Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

ШУУД: Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд барилга, газар зохион байгуулалттай холбоотой дөрвөн багц асуудлаар мэдээлэл хийж байна

Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд барилга, газар зохион байгуулалттай холбоотой дөрвөн багц асуудлаар мэдээлэл хийж байна.
2023-08-18

"Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх" төсөл эхэллээ

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сангийн санхүүжилттэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран НҮБ-ын Хүн ам нутагшил суурьшлын газраас хэрэгжүүлэх “Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслийн эхлэлийн семинар наймдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.
2023-08-18

Аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна

Спортын 12 төрлөөр зохион байгуулагдаж байгаа тус наадамд 11 орны 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодын техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч
2023-08-17

Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг хааж, хучилт хийнэ

Баянгол дүүрэг 16 дугаар хороо Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.
2023-08-17

Б.ИРЭЭДҮЙ: Энэ сарын 26-наас ирэх сарын 14 хүртэл автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлах санал гаргаад байна 

лгээ хийж, хамгийн их ачаалалтай гудамж, замуудыг тодорхойлжээ. Үүнийхээ үндсэн дээр түгжрэлд нөлөөлдөг есөн цэг байгааг тогтоон, улмаар тэдгээрт хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулсан юм билээ. -Улаанбаатар хотын замын түгжрэлд хамгийн их нөлөөлдөг цэгүүдийг тодорхойлохдоо ямар арга, аргачлал ашигласан бэ?
2023-08-17

Барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхисон байршлуудад шалгалт хийж байна

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод барьж буй барилга байгууламж болон дэд бүтцийн барилгажилтын ажлын явцад хяналт тавьж, гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдалд стандарт, норм дүрмийг хэрэгжүүлэх тухай захирамж гаргасан. Мөн тэрбээр барилгын суурийн зориулалтаар зөвшөөрөлгүй ухсан нүхийг булах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ногоон байгууламж болгоход анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
2023-08-17

 Хууль, эрх зүйн орчныг шинэчлэх хүртэл нийслэлд шинээр газар олгохгүй 

Эдгээр хуулийн төслийг боловсруулахдаа Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт, хотын барилга байгууламжийг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэртэй уялдуулахыг анхааруулжээ. Мөн Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа. Дээрх хууль тогтоомжийн төслүүдийг батлах хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахыг хориглов. 
2023-08-17

77 тэрбумаар гурван гүүр барьж байна 

Тус компанийн ерөнхий инженер “Гүүрний дам нурууг угсарсан. Ажлын явц 90 хувьтай байгаа. Одоо гүүрний зорчих хэсэг буюу явах ангийн бетон хашлага, хайс хийх ажил үлдсэн. Талбай дээр хийх бүх ажлыг дуусгаад байна. Өнгөрсөн сард үерийн үеэр манай кэмп усанд боогдсон. Өндөрлөг газарт барьсан боловч ус орсон. Энэ хугацаанд ажил саатсан ч дам нуруугаа босгож чадлаа. Манай компанийнхны барьж буй гүүрнээс урагш 120-иод метр авто зам барьж эхэлсэн” гэсэн юм. 
2023-08-17

Автобусны эцсийн буудлуудыг тохижуулж байна 

Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, автобусны буудлуудын эцсийн зогсоолын үйл ажиллагааг хариуцуулахаар өнгөрсөн тавдугаар сард нээлттэй сонгон шалгаруулалтыг нийслэлийн Нийтийн тээврийн газраас зарлажээ. Сонгон шалгаруулалтад “Дижитал концепт” ХХК буюу “GS25” сүлжээ дэлгүүр шалгарч, таван байршилд автобусны эцсийн зогсоолыг тохижуулж, ашиглалт, үйлчилгээг нь гурван жилийн хугацаанд хариуцахаар болсон байна. Уг ажлын хүрээнд Шар хад, Нисэх, Баянхошуу, Дэнжийн мянга дахь эцсийн зогсоолыг тохижуулах ажлыг эхлүүлжээ.
2023-08-16

Зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч байна

Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба нь тус дүүргийн 26 болон 35 дугаар хороодод үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй бууж
2023-08-16

Төрийн байгууллагынхан зуны сарыг зургаа юм шиг алгуурлаж, ажлаа цалгардуулж байна 

...Харамсалтай нь, манай улсын бүх шатны байгууллагад төрийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй хүргэх бодлого, хөдөлмөрийн хуваарилалт, хүний нөөцийн удирдлага гэдэг зүйл алга. Энэ талаар ам нээж, асуудал дэвшүүлэхээр л “Ийм их стресс бухимдалтай, агаар, орчны бохирдолтой хотод амьдардаг хүмүүс зуны гуравхан сард хөдөө хээр хөндлөн гулд аялж зугаалалгүй яах вэ” гэж өөрсдийгөө өмөөрч, хаацайлдаг тайлбартай ч болж... 
2023-08-16

Сөүл хоттой хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллана

Нийтийн тээврийн цогц хөгжүүлэлт, оновчтой сүлжээ төлөвлөлтийн шийдлийг гаргах хамтарсан судалгаа хийх, энэ чиглэлд БНСУ-ын мэргэжлийн экспертүүдийг Улаанбаатар хотод урьж ажиллуулахад
2023-08-15

Барилгын суурь ухаад орхисон 104 байршил байна

Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн.
2023-08-15

Зүүн Азийн залуучуудын наадам маргааш эхэлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав. Энэ үеэр Зүүн Азийн залуучуудын наадмын талаар  Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр 
2023-08-15

"UB Food festival - 2023" энэ сарын 18-20-ны өдөр болно

Фестивальд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг аж ахуй нэгж байгууллагууд Монгол, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Европ үндэсний хоол, зууш болон кофе, амттанаар үйлчилгээ үзүүлнэ. 
2023-08-15

Улаанбаатарт үерийн эрсдэлтэй 86 байршил байгаа судалгаа гарчээ

Уруйн үер болдог Дарь-Эх л гэхэд найман амнаас бүрддэг бөгөөд өмнө нь 34 метрийн өргөнтэй уулын жалга байсан. Гуу жалгыг хогоор дүүргэж айлууд бууж, газаргүйн улмаас жижиг хэмжээний үерийн далан байгуулсан нь ачааллаа дийлэхгүйд хүрч тус үер буужээ.
2023-08-15

“Авто замд цууралт үүссэн тул барилгын ажлыг зогсоосон”

Натурын гүүрний хажууд барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааны талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:
2023-08-14

Нийслэлийн хөрөнгөөр 1200 тонн давс, 2700 тонн бодисын нөөц бүрдүүлнэ

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 1200 тонн давс, 2700 тонн бодисны нөөцийг бүрдүүлнэ.
2023-08-14