Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Зэвсэгт хүчний томилгоот бүлэг 14 аймгийн нутагт ажиллажээ

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын томилгоот бүлгүүдийн бэлэн байдлыг хангаж, Улсын онцгой комисс, аймаг, орон нутгийн онцгой комиссын албан хүсэлтийг үндэслэн зуд турхантай малчдад туслах, өвс тэжээл хүргэх, дэмжлэг үзүүлж байна.
2024-02-20

Хулангийн тархац нутагт уул уурхай, дэд бүтцийн нөлөө их байгааг хөнджээ

Узбекистан улсын Самарканд хотод үргэлжилж буй Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлаар хулангийн судалгаа, хамгааллын асуудлыг онцгойлон хэлэлцжээ. Олон улсын байгаль хамгаалах холбооны адууны зүйлүүдийг хамгаалах зөвлөлөөс зохион байгуулсан салбар хуралдаанд Казахстан, Узбекистан, Туркменистан, Америк зэрэг улсын судлаачид оролцсон бөгөөд доктор, профессор Б.Бүүвэйбаатар манай орныг төлөөлж, “Монголын хулангийн популяцын төлөв байдал, хамгааллын асуудлууд” сэдэвт илтгэл тавьжээ
2024-02-19

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна
2024-02-19

Хөдөө аж ахуйн корпорацид хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг малчдад олгоно

Улсын онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан шуурхай 6 бүлэг ажиллахаар замдаа гараад байна.
2024-02-19

Малдаа яваад сураггүй алга болсон хосын нэгийг нь эсэн мэнд олсон ч, эхнэр нь амь эрсэджээ

Ховд аймаг, Алтай сумын Барлаг багийн "Хөх дэл" гэдэг газар хоёрдугаар сарын 16-ны өдрийн 20.00 цагийн орчимд малчин М, О нар гэрлүүгээ малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 17-ны өдрийн 23.00 цагт хүлээн авчээ.
2024-02-19

Улсын хэмжээнд нийт 667.841 толгой мал хорогджээ

Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь,  Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн.
2024-02-19

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад өвс, тэжээл хүргэх тусламжийн цуваа хөдөллөө

Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдрөөс орон нутаг руу тээвэрлэлт хийгдэж, Засгийн газрын сайд нараар ахлуулсан малчдад туслах шуурхай 6 бүлэг орон нутгуудад ажиллахаар замдаа гараад байна. 
2024-02-19

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас ганцхан хоногийн дотор 100 000 гаруй мал хорогдлоо

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас энэ сарын 14-нд гаргасан. Учир нь энэ сарын 10-ны байдлаар манай орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, талаас илүү хувь нь зудад өртсөн байв. Гэтэл энэ сарын 16-наас цаг агаар дахин муудсанаас өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндэрлээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа
2024-02-19

Говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурна

Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2024-02-19

Аялал жуулчлалын компаниудын цахилгааны шөнийн тарифыг тэглэжээ

Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр хэрэгжиж эхэлжээ.
2024-02-18

Улсын чанартай 6 авто замын хөдөлгөөнийг хязгаарлажээ

2024 оны хоёрдугаар сарын 17-ны ѳдрийн 20:45 цагийн байдлаар Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
2024-02-18

Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олжээ

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт буюу хоёрдугаар сарын 16-нд Ховд аймгийн Мөст, Булган Үенч, Алтай, Завхан аймгийн Яруу суманд нийт 9 удаагийн төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 14 иргэнийг мэнд олж, Ховд аймгийн Алтай суманд нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
2024-02-17

Архангай, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий чиглэлд хүчтэй шуурна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороогоор шуурна.
2024-02-17

Зудын эрсдэлийг бууруулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зарим арга хэмжээний хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл, шатахуун, авто машин зэрэг бараа материал гаргаж, нөхөн бүрдүүлэх Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
2024-02-16

Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд хальтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд буюу 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд хальтиргаа гулгаа үүсэж, 17-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.
2024-02-16

"Нөөлөг салхи"-ны ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС сэрэмжлүүлж байна

Өнөөдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга, Завханы нутгаар хүчтэй цасан шуурга шуурна хэмээн Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна. 
2024-02-16

Хоёр байршил дахь экологийн гарцыг тусгай хамгаалалтад авна

Хотын ногоон бүс дэх зэрлэг амьтдыг идэш тэжээл, нүүдэл, шилжилт хөдөлгөөн чөлөөтэй хийх боломжоор хангах ажлуудыг тогтмол хийж байгааг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. Хөр цас ихтэй, амьтад зорчих, хоолоо олж идэх боломжгүй дөрвөн байршлын найман цэгт байгаль хамгаалагчид өвс, тэжээл, хужир мараа байнга тавьж, биотехникийн арга хэмжээ авч буй аж
2024-02-16

Ховд аймгийн нутгаар хүчтэй салхилж байна

Хүчтэй салхи шуурганы аюултай болон гамшгт үзэгдэл ажиглагдаж буй бүс нутагт хол ойрын замд гарахгүй байх
2024-02-16