Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра Протез, ортопедийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр агентлагын дарга Ц.Нямсүрэн агентлаг болон харьяа байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудлыг танилцууллаа.
2023-11-06

Автобусаа шинэчилж, зогсоолоо шийдсэний дараа төлбөртэй бүс тогтооно гэв

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан төслийн талаар “Тээврийн хэрэгслийн дундаж хурд 13 км цагаас есөн км цаг болж буурсан. Сүүлийн гурван жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ байдал үргэлжилбэл 2040 онд тэг зогсолт болох нь. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэсэн тооцоо гарсан. Нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдал, хот төлөвлөлтийн гажуудал, авто замын сүлжээ, даац хэтрэлт, иргэдийн зорчих хөдөлгөөн, судлаачдын зөвлөмж, бусад улс орны туршлагад үндэслэн түгжрэлийг бууруулахад тээврийн эргэлтийн менежмент, бүсийн тогтолцоо бий болгох нь зүйтэй гэж үзсэн” гэлээ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүд асуулт тавив. 
2023-11-06

Дүүжин тээврийн төсөл ирэх онд эхэлнэ

Уг төслийн хүрээнд эхний ээлжид хоёрдугаар шугам буюу Яармаг, Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон Нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор-Хархорин автобусны буудал чиглэлд дүүжин тээврийг нэвтрүүлэхээр ажиллаж буй
2023-11-03

Урт цагааны төлөвлөлтийн талаар санал авч байна

“Гурван жил усгүй байгаа хэр нь бид өмнө нь төлж байсан түрээсийн төлбөрөө төлсөөр байгаа. Энд 30 түрээслэгч байгаа гэдэг ч давхар түрээслэгч нарыг оруулахаар 300-400 хүн бий
2023-11-03

Х.Нямбаатар: "Урт цагаан"-д хууль бусаар алт хайлуулж, химийн бодис ашиглаж буйг шалгуулна

Хотын дарга "Иргэд өнөөдрөөс эхлээд 7 хоногийн хугацаанд ulaanbaatar.mn сайтад хандаж, санал асуулга идэвхтэй оролцоорой хэмээн хэсэгт хандаж, зааврын дагуу саналаа өгнө. Хэн нэгэн хүн санал асуулгын дүнг өөрчлөх боломжгүй. "Урт цагаан"-ы байрыг түрээслэгчдэд аравдугаар 10-ны дотор байраа суллах тухай мэдэгдлийг өгсөн ч суллаагүй. Нийслэлээс буюу өмчийн эзэн нь түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн" хэмээсэн юм. 
2023-11-03

Улаанбаатар хот гар урлал, ардын урлагийн төрлөөр “Бүтээлч хотууд”-ын эгнээнд нэгдлээ

Дэлхийн хотуудын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Бүтээлч хотуудын сүлжээнд 55 хот шинээр нэгдсэнийг ЮНЕСКО-оос зарлалаа. “Улаанбаатар хот” гар урлал, ардын урлаг төрлөөр бүтээлч хотуудын эгнээнд нэгджээ. Эдгээр хотуудыг ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей томилдог юм. Тэрбээр “Бүтээлч хотуудын сүлжээнд нэгдсэн хотууд соёлыг хүртээмжтэй болгох, хотын хөгжилд бүтээлч байдлыг бий болгоход тэргүүлэх үүрэгтэй” гэдгийг тэмдэглэсэн байна.
2023-11-03

Нийслэлийн урсгал зардлыг хэмнэж, агентлагуудад бүтцийн шинэчлэл хийнэ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.
2023-11-02

Хот төлөвлөлтийн асуудлаар Хятад Улстай хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2023-11-02

Нийслэлд анх удаа гэрэлтүүлэгчтэй замын тэмдэглэгээ хийжээ 

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг II сургуулийн урд гэрэлтүүлэгчтэй замын тэмдэглэгээ хийжээ. Нийслэлд анх удаа ийм тэмдэглэгээ хийсэн аж. Сургуульд орчмын бүсэд явган зорчигчийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас уг арга хэмжээг санаачлан, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран хэрэгжүүлсэн юм байна. Цаашид тус дүүргийн сургууль орчмын бүх бүсэд ийм гэрэлтүүлэгч бүхий замын тэмдэглэгээг үе шаттайгаар байршуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, гэр хороололд байрладаг 35, 58 дугаар сургуулийн ойр орчмын гарцыг ийнхүү өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Гэр хороололд хяналт шалгалт тааруугаас автомашинтай иргэд хурд хэтрүүлэх, улмаар явган зорчигчид аюул осолд өртөх эрсдэл өндөр тул эхний ээлжид авто замын гарцуудыг нь гэрэлтүүлэхээр болсон аж. 
2023-11-02

Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүд хариуцдаг болно

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээ, ариутгал, золбин нохой, муурын тоо толгойг цөөлөх, ногоон байгууламжийн арчилгааг
2023-11-01

Сэлбэ дэд төвийг тулгуурлан гэр хорооллыг орон сууцжуулна

Сэлбэ дэд төвийн тухайд 158 га газрын 2000 нэгж талбар дахь айлуудын газрыг чөлөөлөхөөр төлөвлөлт гаргасан
2023-10-31

Гудамж, зам, талбайн цэвэрлэгээ, нийтийн аж ахуйг дүүргүүд хариуцдаг болно

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Хүндрэлтэй байдал үүсгэхгүйн тулд шилжилтийн үеийн төлөвлөгөө гаргаж, бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. Ингэснээр хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүрэгт шилжинэ. Дүүргийн Засаг дарга нарт бүх эрх, үүрэг, хариуцлага шилжинэ гэсэн үг. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ахална” хэмээлээ.
2023-10-31

Төлбөртэй бүс тогтоох, эсэхийг НИТХ-аар шийднэ

Автомашины дугаар олголтыг хязгаарлах бодлогыг хуулийн төсөлд тусгасан
2023-10-31

Эрчим хүчээ хэмнэхийг уриаллаа

7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал аравдугаар сарын 29-ний өдрийн 20.00 цагт 1251 мвт хүрч
2023-10-31

Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцална гэв 

Одоогоор Өмнөговь аймаг дахь “Оюутолгой” компанийн ил, далд уурхай, “Тавантолгой” компанийн нүүрс боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтын явцад хийсэн шалгалтаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, тусгай зөвшөөрөлгүйгээр ажил гүйцэтгэсэн дөрөв, цахилгааны шугам сүлжээ нь ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны стандарт хангаагүй нэг компанид Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчил арилгах хүртэл 23 объектын үйл ажиллагааг зогсоохыг даалгажээ. 
2023-10-31

Давс, бодис цацагч 12 машины хоёр нь эвдэрчээ 

Энэ үеэр дүүргийн удирдлагууд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Сонгинохайрхан дүүргийн хувьд зам, талбайн цэвэрлэгээний дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 200 тонн давс нөөцөлжээ. Баянзүрх дүүргийн тухайд техник хэрэгсэл дутагдалтай гэнэ. Сүхбаатар дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн нэг байгууллага үйл ажиллагаа явуулж буй бөгөөд давс цацагч нэг машин шинээр авч байгаа аж. Ингэснээр техникийн хүчин чадал сайжрах юм байна. Баянгол дүүрэгт 80 тонн бодис, давс цацагч хоёр машин бий гэнэ. 
2023-10-31

Нийслэлийн ажлын байрны батлагдсан орон тоо 17 682 байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 95 хувьтай байна гэж дүгнэлээ.
2023-10-30

Нийслэлийн хэмжээнд 16 тонн давс цацаад байна

Улаанбаатар хотод Нарны гүүр, Энхтайвны гүүр, Их тойруу, Сансарын тунель, Энхтайвны өргөн чөлөө, Олимпын гүүр, Чингисийн өргөн чөлөө, Баянхошуу зэрэг чиглэлд зориулалтын машинууд давс, бодис цацаж байна.
2023-10-30