Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

Хэн гэдгээ санаж яваарай!

-Тийм бүтээлийн амин сүнс нь анхдагч, бүтээлч санаанд нь байна. Төрөлхийн авьяас, мэдрэмжээс гадна бусдын хараагүйг харах билгийн нүд, сэтгээгүйг сэтгэх ухаан, туршаагүйг турших эр зориг, бодсоноо яв цав гүйцээх мэргэжлийн уран чадварт нь байна. Би шууд нэр заагаад хэлье. Данийн алдарт зураач Херлуф Бидструт, Бельгийн Жан Оп де Бек, Японы зураач Юта Хонма, Томокацү Табата, Хятадын Ши Дин, Америкийн сүүлийн үеийн мастеруудаас Жэйсон Сэйлер, Жо Блюм, Том Ричмонд, Том Жонс гээд дурдаад байвал 300-400 найз бий. Сайн зураач зөндөө. 
2023-12-07

Р.ОНОНЧИМЭГ: Шүүх байгуулах хуулиар тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьж байна

-Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох асуудлыг бид судалгааны үндсэн дээр боловсруулаад Улсын дээд шүүхтэй зөвшилцөж, Засгийн газарт өргөн барилаа. Засгийн газрын хуралдаанаар дэмжээд, одоо УИХ-аар хэлэлцэж байна. Хуулийн төслийн саналыг хөндлөнгийн болон өөрсдийн хийсэн судалгааны үндсэн дээр боловсруулсан. Шүүх бол үйлчилгээний байгууллага. Тиймээс шүүхээс үйлчилгээ авч буй иргэнд ойр, зардал чирэгдэл багатай, хурдан шуурхай байлгах талаас нэлээд зүйлийг шинэчлэх шаардлагатай. Шүүх өнөөдөр ямар нөхцөл, орчинд иргэдэд үйлчилж байгаа билээ дээ. Ний нуугүй хэлэхэд, сүүлийн 30 жилд шүүхэд дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүй, яг үнэндээ энэ салбарыг хаясан.
2023-12-06

Б.Нарантуяа: Ялагдал намайг хурцалж, амрах завгүй хөдөлмөрлүүлсэн

“Элит”, “Метро пүүл” клубийн тамирчин, ОУХМ Б.Нарантуяа Катарын Доха хотод өнгөрсөн сард зохион байгуулсан снүүкер биллиард сонирхогчдын ДАШТ оролцож, хүрэл медаль хүртсэн юм. ДАШТ-ээс медаль авсан Монголын анхны тамирчин тэрбээр Азийн АШТ-ээс хүрэл медальтай эх орондоо ирж, биллиардын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ. Дэлхийн аваргуудтай ана мана өрсөлдөж, амжилт гаргасан түүний ур чадвар энэ төрлөөр сонирхож хичээллэдэг залууст урам өгч, итгэл, найдвар төрүүлэв. Тэрбээр өнгөрсөн жилийн гуравдугаар сард мөн тус улсад болсон ДАШТ-ий шигшээ наймд шалгарч, Азийн АШТ-д хүрэл медаль хүртсэнээр тивийн шилдгүүдийн эгнээнд жагссан юм. Пүүл биллиардын УАШТ-д 11 удаа түрүүлж, снүүкер биллиардынхад 12 удаа аваргаар шалгарсан түүнтэй ярилцлаа. 
2023-12-05

Э.МӨНХ-ЭРДЭНЭ: Хип хоп урлагт хүний тэрслүү сүнс оршдог

реппер Young Mo’G буюу Э.Мөнх-Эрдэнийг уншигчидтайгаа уулзуулж байна. Хип хоп, R&B уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулах “Triple X hit awards” хөгжмийн наадамд түүний “Наадъя” дуу оны шилдэг уран бүтээлээр шалгарсан юм. Түүнчлэн тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцсон нь энэ түүхэн дэх анхны хип хоп уран бүтээлч болж тэмдэглэгдсэн бөгөөд шинэлэг өнгө төрх, хэмнэлээрээ цойлсныг уншигчид андахгүй биз. Хип хоп хөгжмийн урсгал, нийгэм, улс төрийн бодол, эх орон, хувь хүн, хайр зэрэг олон зүйлийн талаар бид ярилцлаа.
2023-12-05

 П.НАРАНБАЯР: Үнэхээр л зүрхэндээ ортол ойлгосон, мэдэрсэн юм бол үерийн байгууламжид төсөв хуваарилах ёстой 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, хотын 2024 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх оны төсвийн орлогыг 2.6 их наяд орчим төгрөгөөр төлөвлөсөн нь энэ жилийнхээс 33.5 хувиар өссөн дүн юм. Төсвийг ийнхүү “томруулах”-ын тулд зарим төрлийн татварыг нэмэхээр болсон нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад буй билээ. Ялангуяа нийслэл хотын албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэх гэж байгааг эсэргүүцэн ХҮН намын бүлэг ИТХ-аас завсарлага авсан юм. Түүнчлэн анхаарах шаардлагатай олон асуудал байгааг тус намын бүлгийнхэн хөндсөн. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяртай ярилцлаа. 
2023-12-04

Б.ГАНСҮХ: Монгол Улсад 367 хүн ХДХВ-ийн халдвар авсныг илрүүлсэн 

-ЭМЯ болон холбогдох бусад байгууллага хамтран “Олон нийтийн манлайллыг дэмжье” уриатай арга хэмжээг Дорнод аймагт төвлөрүүлэн зохион байгуулж байна. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, ХДХВ, бэлгийн замаар дамжих халдваруудаас сэргийлэх, тархалтыг зогсоох, илрүүлэг шинжилгээг нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн санаачилгаар “Харамсахгүйн төлөө хамтдаа” аяныг ирэх оны хоёрдугаар сар хүртэл зохион байгуулна. 
2023-12-01

 Н.ЭНХЦОГТ: C.Бямбацогт сайд итгэмээргүй, хариуцлагагүй явдал гаргасан нь харамсалтай боловч үнэн 

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Н.Энхцогтод халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тухай зарим цахим мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн билээ. Чухам юунаас үүдэлтэйгээр ийм асуудал үүссэн нь одоо ч тодорхойгүй байгаа юм. Бидний авсан мэдээллээр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст сайд С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийн холбогдох заалтын дагуу хэрэг нээн шалгаж эхлээд байгаа аж. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахыг хүссэн ч ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж буй юм. Тиймээс бид УБТЗ-ын орлогч дарга Н.Энхцогттой нэлээд хөөцөлдсөний эцэст эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь цөөн асуултад хариулт авлаа. 
2023-12-01

Б.Батзориг: “ECS” систем Монгол гэр бүлийн аюулгүй байдлын төлөө "ажилладаг"

Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээллийн “ECS” программд шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
2023-11-30

“Сүхбаатар” киноны Янжмаа 100 нас хүрлээ

Ингээд би эхийг нь эргэж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж орж гарч явахад минь Ө.Рэнцэнноров маань миний сэтгэлийг хүлээн авч сэтгэл нийлэн 1943 онд гэр бүл болж, өрх гэрээ төвхнүүлж билээ. Энэ бид хоёр Сүх-Очир, Дашдулам (Ардын жүжигчин) хоёроосоо охин, хүүг нь үрчлэн авч, өсгөн бойжуулж, сэтгэлээ дэвтээх үр хүүхэдтэй болцгоосон” гэж бичсэн байдаг. 
2023-11-30

У.АНУ: “Зул”-аа Б.Шарав гуайн гэгээн дурсгалд зориулж тоглоно

-Өөрийнхөө төгссөн Нью-Йоркийн Их сургуулийн хөгжмийн тэнхимд концертмейстер багшаар ажилладаг. Мөн Манхэттенд байдаг Хөгжмийн академийн төгөлдөр хуурын багш, уран бүтээлийн захирал. Америкт амьдраад удахгүй 10 жил болох нь. 2013 онд ирээд, төгөлдөр хуурын чиглэлээр хэд хэдэн сургуульд суралцсан. Бакалавр, магистр, докторын өмнөх гэсэн шат шатны зэрэг хамгаалаад, одоо мэргэжлээрээ ажиллаж байна.
2023-11-30

Н.ХАНГАЙ: ДАШТ-д өөр орны тамирчидтай тоглоно гэхээс нойр хүрээгүй 

Польшийн Полице хотод энэ сарын эхээр зохион байгуулсан зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын даамчид 18 орны 350 тамирчинтай оюунаа сорьсон. Тэднээс “Монгени” цогцолбор сургуулийн 3а ангийн сурагч Н.Хангай хөвгүүдийн 5-8 насныхны ангилалд түрүүлэн, багийнхнаасаа шагналын салхи хагалж, дэлхийн аваргаар тодорсон юм. Тус сургуулийн багш дасгалжуулагч, ОУИМ Ц.Сүхбат дээрх тэмцээнд дөрвөн тамирчин сойж, алтан медалиас атгуулсны нэг нь Н.Хангай. Багшийнхаа удирдлагад нэг жил бэлтгэл базаасан тэрбээр богино хугацаанд ур чадвараа ахиулснаар ДАШТ-ий VIII өрөгт өрсөлдөгчөөсөө дөрвөн онооны зөрүүтэй тасарч, тэргүүн байрт шалгарсан билээ. Монголын тамирчдыг зургаан алт, тус бүр гурван мөнгө, хүрэл медаль гардаж, багаараа аваргын цом өргөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн түүтэй ярилцлаа. 
2023-11-30

Б.ГАНТОГТОХ: Хүүхэд шилдэг тамирчин болохоос илүү зөв хүн байх нь чухал

Дасгалжуулагч, спортын мастер Б.Гантогтох Спортын төв сургуулиас төрсөн шилдгүүдийн нэг. Түүнтэй уулзахаар Спортын төв ордонд очиход тэрбээр шавь нараа бэлтгэл хийлгээд завгүйхэн угтлаа. Дэвжээнд барилдаж буй хүүхэд бүрд нэг бүрчлэн зөвлөхийг нь хараад их спортод шилдэг тамирчид бэлтгэн, олимп, дэлхийн медальтан төрүүлэхээр зорьж байгаа хичээл зүтгэлээр нь бахархсан юм. Монголын жүдо академид зургаа дахь жилдээ багшаар ажиллаж буй түүний удирдлагад тус академийнхан Японд хамтарсан бэлтгэл нэг бус удаа хийж, дотоод, гадаадын томоохон тэмцээнд хүч сорихдоо багаараа эхний гурван байрт шалгарч, аваргын цом гардсан удаатай. Тамирчдынхаа уяа сойлгыг тааруулан барилдааных нь техникийн суурийг зөв тавьж, тактик, ур чадвар, ёс зүй, хүндлэлээс заан, амжилт гаргах замналд хөтөлж байгаа түүнтэй ярилцлаа.
2023-11-28

В.Батсайхан: Гал түймэртэй тэмцэхэд ашиглаж байсан бүх төрлийн автомашины загвар надад бий

Нэгэн аав, охины хамт нуурын эрэг дээр очжээ. Аав нь охиндоо хандан “яваад нуурын ус дулаан байна уу, хүйтэн байна уу үзээд ир” гэж гэнэ. Охин усанд хөлөө бага зэрэг дүрж үзээд, аав дээрээ гүйн ирж “Хүйтэн байна” гэхэд, аав нь охиноо тэвэрч аваад нуур руу шидчихэж. Охин гайхсан хэдий ч  усанд дасах үед  нуур тийм ч хүйтэн санагдсангүй. Тэр үед аав нь охиноосоо ”Нуур ямар байна” хэмээн  дахин асуужээ. Охин хариуд нь “Гоё байна” гэв. Харин аав, охиндоо хандан “ямар нэг юмыг мэдрэхийг хүсвэл бүхэл бие, сэтгэлээрээ тэр зүйлдээ орж бай” гэж захижээ.
2023-11-27

Э.МӨНХ-ЭРДЭНЭ: Шорт трекийн спортод хувьсал хийж, амжилт гаргахыг хүсдэг 

Монголын тэшүүрийн спортод Э.Мөнх-Эрдэнэ хэмээх нэр тодоос тод сонсогдох болж, дотоод, гадаадын тэмцээнд цахиур хагалж эхэлсэн. Төв аймгийн Эрдэнэ сумаас спортынхоо гарааг эхлүүлсэн тэрбээр өдгөө “Алдар” спорт хороогоор овоглосон тэшүүрчдийн нэг болжээ.Тэрбээр хилийн дээс алхаж, шорт трекийн олон улсын тэмцээнүүдэд үндэсний шигшээ багийнхантай амжилттай оролцож байгаа. Тухайлбал, Унгарт зохион байгуулсан олон улсын тэмцээнд 500 метрийн зайд мөнгө, Болгарт болсон3000 метрийн багийн буухиа уралдаанд хүрэл медаль хүртсэн.
2023-11-24

Р.СЭДДОРЖ: ЭДИЙН ЗАСГАА СОЛОНГОРУУЛЖ, ЭРЧИМТЭЙ ХӨГЖИХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
2023-11-24

П.БОЛОРТУЯА: Органик бус нойргүйдэх эмгэг 7.2 дахин өссөн 

-Архаг ядаргаа нь сэтгэл зүйн гаралтай стрессорууд буюу ойр дотно хүнээ алдах, хүчирхийлэлд өртөх, байгалийн гамшгийг нүдээр харж, биеэр туулах, бие махбодын өвчин эмгэгтэй болох, гэр бүл салах, ажилгүй болох зэрэг олон зүйлээс шалтгаалан үүсдэг. Улмаар тархины үйл ажиллагаанд өөрчлөлт орж, эмнэл зүйн шинж тэмдэг нь зургаан сараас дээш хугацаагаар үргэлжилдэг. Үндсэндээ сэтгэцийн хөнгөн өөрчлөлтөөр илэрдэг, эдгэрэх боломжтой гэж тодорхойлж болно. 
2023-11-23

О.НОМИНЧИМЭГ: Сурагчдын олонх нь сэтгэл зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулахыг хүссэн 

МУИС-ийн Хууль зүйн сургууль болон СЭЗИС-д багшлахаас эхлээд “Мицүбиши” корпорацын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН-ийн захирал, УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Өөрөөр хэлбэл, түүний үзэл баримтлал, ёс суртахуун, ажил, амьдралын зам мөр хуулийн хүрээлэлд өнгөрчээ. 
2023-11-22

Г.СЭР-ОД: Өрсөлдөгчдөө хожих бүрт аавын баярлаж суугааг харах сайхан байлаа

2021 оны УАШТ-ий багийн төрөлд аваргалж, лигийн тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн түүний Катарын Доха хотод тэр жил болсон Азийн АШТ-д Монголын эрэгтэй тамирчдаас амжилтын анхны шанг татан, шилдэг 32-т шалгарсан тоглолтыг спортын хорхойтнууд одоо ч бахархан ярих дуртай. Түүнд тэр тоглолт нь амжилтаа ахиулах боломж өгч, “Чэндү-2021” дэлхийн оюутны спортын унирверсиад наадам, “Ханжоу-2022” Азийн наадамд оролцох урам зориг хайрлажээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
2023-11-21