Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

 Иргэд хоолтой хонохын тулд өр тавихаас өөр аргагүй байна 

“Хоногийнхоо махыг ч авч чадахгүй хүмүүс л байна шүү дээ. 1000-2000 төгрөгт тааруулж мах авах нь бий. Ихэвчлэн 200 граммыг л авдаг даа. Өр тавих нь ч их. Тэтгэвэр, тэтгэмж нь буухаар төлцгөөдөг. Ядарсан хүмүүс зээлээр өгөөч гэж гуйхад яаж үгүй гэж хэлэх билээ. Боломжоороо зарим нь төлнө, өрөө 1-2 жил төлж чадаагүй хүмүүс ч бий” гэсэн юм. 
2023-11-20

“Оюутолгой” ордын нөөцөө ашиглаад зэсийн тоглогч болох зах зээл бий

Зэсийг барилга, электроник, мэдээллийн технологи, цахилгаан эрчим хүч, тээврийн хэрэгсэл зэрэг төрөл бүрийн салбарт түгээмэл ашигладаг. Цахилгаан бараа, машинаас авхуулаад тог цахилгаан, дэд бүтэц, үүрэн холбоо, интернет сүлжээнд хүртэл хэрэглэнэ. Тиймээс бидний өдөр тутмын амьдралд зэс үнэ цэнэтэй.
2023-11-13

Газрын гүн дэх ажил буцалсан “хот”

Газрын гадаргаас доош 1300 метр буюу “Блю скай” цамхгийг 12 давхарласантэй тэнцэх хэмжээний гүнд 24 цагийн турш хүдэр тасралтгүй олборлох мөрөөдөл биеллээ олжээ. Орчин цагийн инженерчлэлийн гайхамшиг Өмнийн говийн газар дор сүндэрлэж байна. Мөн метротой болох мөрөөдөл тээсэн бид газрын гүнд “хот” байгуулах туршлагатай боллоо гэсэн үг.
2023-11-03

Гэр хорооллын автобусны буудлууд “хаягдсан” хэвээрээ байна 

Энэхүү зургийг харсан олон хүн тухайн хэсгийн ойр орчмын оршин суугчид нийтийн эзэмшилд хайр гамгүй хандаж байгааг шүүмжилжээ. Улмаар хараа хяналтыг сайжруулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцдог болох нь зүйтэйг онцолсон байв. Нэг талаас үнэхээр ч тийм. Зөвхөн тухайн хэсгийн иргэд гэлтгүйгээр ер нь хотын хай сайгүй л иргэд нийтийн эзэмшилд хүнийрхүү хандах нь түгээмэл. Гудамж, талбай байтугай амьдарч буй орцныхоо хаалга, цахилгаан шатыг ч эвдсэн тохиолдол хааяагүй л гардаг. Тэгэхээр бид ухамсар, сэтгэхүйдээ “салхи оруулж”, хотын иргэн болж төлөвшин, аливаад өөриймсөг хандах шаардлага байгааг эл үйл явдал харуулна. 
2023-10-31

Төлөөлөгч байж болох ч дарга хийлгэж чадахгүй

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Ээлжит сонгууль болохоос жилийн өмнө уг хуульд өөрчлөлт оруулахыг хориглох тухай 82.1 дэх заалтыг “зургаан сараас өмнө” болгохоор гишүүн Э.Бат-Амгалан, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин нар төсөл санаачлан энэ сарын 11-нд өргөн барьсан юм. Сонгуулийн зардлыг бууруулах, саналын хуудсыг гараар давхар тоолох зэргээр хуульд нарийвчилсан зохицуулалт оруулах хэрэгтэй хэмээн тэд үзжээ. Ингэхдээ жендерийн тэгш оролцоог хангах буюу эмэгтэйчүүдийн нэр дэвшүүлэх квотын тухай тэд хөндсөнгүй. Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуультай дээрх хуулийг нийцүүлэх шаардлага бий. 
2023-10-27

 Хүүхэд хамгаалахад зориулах 14 тэрбум төгрөг эзэндээ хүрэх үү

Тэдний цалин бага, нийгмийн баталгаагүй, нөхцөл хүнд учраас удаан ажилладаггүй. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд ажлын төлөвлөгөө баталсан ч төсөв тусгаагүй, гишүүд нь биечлэн хуралдаа суух ёстой ч шүүх, прокурорын байгууллагын төлөөллүүд өөрсдөө ирдэггүй. Тэнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ажиллах эмэгтэй ажилтан хангалтгүй. Мөн хохирогч хүүхдүүдээс олон удаа мэдүүлэг авч, сэтгэл зүйд нь сөрөг нөлөө үзүүлдэг” гэсэн ерөнхий мэдээлэл өгсөн. Ер нь л чиг үүрэг, стандарт гээд тодорхой юм ховор бололтой. Аль байгууллага нь ямар ажлаа хариуцах тухай нарийн зураглал гаргахыг ХЭҮК-оос зөвлөж буй аж. 
2023-10-26

Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад хөрөнгө “хаях” шалтгаан 

-Швейцар бол хүүхдийн эрхийг үлгэр жишээ дээдэлдэг орон. Нэн түрүүнд хүүхдийн эрхийг тавьдаг. Ямар сайндаа л “Нэгдүгээрт, хүүхдийн эрх, дараа нь эмэгтэйчүүдийнх болон нохойных, хамгийн сүүлд нь эрэгтэйчүүдийнх” гэсэн хошин хэлц гарах вэ дээ. Хүүхдийн аюулгүй байдал, хөгжилд гойд анхаардаг. 16 нас хүрээгүй хүүхэд гэрээсээ заавал асран хамгаалагчтай гарах ёстой гэсэн хуультай. Монголд бол хүүхдүүд гадаа хараа хяналтгүй тоглож байдаг. Энд тэгэх боломжгүй. Хүүхдийг сургуульд ганцааранг нь явуулахыг ч хориглодог. Эцэг, эх нь боломжгүй бол асрагч авахыг зөвлөдөг. Энэ нь маш зөв санаачилга юм шиг санагдсан. 
2023-10-26

Түрээслүүлэгч хожиж, түрээслэгч хохирсоор байна 

Иргэн Г.Өсөхбаяр Баянгол дүүрэгт уушийн газар ажиллуулахаар 2019 оны наймдугаар сард түрээсийн гэрээ байгуулжээ. Шинээр ашиглалтад оруулсан барилгын нэгдүгээр давхрын 200 гаруй ам метр талбайг бүрэн тохижуулж, тавилга хэрэгсэлаван, тоног төхөөрөмж суурилуулж, зургаан сарын түрээсийн төлбөр урьдчилан өгөхөд 160 гаруй сая төгрөг зарцуулсан юм байна. Гэсэн ч удалгүй цар тахал дэгдэн, ажиллах боломжгүй болж, хэсэг хугацааны дараа эзэд нь барилгаа зарснаар Г.Өсөхбаяр “шатаад” үлдсэн гэнэ. Тэрбээр “Манайх “Голомт” хотхон дахь орон сууцаа барьцаалж ажлаа эхлүүлсэн. Зээлийн хүү гэхэд сард 2.5 хувь. Мөн уушийн газраа ажиллуулах аргагүй болсон учраас ямар ч орлогогүй болж, дампуурсан гэхэд болно.
2023-10-26

 Хариуцлагын тоолуур гүйж эхэллээ, Х.Нямбаатар аа 

Хийх хүн аргаа, хийхгүй хүн шалтгаа олдог гэдэг. Х.Нямбаатарт хариуцлага тооцох тоолуур томилогдсон өдрөөс нь гүйж эхэлснийг санах хэрэгтэй. Нам доторх авлигын “загалмайлсан эцгүүд”-тэйгээ зоригтой тулж, шантрахгүй ажиллаж чадвал жилийн хугацаанд багагүй үр дүн гаргаж болно. Хууль эрх зүйн орчноо цэгцлээд, хэрэгжүүлээд явбал юмс голдиролдоо орох эхлэл тавигдана.
2023-10-25

Тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлосон иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Өмчлөх эрхийн эсрэг 69, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 8
2023-10-24

 “Бохирын цооногт техникийн тос, масло нийлүүлснээс хурц үнэр тархсан байж болзошгүй” 

...Хотын баруун хэсэг тэр аяараа таагүй үнэрт автсан гэхээр ямар нэг хүчтэй, багагүй хэмжээний бодис агаарт дэгдсэн нь тодорхой. Агаарын чанарт ч мэдэгдэхүйцээр нөлөөлсөн. Гэтэл нийслэл дэх агаарын чанарын суурин харуулуудын мэдээллийг дамжуулдаг “Agaar.mn” хэмээх сайт, “О2” аппликэйшн өчигдөр Улаанбаатарын агаарын чанарыг “цэв цэвэр” гэж мэдээлсээр байв. Мөн холбогдох байгууллагынхан сэжигтэй объектыг олох хүртлээ агаарт чухам ямар төрлийн бодис тархсаныг шинжлэн тогтоож чадахгүй олон цаг мунгинасан...
2023-10-13

Татвар төлөгчдийн мөнгийг уушийн газарт “урсгасаар” байх уу 

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс хуулийн төслийн хэлэлцүүлгийн төлбөр болгон зургаан сая гаруй төгрөгийг өнгөрсөн долоодугаар сард “Грандхаан айриш паб” руу шилжүүлжээ. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг тус уушийн газарт хийж, 25-30 хүн хамруулахад ийм хэмжээний зардал гаргасан гэсэн үг. Тэд оролцогчдоо өдрийн хоолоор дайлсан юм билээ. 
2023-10-13

“Зөөвч овоо” төслийг урагшлуулах Ерөнхийлөгч нарын хэлэлцээр эхэллээ

Хэдийгээр үндсэн ордын олборлолт эхлээгүй ч “Бадрах Энержи” цөөнгүй хөрөнгө оруулалтыг Монголд оруулсан. Тухайлбал, тусгай зөвшөөрлийн төлбөрт жилд нэг тэрбум, Дорноговь аймагт газар ашигласны төлбөрт 2019-2021 онд 3.5 тэрбум төгрөг төлсөн юм байна. 
2023-10-11

МАН-ын хэрэгжүүлээгүй мөрийн хөтөлбөр буюу хүнд үйлдвэр

2020 сонгуулиар МАН ялалт байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, өөрийн Засгийн газраа бүрдүүлсэн байдаг. Тэрбээр Ерөнхий сайд болоод 2 жил найман сарын хугацаа өнгөрчээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж, намын мөрийн хөтөлбөртэйгөө уялдуулж байгааг авч үзье.
2023-10-11

“Нүүрсний ” хэргийн яллагдагч нар шүүхийн танхимыг жүжгийн тайз болгох уу

Монголд өрнөж буй дуулиан шуугиант үйл явдлууд дараа, дараачийнхаа сенсацад дарагдаж, зарим нь мартагддаг хэвшил тогтох нь.
2023-10-05

Бизнес цэцэглэсэн Шаньдүний хөгжлийн ноу хау

Хятадын зүүн хэсгийн далай дагуу оршдог, 100 сая гаруй хүн амтай, эдийн засгийн үзүүлэлтээрээ гуравдугаарт эрэмбэлэгддэг Шаньдүн мужийн талаарх тэмдэглэлээ сийрүүлье. Тус муж нь Хятадын аж үйлдвэрийн бааз болж, хойд бүсийн эдийн засгийн хөгжлийн стратегийн тулгуур төв болтлоо хөгжсөн. Энэхүү хөгжлийн нууцад Хятад хэв загварын орчин үеийн шинэчлэл, шинэ эриний хүчирхэг мужийн бүтээн байгуулалтыг цогцлоох томоохон амбиц нь хөтөлжээ.
2023-10-04

 “Мөнгө зарцуулахаас болгоомжилж байгаа бол энэ хууль цаасан дээрээ л үлдэнэ” 

Хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын шинжээч, Гэр бүлийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга М.Цолмон, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн Ч.Эрдэнэчимэг, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн багш, доктор Х.Баавгай, “Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” ТББ-ын судлаач, доктор Б.Жавзанхүү, “Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа А.Мөнхсувд нар оролцлоо. 
2023-09-29

Гэрээслэл

Үхэл. Алс хол мэт санагдавч үнэндээ тэр үргэлж бидэнтэй зэрэгцэн оршдог. Өглөө хичээлдээ явахаар гарсан үрс гарцан дээр согтуу жолоочтой машинд мөргүүлэн амиа алдана. Байрныхаа гадаа тоглож байсан хүү сул унжсан цахилгааны утсанд цохиулан хорвоог орхино. Алхаж явахад, зам дээр машиндаа түгжирч ахуйд ч дээрээс гэнэт кран унаад дарж ална. Зүгээр гэртээ сууж байхад чинь хэн нэгэн орж ирээд зүрхэнд чинь хутга зоож ч мэднэ. Хэзээ ч, ямар ч тохиолдлоор үхэж болох эрсдэл дүүрэн, аюултай орчинд бид амьдардаг. Гаднын санаатай, санаагүй нөлөөтэйгөөр, эсвэл зүрх нь зогсож, цус харвах зэрэг эрүүл мэндийн шалтгаанаар хүмүүс энэ орчлонгоос хэдэн зуугаараа буцаж байна. Гэнэтийн үхэл. Хэн ч үүнийг хүсээгүй, мэдээж бас “төлөвлөөгүй”. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон эрхээ монгол хүмүүс эдэлж чадахгүй байгаа. Ийм орчныг бүрдүүлэх ёстой хүмүүс нь ажлаа хийсэнгүй. 
2023-09-28