Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Эмийн жор, шинжилгээний хариу зэргийг цахимаар авдаг болно

Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад тус яамдын төлөөлөл болон Азийн цахим эрүүл мэндийн холбооны төлөөлөл, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож байна
2024-04-08

Хохирогч хүүхдийн сэтгэлзүй, аюулгүй байдлыг сайтар анхаарч ажиллахыг үүрэг болгов

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Х.Булгантуяа Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
2024-04-08

Ховд аймагт хүүхэд автомашин жолоодож, зөрчил гаргасан тохиолдол 71 бүртгэгджээ

Ховд аймгийн прокурорын газраас хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэргийн гаралт
2024-04-05

Норвегийн тусламжийн байгууллагаас хүүхэд рүү чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна

Норвеги Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Сигнэ Брудесэт болон холбогдох албаны төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна. Тус аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ сарын 3-нд түүнийг хүлээн авч, уулзжээ. Уулзалтын хүрээнд Норвегийн тусламжийн байгууллагаас Ховд аймагт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
2024-04-05

Сэтгэл зүйн зөвлөгөөг төлбөргүй авах боломжтой

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэд, мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт гэр бүлд зөвлөгөө өгөх төв ажиллуулж эхэлжээ. Эдгээр төвд хүүхэд, иргэд, хүүхдийн төлөө ажилладаг байгууллагын ажилтнуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, оношилгоо хийх болон гэр бүлийн боловсрол олгох шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа аж. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, ШЕЗ, “Гүүд нэйборс” олон улсын байгууллага хамтран 2017 онд хэрэгжүүлсэн “Гэр бүлийн маргаан болон гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах” төслийн хүрээнд дээрх төвийг байгуулжээ
2024-04-05

Төв аймгийн хэмжээнд 40875 малын сэг зэмийг устгасан байна

Аймгийн хэмжээнд халдваргүй өвчин болон зүй бусаар 522372 толгой мал хорогдсоноос
2024-04-04

Зарим шүүхийн Тамгын газрын даргыг шилжүүлэн солив

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1,
2024-04-04

49 хугацаат цэргийн алба хаагч жолооч болов

Энэхүү сургалтыг тус ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх төвийн хөдөлгөөнт бүлэг болон Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын алба
2024-04-04

Зенитчид шөнийн буудлагыг амжилттай гүйцэтгэлээ

Буудлагыг амжилттай гүйцэтгэсэн олон алба хаагч байсны заримыг нь дурдвал батарейны
2024-04-04

Өсвөр үеийнхэнд сэтгэл хөдлөлөө удирдах, сэтгэл зүйн болон нөхөн үржихүйн боловсролыг олгоно

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 2024 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
2024-04-04

Амралтын өдөр зохион байгуулдаг бүх үйл ажиллагаа ажилтнуудад таагүй санагддаг

Хүний нөөцийн “Эйч Ар консалтинг фирм” компанийнхан фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан иргэдээс нэгэн бичил судалгаа авсан нь тун сонирхолтой үр дүн харуулсан байна. Тус компанийнхан “Байгууллагаас зохион байгуулдаг ямар үйл ажиллагаа таагүй санагддаг вэ” гэсэн ганцхан асуултыг иргэдэд тавьжээ. Уг асуултад 2108 хүн хариулсан аж. Оролцогчдын өгсөн хариултыг нэгтгэн дүгнээд, дараах таван үйл ажиллагаанд ажилтнууд таагүй ханддаг гэсэн “онош” тогтоосон гэнэ. 
2024-04-03

Японы 1.8 сая ам.долларын санхүүжилтээр үерийн эрсдэлтэй 18 бүсэд ариун цэврийн байгууламж байгуулна

Япон Улсын Засгийн газрын 1.8 сая ам.долларын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Улаанбаатар хотын 9 дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд Нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах, хүн амыг авран хамгаалах чиг үүрэгтэй албадын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
2024-04-03

Олон улсын аялал жуулчлалын Залуучуудын чуулган зохион байгуулна

БОАЖЯ, Аялалжуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд энэ сарын 15-21-нд “Аялал жуулчлалын долоо хоног” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээллээ. Уг нэгдсэн арга хэмжээг “Go Mongolia” үндэсний брэндийг сурталчлах чуулганаар нээж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, зочлох үйлчилгээний газрууд, тур оператор компаниудад зориулсан салбар хуралдаанаар үргэлжлүүлэх нь. Гурав дахь өдөр нь 21 аймгийнханд Улаанбаатар хотын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах өдөрлөг, зургаа дахид нь Олон улсын аялал жуулчлалын залуучуудын чуулга уулзалт хийхээр товложээ. Түүнлэн өдгөө манай улсын зорилтот зах зээл болоод буй Япон, Солонгос, Хятад, Оросоос жуулчин хүлээж авдаг аяллын компанийнхныг хамруулсан үйл ажиллагаануудыг ч зохион байгуулах гэнэ.
2024-04-03

Гамшиг, аюулт үзэгдлийн мэдээллийг цаг алдалгүй хүргэх талаар санамж бичиг байгуулав

Мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэх замаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ард иргэдэд үнэн бодит мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх, подкаст, контент мэдээ, нэвтрүүлгийг түргэн шуурхай дамжуулж хамтран ажиллах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
2024-04-03

Сэлбэ голын дагуух шар усны үерийн байдал

Санзай харуулаар мөсөн бүрхүүлтэй, мөсөн дээр цастай, цас хайлмагтсан байдалтай байна
2024-04-03

Сураггүй болсон 15 настай хүүг эрэн хайж байна

Гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон
2024-04-02

Л.Номин “Боинг 737” загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн анхны эмэгтэй нисгэгч боллоо

МИАТ ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Л.Номин өнгөрсөн сарын 29-нд анхны бие даасан нислэгээ Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд үйлдсэн юм. Ингэснээр тэрбээр хамгийн том тийрэлтэт агаарын хөлөг буюу “Боинг 737” загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн Монголын анхны эмэгтэй нисгэгч боллоо. Л.Номин нь 2018 онд Канад улсад нисгэгчээр сургууль төгсжээ. Тэрбээр бие даасан нислэг үйлдэхээс өмнө багш нартайгаа 200 цаг бэлтгэл хийсэн байна. Мөн өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөн авсан гурав дахь үеийн нисгэгч аж.
2024-04-01