Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Нэгдүгээр хорооллын төв зам дагуух нийтийн эзэмшлийн талбайг тохижуулна

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн талбайг бүрэн тохижуулах ажлын зураг төсөл бэлэн болж, бүтээн байгуулалтын ажил маргааш эхлэх гэж байна.
2023-09-07

Цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг 2020 онд баталсан. Тус журамд зааснаар улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн бол даваа гарагт, 2, 7-гоор төгссөн бол мягмар гарагт, 3, 8-аар төгссөн бол лхагва гарагт, 4, 9-өөр төгссөн бол пүрэв гарагт, 5, 0-ээр төгссөн бол баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан байдаг.
2023-09-07

Баянзүрх дүүрэг "Гэрлэх ёслолын өргөө"-тэй боллоо

Баянзүрх дүүрэг Засаг даргын тамгын газрын байрны ашиглалтаас гарсан номын сан, агуулахыг засварлаж "Гэрлэх ёслолын өргөө" болгон тохижууллаа.
2023-09-06

Багануур дүүргийн авто замыг шинэчлэх, спорт хороог засварлах шаардлагатай байна

Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь 1983 онд ашиглалтад орсон, оросууд барьж өгчээ
2023-09-06

“S’Outlet” дэлгүүр орчмын 17 байгууламжийг албадан чөлөөлж эхэллээ

Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсээс буюу Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 99 айлыг нүүлгэн шилжүүлсэн
2023-09-06

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг саадгүй үргэлжлүүлэх шийдэл алга

Орон сууцын нийлүүлэлт ийм өндөр байгаа тул зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж чадвал гэр хорооллынхныг орон сууцжуулах, улмаар яндангийн тоог цөөлж, агаарын бохирдлыг бууруулах нэг хөшүүрэг болно гэсэн үг. Гэтэл орон сууцын үнэ өссөөр, зээлийн хүртээмж муу, санхүүжилт саатсан зэрэг нь эрэлт, нийлүүлэлтийн “уулзварыг” зөрүүлж иргэдийн байранд орох боломжийг улам багасгасаар байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн иргэн М.Хас-Очир “Баянгол дүүргийн 16 дугаар хороонд 55 ам метр, хуучны орон сууцыг 160 сая төгрөгөөр худалдан авахаар борлуулагчтай нь тохирч, ипотекийн зээлийн хүсэлтээ “Голомт” банканд өгөөд зургаан сар өнгөрлөө.
2023-09-06

Сэлбэ гол дагуух үерийн түр далангийн шороог зөөв

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас 1 дүгээр хороо, Натурын гүүрнээс “S’Outlets” дэлгүүр хүртэл Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлээс хамгаалж хийсэн шороон түр даланг зөөж, тээвэрлэх ажлыг өчигдөр орой буюу есдүгээр сарын 4-ний 18:00 цагаас өнөөдөр өглөөний 09:00 цаг хүртэл хийлээ. Түр даланг шөнийн цагаар зөөвөрлөхөд дүүргийн ЗДТГ болон Цагдаагийн 1-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ-ын 180 гаруй ажилтан, албан хаагч 38 машин механизмтай ажиллав.
2023-09-05

Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа авч эхэллээ

Үндэсний статистикийн хорооноос Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг улсын хэмжээнд анх удаа авч байна. Уг судалгаа нь иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангагдсан эсэх, үүнээс шалтгаалж гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг тодорхойлох зорилготой.
2023-09-05

Хотын дарга Багануур дүүргийн төрийн алба хаагчидтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Багануур дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж, ажлаа авснаасаа хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.
2023-09-05

Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-д өргөн барилаа

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг батлуулахаар НИТХ-д өргөн барилаа. Уг төлөвлөгөөний хүрээнд нийт 143 үр дүн, 418 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.
2023-09-01

Үерийн эрсдэлтэй бүс дэх байгууламжуудыг албадан буулгах ажил эсэргүүцэлтэй тулгарав

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга байгууламжуудыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээх станц /ШТС/, “Акуа Гарден” хотхон, “S’Outlet” дэлгүүрийн барилгыг буулгах ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон холбогдох албаныхан тухайн байршлуудад захирамжийг танилцуулж, мэдээлэл өглөө.
2023-08-31

"Авлига хороолол"-ынхны захиалагчдад учруулсан хохирлыг төр төлөх үү

Тус хотхонд байрны захиалга өгсөн иргэд "Хэрэв эл барилгыг нураавал амиа хорлоно, барилгын нурангид дарагдаж үхнэ" хэмээлээ. 
2023-08-31

Томоохон зах, худалдааны төвүүд энэ баасан гарагт амарна

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг есдүгээр сарын 1-нд шилжүүллээ.
2023-08-30

Стартап компаниуд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой

Инновацын тухай хуулийн 16.4.1-д "Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих" тухай заалтыг хэрэгжүүлэх журам Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан.
2023-08-30

Нэгдсэн үндэсний гудамжны авто замыг түр хаана

МУИС-ийн Бизнесийн сургуулийн 4-р байрны урд уулзвараас Их сургуулийн гудамж МУИС хууль зүйн сургууль хүртэлх авто зам хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.
2023-08-29

Өвөлжилтийн бэлтгэл 84.5 хувьтай байна

Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд 84.6 хувийн биелэлттэй байгаагаас Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, 2023 оны зуны их, урсгал засварын төлөвлөгөөг Эрчим хүчний яамтай хамтран баталсан.
2023-08-29

Үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэн шилжүүлжээ

Долоон дүүргийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд 2900 айлын нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 2165, зөвшөөрөлгүй 735 нэгж талбар байна. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэн шилжүүлсэн.
2023-08-29

81 мянган тонн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлжээ

2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран 100,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.
2023-08-29