Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

“Медаль хүртээд, улсынхаа нэрийг дуудуулах сайхан санагддаг”

Польшийн Полице хотод өнгөрсөн жилийн аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхээр зохион байгуулсан зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын даамчид 18 орны 350 тамирчинтай оюунаа сорьсон. Тэднээс Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн 3д ангийн сурагч М.Дөлхүслэн хөвгүүдийн 5-8, “Шинэ Монгол” сургуулийн 5.1 ангийн сурагч Г.Санчир 9-10 насныхны ангилалд өрсөлдөж, шагналын тавцанд зогссон юм. Г.Санчир “Монгени” сургуулийн багш, дасгалжуулагч, ОУИМ Ц.Сүхбатын удирдлагад бэлтгэл хийж, дээрх тэмцээнд дэлхийн аваргаар тодорсон дөрвөн тамирчны нэг. Тэгвэл М.Дөлхүслэн “Сонгодог байрлал” клубийн дасгалжуулагч Д.Чойжилсүрэнгийн шавь. Тэд ур чадвараа богино хугацаанд ахиулснаар өдгөө тив, дэлхийн шилдгүүдийн эгнээнд жагсах болжээ. Монголын тамирчдыг зургаан алт, тус бүр гурван мөнгө, хүрэл медаль гардаж, багаараа аваргын цом өргөхөд нь тэдний амжилт ихээхэн нөлөөлсөн билээ.
2024-02-19

Л.СУМАТИ: Шинэ бөгөөд мэргэжлийн хүмүүсийг сонгогчид хүлээж байгаа

“Сант марал” сангийн захирал Л.Суматитай ярилцлаа. 
2024-02-19

Х.ТЭРГЭЛ: Тэмцээний үед тамирчдын тоглох техник, ур чадварыг илүү хардаг 

Монголын дартсын спортын талбарт өсвөр үеийн тамирчдаас цахиур хагалж, хүч түрэн орж ирсэн тоглогч бол “MGL darts” клуб, “Уужим-Од” ХХК-ийн тамирчин Х.Тэргэл. Тэрбээр энэ спортоор хичээллэн, богино хугацаанд амжилт гаргаж, өдгөө дэлхийн шилдгүүдтэй өрсөлддөг болсон. Дартстай нөхөрлөсөн цагаасаа шаргуу бэлтгэл хийж, ур чадвараа ахиулсан тэрбээр өсвөр үеийнхний УАШТ-ий гурван түрүүтэй. Түүний хувьд 2021-2023 он үеийнхэнтэйгээ ана мана өрсөлдөж, гадаадын тэмцээнд оролцох эрх гардаж, амжилтаа батлан харуулсан жил байв. Ганцаарчилсан төрөлд өрсөлддөг байсан Х.Тэргэл өнгөрсөн жилийн тэмцээнд эрэгтэйчүүдийн дан хосын төрөлд оролцож, хүрэл медаль гардсан юм
2024-02-16

А.ОЮУНГЭРЭЛ: Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтөөр жолоодох эрхийг багадаа гурван жилээр хасна

Сар шинийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний тоо эрс багасаж, өмнөх оныхоос 56.7 хувиар буурсан хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлж буй. Энэ нь хууль, эрх зүйн орчин чангарсантай холбоотой бололтой. УИХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ. Тухайлбал, Эрүүгийн хуулийн Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгасан. Чухам ямар нэмэлт, өөрчлөлт орсон талаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор А.Оюунгэрэлээс тодрууллаа
2024-02-15

Б.НАРАНМӨНХ: Стандартаа зөрчсөний улмаас шатахууны агуулахад гал гарсан гэж тогтоосон

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан ачааны автомашин, БХЯ-ны Барилга захиалагчийн албаны даргын жолоодож явсан жийптэй шүргэлцсэний улмаас гааз алдагдан дэлбэрсэн. Үүнийулмаасаврагч-гал сөнөөгчид болон жирийн иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироосон гал өнгөрсөн сарын 24-нд гарсан билээ. Өдгөө эл хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба болон дүүргүүдийн Цагдаагийн газрын 115 мөрдөгч шалгаж, Нийслэлийн, Тээврийн болон Баянзүрх дүүргийн Прокурорын газрын дөрвөн прокурор хяналт тавьж буй юм
2024-02-15

М.САЙХАНБАЯР: Монголчууд цагаан идээгээр таваг засдаг уламжлалтай

Түүхийн эх сурвалжид Цагаан сарыг хэрхэн тэмдэглэж ирснийг бэлгэдэл талаас нь судалсан, “Их монгол хүний хүч” төрийн бус байгууллагын тэргүүн, хэл шинжлэлч М.Сайханбаяр манай сонинд хандсан юм. Сар шинийн баярыг түүхэн эх сурвалжид хэрхэн тэмдэглэсэн, түүнийг өнөө цагт яаж өөрчилчхөөд байгаа талаар тэрбээр уншигчдад тайлбарлахыг хүслээ. Түүнээс зарим зүйлийг тодруулав.
2024-02-09

Зафер Атеш: Турк Монголын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх чин эрмэлзлэлтэй байна

БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш, худалдааны зөвлөх Кадир Жеряан, Улс төрийн зөвлөх Aли Саид Сэрдэнгэчти нар хоёрдугаар сарын 6-ны өдөр Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын сэтгүүлчидтэй уулзаж, дэлгэрэнгүй ярилцлага өглөө.  Хоёр улс 1969 оны зургадугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Туркийн тал 1996 оноос Улаанбаатарт ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаа бол Монгол Улсын ЭСЯ 1997 оноос Анкарад ажиллаж байна. Талууд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай улсууд юм.
2024-02-08

А.МӨНХБОЛД: Үндэсний корпорацуудаа хөгжүүлэхгүй бол дэлхийн худалдааны дайнд ялагдсаар, бэлтгэн нийлүүлэгч нь хэвээр байх болно

Манай улс ДХБ-д 1996 онд хоёр хөршөөсөө түрүүлж элссэн тул давуу тал бидэнд байсан. Учир нь тус байгууллагад элсэхийн тулд тухайн орны худалдааны нөхцөл байдлын талаар гишүүн болсон хөрш орнуудынхаа саналыг авдаг. Хөрш орон нь худалдаанд тарифын болон тарифын бус ямар нэгэн саад байна гэвэл эл байгууллага ОХУ-ыг элсүүлэхгүй зохицуулалттай байв. ОХУ-ыг ДХБ-д элсэхэд Монгол Улсаас “Тухайн улстай худалдааны ямар нэг маргаан бий юү” гэж асуусан гэсэн үг. Гэтэл бид энэ боломжийг ашиглаж чадаагүй. 1990 оноос хойш манай улс ОХУ-д бараа, бүтээгдэхүүнээ экспортлоход маш өндөр тарифтай, хүндрэлтэй явж ирсэн. Үүнийг одоо ч шийдэж чадахгүй байна. БНХАУ-тай ч мөн адил, тодорхой хэмжээний саад бий.
2024-02-07

М.ЦЭНГҮҮН: Өвөө минь“Түрүүлэхдээ бус, сэлэхдээ л анхаарлаа хандуул” гэж зөвлөдөг

АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулсан мөстэй усанд сэлэлтийн АШТ-д эх орноо төлөөлөн “Күнз” сургуулийн 6.1 ангийн сурагч М.Цэнгүүн өвөөгийнхөө хамт амжилттай оролцсон. Тэд дээрх тэмцээнээс дөрвөн алтан медальтай ирсэн билээ. Түүний өвөө нь ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороо, Зэвсэгт хүчний120 дугаар ангийн тамирчин, Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн багш, дэлхийн хошой аварга Ш.Даваадорж. Тус тэмцээнд М.Цэнгүүн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд аварга болсон бол Ш.Даваадорж 50 метрийн мэлхий сэлэлт, өврөөр даллах, далайн гахай сэлэлтийн төрөлд тус бүр тэргүүлсэн юм. Манай тамирчид Словенийн Блед хотод өнгөрсөн жил болсон өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д өрсөлдсөн. Тухайн үед М.Цэнгүүн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд 31 орны сэлэгчтэй ур чадвараа сорьж, дэлхийн аварга болсон билээ
2024-02-06

Г.НАРАНГЭРЭЛ: Тэмцээн дуусаж, шүгэл үлээхэд л сэтгэл тайвширдаг

Монголын хөл бөмбөгийн холбооны шүүгчийн сургагч багш Г.Нарангэрэл энэ спорттой нөхөрлөөд багагүй хугацааг үджээ. Олон улсын хөл бөмбөг(ОУХБХ)-оос өнгөрсөн сард 211 улсын гишүүн холбооны шүүгчдийн нэрийг албан ёсоор танилцуулсан юм. Хөл бөмбөгийн ногоон талбайд шүгэл үлээж, үзэгчдийг огшоож догдлуулсан дээд болон нэгдүгээр лиг, эмэгтэйчүүдийн багийн томоохон тоглолтуудыг дэнсэлдэг тэрбээр Монгол Улсаас анх удаа ОУХБХ-ны талбайн эмэгтэй шүүгчдийн жагсаалтад багтсанаар энэ спортод дуртай хөгжөөн дэмжигчдийг баярлуулсан билээ
2024-02-05

Н.ДАМДИНСҮРЭН: Барилга, байгууламж ашиглалтад хүлээн авдаг албан тушаалтнуудын хөрөнгө, орлогыг хянаж байна

Нийтийн албан тушаалтан буюу олны нэрлэж заншсанаар төрийн албан хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ гаргаж бүртгүүлдэг. Энэ жилийн тухайд нийтийн албан тушаалтнуудаас гадна УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигч олон хүн мэдүүлэг гаргах ёстой. Авлигатай тэмцэх газар (АТГ) бүтцийн өөрчлөлт хийж, өмнө нь Мөрдөн шалгах албанд ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан, ахлах комиссар Н.Дамдинсүрэнг Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн орлогч бөгөөд Хяналт, шалгалтын албаны даргаар томилоод буй. Түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа
2024-01-30

КИМ ХЁН СО: Шигшээ багийн тамирчдыг Парисын олимпын эрх авхуулахыг зорьж байна

Монголын ширээний теннисний үндэсний шигшээ багийнхан БНСУ-ын дасгалжуулагч Ким Хён Соны удирдлагад тивийн болон олон улсын тэмцээнд оролцдог. Тэрбээр Улаанбаатарт хөл тавьсан даруйдаа шигшээ багийг залуу, хурдтай тамирчдаар хүч сэлбэж, бэлтгэл шаргуу хийлгэсэн гэдэг. Тэднийг өмнөд хөршийн Чэндүд өнгөрсөн долоо дугаар сард болсон дэлхийн оюутны универсиад наадам, БНСУ-ын Пёнчан хотод есдүгээр сард зохион байгуулсан Азийн АШТ-д оролцуулсан. Тэндээс ирснийхээ дараа БНХАУ-ыг зорьж, “Ханжоу-2022” Азийн наадмын тоглолтод сойсон юм. Долоон настайдаа ширээний теннистэй нөхөрлөж, спортынхоо замналыг эхлүүлсэн энэ эрхэм улсынхаа ширээний теннисний ахлах сургуулийн шигшээ багийн дасгалжуулагчаар олон жил ажилласан туршлагатай. Тамирчдадаа бэлтгэлийн үед өндөр шаардлага тавьж, энгийн үед найз, нөхөд шиг нь байдаг түүнийг зочноор урьж ярилцлаа
2024-01-29

Б.БҮҮВЭЙБААТАР: Бөхөн болон малын бэлчээр нутгийн давхцлыг нарийвчлан судалж, зохицуулалт хийх шаардлагатай

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн судлаачид хамтран “Mammalian biology” сэтгүүл (“Springer”-т бүртгэлтэй)-д “Нэн ховор монгол бөхөнгийн амьдрах орчны холбоос нутгийн үнэлгээ” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлээд байна. Эл судалгаанд гар бие оролцсон хүмүүсийн нэг, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ахлах судлаач Б.Бүүвэйбаатартай монгол бөхөнгийн амьдрах орчинд тулгамдаж буй асуудал, холбоос нутгийн талаар ярилцлаа
2024-01-26

Т.ДОРЖ: Монгол хүний амьдралын чанар байнга өсөх, өөрөө өөрийгөө тэтгэдэг эдийн засагт шилжихийг үзэл баримтлалд тусгасан 

Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар болж байна. Үүний дагуу сонгуульд нэр дэвшигч нь тухайн бүсээ хэрхэн хөгжүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгах аж. Засгийн газраас нийгэм, эдийн засгийг чиглүүлэх, зохицуулах үйл ажиллагаа болох бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулсан. Академич Т.Доржтой энэ талаар ярилцлаа.
2024-01-26

Ц.СОЁЛМАА: Торгон дээр зурах нь бясалгал мэт санагддаг

Монголын зураачдын эвлэлийн дэд тэргүүн, зураач Ц.Соёлмаатай ярилцлаа. Тэрбээр “Зүүдний зэрэглээ” анхны бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 26-нд нээх юм. Түүний бүтээлүүд хятад зургийн үндсэн техникүүдийг ашиглан, торгон дээр урласнаараа онцлогтой.
2024-01-25

Н.БАЯРАА: Парисын олимпын эрх авах зорилгодоо хүрлээ, амласнаа ч биелүүллээ

Монголын буудлага спортын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчдаас хийн урт бууны 10, 50 метрийн дасгалд өрсөлддөг ОУХМ Н.Баяраа улсынхаа дээд амжилтыг нэг бус удаа шинэчилсэн. “Лондон-2012” олимпын наадамд эх орноо төлөөлж оролцсон тэрбээр дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлагад Индонезийн Жакарта хотод энэ сарын 5-18-нд болсон Азийн АШТ-д өрсөлдлөө. Ингэхдээ урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд 44 тамирчинтай цэц сорьж, 583 (суугаагаас 194, хэвтээгээс 197, босоогоос 192 оноо) оноогоор финалд шалгаран Парисыг зорих эрх өвөртөлсөн юм. Тэрбээр ирэх зун Францад хөл тавьснаар хоёр дахь олимпдоо онч сорих нь. Эх орондоо “Парис-2024” олимпын эрх авчирсан Монголын найм дахь тамирчин болсон түүнтэй ярилцлаа.
2024-01-25

Н.ХЭРЛЭН: Бусдад урам өгнө гэдэг амжилт гаргахаас илүү сайхан 

Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин, мөсөнд авиралтын Ази тивийн аваргын алтан медальт, ОУХМ Н.Хэрлэнг амжилтаас атгуулсан хүн бол аав нь. Биеийн тамирын багш, уулчин, спортын мастер Х.Нямдоо хүү, охиноо багаас нь энэ спорттой ойр өсгөж, тамирчин болгохоор зорьсон гэдэг. Тэрбээр спортод амьдралаа зориулсан аавынхаа ачийг хичээл зүтгэлээрээ хариулж, БНСУ-ын Чонсон хотод зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын тэмцээнд аварга болов. Өмнө нь тус хотод 2018 онд Азийн АШТ болоход хурдны төрөлд мөнгө, 2020 онд алтан медаль хүртэж байсан билээ. Олон улсын тавцанд эх орныхоо нэрийг гаргаж яваа түүнтэй ярилцлаа. 
2024-01-23

С.ДОНДОВ: Шударгаар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг үл ялих зүйлээр шалтаглан баривчлан хорих ёсгүй

Манай улс 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсон билээ. Ази тивд анхдагч хэмээн тодотгодог уг хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дэргэд Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулаад буй. Тус хорооны даргаар ХЭҮК-ын гишүүн С.Дондов ажиллаж байна. Хорооны үйл ажиллагааных нь талаар түүнтэй ярилцлаа.
2024-01-23