Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхай

Алтны гарал үүслийн талаарх уулзалт зохион байгуулжээ

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Хариуцлагатай алт олборлогч” зөвлөмж болон олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Швейцарын холбооны улсын үнэт металл цэвэршүүлэх “Argor Heraeus SA” компанийн төлөөлөл Монгол Улсад ажиллажээ.
2023-08-29

Нүүрсний экспорт 39 сая тоннд хүрлээ

Наймдугаар сарын 11-ээс 17-ны өдрүүдэд нүүрс экспортын 12,474 автомашин, 841 чингэлэг тээвэр, 1,134 AGV тээвэр хийгдсэн байна.
2023-08-25

“Mongolia Mining 2023” үзэсгэлэн аравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд болно

“Mongolia Mining 2023” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн аравдугаар сарын 3-5 ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана.
2023-08-24

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялт зарлана

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн холбооноос наймдугаар сарын 30-ны өдрийн 07 цагаас эхэлж сарын хугацаатай ажил хаялт зарлах тухайгаа мэдэгдлээ.
2023-08-23

Авто тээврээр 39 сая.тонн ачаа тээвэрлэжээ

Өнөөдрийн байдлаар авто тээврээр 39.38 сая.тонн ачаа тээвэрлэж, энэ оны зорилтоо 154.6 хувиар биелүүлжээ.
2023-08-23

Нүүрсний экспортын хэмжээ 40 сая тоннд дөхөв 

Түүнчлэн 3.38 сая тонн төмрийн хүдэр, баяжмал борлуулсан нь 39 хувиар өссөн дүн боллоо. Төвбанк оны эхнээс энэ сарын 17-ны байдлаар 9.66 тонн алт худалдан авчээ. Эргэн сануулахад, манай улс энэ онд 36.5 сая тонн нүүрс, 1.39 сая тонн зэсийн баяжмал, 8.42 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 6.5 сая баррель газрын тос, 100 мянган тонн цайрын хүдэр, баяжмал, 400 мянган тонн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортлохоор төлөвлөсөн юм. Мөн 20 тонн алт олборлохоор төлөвлөсөн билээ. 
2023-08-22

Улсын хэмжээнд 166 мянган тонн шатахууны нөөцтэй байна

Улсын хэмжээнд наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 166,703 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс  А-80 автобензин 3,333 тонн буюу 20 хоногийн, АИ-92 автобензин 48,835 тоннн буюу 39 хоногийн, АИ-95 автобензин 3,063 тонн буюу 23 хоногийн, ДТ 106,448 тонн буюу 43 хоногийн, онгоцны түлшний 26 хоногийн нөөцтэй байгаа юм.
2023-08-21

"Хариуцлагатай уул уурхай" баруун бүсийн өдөрлөг Алтай хотод болно

рдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой чуулга, уулзалт Говь-Алтай аймагт есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд болно.
2023-08-21

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 241 багц арилжаа хийжээ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дуудлага арилжаагаар таван төрлийн 241 багц буюу 1,542,400 тн нүүрсний 1,223.5 тэрбум төгрөгийн арилжаа явагджээ.
2023-08-18

Газрын тос тээвэрлэх шугам хоолойн угсралт эхэлжээ

Монгол улсад анх удаа баригдаж буй Газрын тосыг хол замд тээвэрлэх томоохон магистрал шугам хоолойн механик угсралт эхэлжээ.
2023-08-18

ДНБ 6.4 хувиар өсөхөд нүүрс, газрын тосны экспорт нөлөөлжээ

2023  оны  эхний хагас жилд ДНБ 6.4  хувиар өслөө. Энэхүү өсөлтийн 1.7 нэгж хувийг хөдөө  аж ахуйн салбар, 3.9 нэгж  хувийг уул уурхай,олборлолтын салбар,   0.3 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын  салбар, 3.5 нэгж  хувийг үйлчилгээний салбар, 0.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.
2023-08-17

37.4 сая тонн нүүрс нийлүүллээ 

Улмаар 2023 он гарснаас хойш энэ сарын 10-ны байдлаар 37.4 сая тонныг нийлүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Мөн 2023 оны төлөвлөгөөг давсан гэсэн үг. Түүнчлэн 931.5 мянган тонн зэсийн баяжмал, 3.28 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ. Тэгвэл Төвбанк 9.53 тонн алт худалдан авсан байна. 
2023-08-15

Долоон сарын хугацаанд 34 сая тонн нүүрс экспортолжээ

Он гарсаар долоон сарын хугацаанд экспортын орлогын 57 хувийг буюу 4.9 тэрбум ам.долларыг нүүрс, 1.5 тэрбум ам.долларыг зэсийн баяжмалын орлого дангаараа бүрдүүлжээ.
2023-08-10

Хагас жилийн хугацаанд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ хоёр их наяд төгрөгийн орлого олжээ

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн Удирдах Зөвлөл болон удирдлагын бүрэлдэхүүн өнөөдөр /2023.08.09/ “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж тус үйлдвэрийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
2023-08-10

Нүүрс тонн нь 47-181 ам.долларын ханштай байна

Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний 2023 оны наймдугаар сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг 2023 оны 07 дугаар сарын үнийн дунджийг тогтоох зарчмаар тооцжээ.
2023-08-09

Нүүрсний экспортын төлөвлөгөө биелжээ 

Ташрамд дурдахад, улсын хэмжээнд энэ сарын 3-ны байдлаар 146 899 тонн шатахууны нөөцтэй байв. Үүнээс А-80 бензиний 3835 (23 хоногийн), АИ-92-ын 44 638 (36), АИ-95-ын 3370 (25), дизелийн түлшний 88 054 тоннын (35) нөөцтэй байсан гэнэ. Улаанбаатарын хэмжээнд 85 920 тонн шатахууны үлдэгдэлтэй байжээ. Эл нөөцийн305 тонныг нь А-80, 28 487 тонныг нь (30 хоногийн) АИ-92, 2227 тонныг нь (31) АИ-95, 47 923 тонныг нь (40) дизелийн түлш эзлэв. Манай улс 2023 он гарснаас хойш 1.43 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. 
2023-08-09

Хар морь талбайд өндөр агууламжтай алтны хүдэржилт байх боломжтой

Баянхөндий алтны төслийн нэг хэсэг болох Хар Морь талбайд хайгуулын хөтөлбөрийг  “Эрдэнэ Ресурс” Девелопмент Корпораци хэрэгжүүлж, үр дүнгээ олон нийтэд танилцууллаа. Хайгуулын хөтөлбөрийн үр дүнд өндөр агуулгамжтай алтны хүдэржилт байх боломжтой гэх дүгнэлт гарчээ.
2023-08-08

Нүүрсний борлуулалт 3.1 дахин өслөө

Манай улсын гадаад худалдааны бараа эргэлт энэ оны эхний долоон сарын байдлаар 13.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 22.2 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 8.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь 2022 оны мөн үеийнхээс 34.5, импортод зарцуулсан хөрөнгө 5.02 тэрбумд хүрсэн нь 5.5 хувиар өссөн дүн болжээ. Улмаар экспортын дүн импортынхоос 3.6 тэрбум “ногоон”-оор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ. 
2023-08-08