НЗДТГ: 40 айл өрхийг орон сууцаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
“20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд НЗДТГ-аас эхний ээлжид ажлын байрнаасаа алслагдмал газар оршин суудаг 40 айл өрхийг ажиллаж байх хугацаандаа амьдрах боломжтой орон сууцаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
2025-05-05
Нийт 1207 ТҮЦ-ийг нүүлгэжээ
нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
2025-04-29
Найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Зам засвар, шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна.
2025-04-28
Төв талбайгаа “хар зах” болгох хотын даргын санаачилга
“Дөчинмянгат”-ын уугуул соёлоор төлөвшсөн Хотын захирагчтай байх үед европ рестораных шиг тансаг орчин бүрдүүлсэн Сүхбаатарын талбайдаа бид сонгодог хөгжмийн аялгуунд “Венийн вальс” бүжиглэдэг байлаа. Австрийн удирдаач Маттиас Флецбергер болон УДБЭТ-ын удирдаач Н.Туулайхүү нарын дохиураар Улсын филармонийн симфони оркестр, австри хийлч Лида Баечийн хоршил дор нийслэлчүүд Э.Бат-Үүл мээртэйгээ төв талбайд вальс эргэж асан романтик хаврыг санана уу.
2025-04-22
Зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг энэ сарын 10-ны өдөр буулгаж дууссан. Байршил дээр нь Дунд голын үерийн хамгаалалтын даланг 180 метрт шинээр барих, 100 метрт нөхөн сэргээх ажлыг хийж байна. Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.
2025-04-17
Хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж, нурааж эхэллээ
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг дөрөвдүгээр сарын 14-ний шөнийн 00:00 цагт албадан чөлөөлж, өнөөдөр өглөө нурааж эхэллээ. Тус барилга бол нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь элэг судлалын клиник төв болон түүний харьяа объектуудыг хувьдаа хууль бусаар ашиглаж байсан юм. Ашиглалтад ороод хэдийн 73 жилийг үдэж, ашиглах боломжгүй дүгнэлтэд хүрсэн эмийн үйлдвэрийн барилга дээр албаныхныг очиход айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч байв.
2025-04-15
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн найман байршилд явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэж, ул суурийг цэвэрлэж ариутгалаа. Тодруулбал, нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.
2025-04-11