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны үзэл баримтлал, бодлогын баримт бичгийн замын зураглал боловсруулах” төслийн нээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад яамд, байгууллагуудтай хамтран 2050 Патвейс платформ, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
2024-02-07