Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Н.Сугар: Автобусны маршрутын шинэчлэл үргэлжилнэ

Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлсэн нийтийн тээврийн чиглэлийн шинэчлэлийн талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл хийлээ.
2024-01-22

Гүүрэн гарц нээсэн өдрөө л тараа таниулав

Холбогдох албаныхан ослын буруутан нь өнөөх том оврын автомашин гэв. Тухайлбал, “Стандартын бус өндөртэй автомашин гүүрний доогуур явснаас болж осол гарсан” хэмээх агуулга бүхий тайлбарыг цагдаагийн байгууллагынхан өгч байлаа. Ерөөсөө төрийн байгууллагынханд буруу огт байхгүй, иргэд л дандаа хэрэг тарьдаг мэтээр албаныхан байнга ярьдаг нь жишиг болжээ. Дээрх осолд ч тухайн автомашин, жолоочийг нь буруутгаад өнгөрөх бололтой. Ямартай ч цагдаагийн байгууллагынхан ослын шалтгаан нөхцөлийг шалгаж, тодруулахаа мэдээлсэн. 
2024-01-22

 Нийтийн тээврийг шинэчлэх нэрээр иргэдээ төөрүүлж шийтгэв

Идэр дөрвөн есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн чиглэлүүдийг бужигнуулах шийдвэр гаргасан нь улаанбаатарчуудын уурыг барж, стресс бухимдлыг нь “өрдлөө”. Тодруулбал, нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлийг энэ сарын 20-ноос мөрдүүлж эхэлсэн юм. Ажлын өдрүүдэд автобусанд багтахгүй, суулаа ч түгжрээд хөдөлдөггүй зэргээр иргэд шүүмжилдэг. Гэтэл дээрх шийдвэр дарин дээр давс гэгч нь болов. Иргэд шинэчлэлийг хэрхэн хүлээн авч буйг сурвалжиллаа. 
2024-01-22

Нийтийн тээврийн 71 чиглэлийг сэргээжээ

Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байна. Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол зургаан, холын 15, үндсэн 12, нийт 34 чиглэлийг мөн хэвээр үлдээж байна.
2024-01-22

П.Чинзориг: Нийтийн тээврийн салбар жижиг эрх ашигт хүлэгдсэн байна

Нийтийн тээврийн чиглэлийн давхцлыг шийдвэрлэх зорилгоор эхний ээлжинд богино маршрутыг бий болгож, өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Шинэ чиглэлтэй холбоотой иргэдийн байр суурь ихэд бухимдалтай байна. Үүнтэй холбоотой нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагын төлөөлөгчид мэдээлэл хийж, нийтийн тээврийн салбарт бугшсан асуудлыг шийдвэрлэхээр оролдож байгаагаа илэрхийллээ.
2024-01-20

Иргэд автобусны шинэ маршрутаар үйлчлүүлж эхэллээ

Өнөөдрөөс нийтийн тээврийн автобуснууд шинэ маршрутаар иргэдэд үйлчилж байна. Энэхүү маршрутад тусгаснаар үндсэн зургаа, тойрог замын найм, бусад гудамж, талбайгаар дайран өнгөрөх 40, дунд оврын тав, хот орчмын 15 чиглэлийг шинээр бий болгосон.
2024-01-20

Зам, талбайн цас цэвэрлэгээнд 671 албан хаагч ажиллаж байна

Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр, уруу зам, даваа гүвээ, уулзваруудад давс, бодис цацаж байгаа юм
2024-01-19

Шинэ 74 чиглэлд 1075 автобус үйлчилгээнд гарна

Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд
2024-01-19

Бямба гарагаас автобус шинэ чиглэлээр иргэдэд үйлчилнэ

М1 чиглэл нь Таван шар-Офицеруудын ордон хүртэлх чиглэлд 75 автобус, ойролцоогоор 2-3 минутын давтамжтайгаар нийтийн тээвэрт үйлчилнэ.
2024-01-19

ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан Улаанбаатарт ажиллана

ЖАЙКА-гийн сайн дурын гишүүд нь хөгжиж буй орны хүсэлтийн дагуу томилогдон, тухайн улсад тулгарч буй асуудлыг хамтран шийдвэрлэхэд зорин ажилладаг байна.  Монгол Улсад 1992 онд ЖАЙКА-гийн анхны сайн дурын ажилтнууд хүрэлцэн ирж, ажиллаж байжээ.
2024-01-18

2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотод мөрдөх стандарт, дүрэм, журмыг шинэчлэх, дэд төвүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилтын төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлав.
2024-01-18

Гарааны бизнес эрхлэгчид “Sushi-Tech Tokyo” үзэсгэлэнд оролцох боломжтой боллоо

Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газрын удирдлагууд Токио хотын захиргааны төлөөлөлтэй “Sushi-Tech Tokyo” үзэсгэлэнгийн талаар цахимаар санал солилцлоо. Энэ оны тавдугаар сард Япон улсын Токио хотноо болох тус үзэсгэлэнд старт-ап компаниуд буюу гарааны бизнес эрхлэгчдийг голчлон дэмжиж, оролцуулах аж.
2024-01-18

"2040 он гэхэд Улаанбаатар хотын автозамын хурд 0 км/ц буюу бүтэн өдрийн турш түгжрэлтэй байна"

Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар танилцуулав
2024-01-18

Автобусаар зорчих төлбөрийг 1000 төгрөг болгоно

Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд танилцууллаа. Танилцуулгад дурдсанаар нийтийн тээврийн Жаргалант тосгон-Хархорин чиглэлээс бусад бүх чиглэлд зорчих нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг том хүн 600 болон 1000, хүүхэд 200 төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгажээ.
2024-01-18

Бүх авто зогсоолыг нэгдсэн системд бүртгэнэ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хэлэлцэж байгаа асуудлуудтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар хуралдаанд оролцож, мэдээлэл танилцуулга хийлээ. Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж буй 16 журам Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тодотгосон юм.
2024-01-18

Төв цэвэрлэх байгууламж: Хотод тархсан үнэр манайхтай холбоогүй. Шугам, хоолой задраагүй

Өнөөдөр өглөөнөөс хойш Нийслэл Улаанбаатар хотод үмхий, эхүүн тархсан талаар иргэд цахим орчинд бичиж эхэлсэн. Зарим нь Тавантолгой түлш ХК-ийн шахмал түлшнийх, өөр хэсэг бүлэг нь Төв цэвэрлэх байгууламжийн үнэр хэмээцгээж байна. Бид энэ талаар тодруулахаад Тавантолгой түлш ХК-ийн Ерөнхий технологич Х.Галымбекээс тодруулахад "Манай үйлдвэрээс үнэртэх учир байхгүй. Үйлдвэрийн технологийн гором алдагдаагүй" гэв.
2024-01-18

Архангай аймгийн малчдын цагаан идээгээр дагнасан худалдаа зохион байгуулна

Нийслэлчүүдийн цагаан идээний хэрэглээний 30 гаруй хувийг дангаараа Архангай аймгийн малчид хангадаг статистик бий. Архангай аймгийн малчдын үзэсгэлэн худалдааг энэ сарын 20-25-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна. Ингэхдээ зөвхөн ааруул, ээзгий, өрөм, зөөхий, шар тос, сүү, айраг тэргүүтэй цагаан идээгээр дагнасан худалдаа явагдах юм.
2024-01-17

Улаанбаатар хот олон улсад бонд гаргаж, томоохон төслүүд санхүүжүүлнэ

Улаанбаатар хот 2022 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг дангаар үйлдвэрлэж, хотын төсвийн 90.1 хувийг татварын орлогоор, 9.9 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байна.
2024-01-17