Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл урлаг

Монгол, Японы поп соёлын өдөрлөг зохион байгуулна

Анимед дуртай залуусын хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг Монгол, Японы поп соёлын өдөрлөг энэ сарын 14-нд болно. Уг өдөрлөгөөр аниме дүр бүтээх косплэй тэмцээн болох аж. Түүнчлэн аниме дууны уралдааныг ч зохион байгуулах юм байна. Японы гоо сайхны бүтээгдэхүүний болон аниме дэлгүүрийг ч түр ажиллуулахаар бэлдсэн гэнэ
2024-04-03

Уран бичлэгийн шилдэг бүтээлийн цуглуулгыг дэлгэв

Монголчуудын өв соёлын нэгээхэн хэсэг болох уран бичлэгийг олон нийтэд таниулах зорилготой “Шинэ цас-2024” үзэсгэлэнг өчигдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ. Энэхүү үзэсгэлэнг энэ сарын 9 хүртэл олны хүртээл болгох нь. Ингэхдээ өдөр бүр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах аж. Мөн “Шивээс Монголд хөгжихийн төлөө” нийгэмлэгийнхэн бүтэн өдрийн үйл ажиллагаа ч бэлдсэн байна. Энэхүү арга хэмжээг 1993 онд “Тусгал” хамтлагийнхан санаачилж байжээ. “Уг үйл ажиллагаа маань одоо ч үнэ цэнээ хадгалсаар буйд баяртай байна
2024-04-03

Мэрилин Монрогийн чандрын дэргэдэх газар 195 000 ам.долларт хүрчээ

Нэрт жүжигчин, Холливудын од Мэрилин Монрогийн чандрын дэргэдэх газар дуудлага худалдаагаар 195 000 ам.долларт хүрлээ. Уг газрыг Беверли Хиллс-д амьдардаг, технологийн салбарт хөрөнгө оруулагч Энтони Жабин худалдан авсан. Тэрбээр Монрогийн хажууд байхыг үргэлж мөрөөддөг тухайгаа дурдсан байна.
2024-04-02

"Орлон тоглогч" ОАК-ны дуу 23K хандалт аваад байна

 “Орлон тоглогч” олон ангит кино сэтгэлзүйн драм төрлийн бүтээл юм.  Эл киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, найруулсан байна.
2024-04-02

Шувуудын гэрэл зургийн уралдаан зарлалаа

“Монгол орны жигүүртэн-2024” гэрэл зургийн уралдааныг “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгээс зарлалаа. Оролцогчдын бүтээлийг энэ сарын 7 хүртэл хүлээн авах гэнэ. Энэхүү уралдааныг Монголын шувуу ажиглагчдын клубийн ес дэх удаагийн уулзалтын хүрээнд зохион байгуулж байна. Уулзалтын үеэр мэргэжлийн шувуу судлаачид, туршлагатай ажиглагч болон гэрэл зурагчдыг хамруулсан хэлэлцүүлгийг өрнүүлэх нь. Шувуудын амьдрах орчныг танин мэдэх, тэднийг хамгаалахад иргэдийг уриалах зорилгыг зохион байгуулагчид тавьжээ.
2024-04-01

20 дахь удаагийн “Венийн вальс”-ын товыг гаргажээ

20 дахь удаагийн “Венийн вальс” цэнгүүнийг энэ сарын 27-нд “Шангри-Ла” зочид буудлын их танхимд зохион байгуулахаар товложээ. Энэхүү арга хэмжээг Монгол, Австри улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд эв найрамдлын бэлгэдэл болгон зохион байгуулах гэж буй аж. Бүжгийн уг цэнгүүнийг манай улсад 2000 оноос хойш зохион байгуулж байгаа. Монголын урлагийн томоохон арга хэмжээнүүдийн нэг болон өргөжсөн уг цэнгүүнд оролцогчид хар зангиагаар жигдрэх гэнэ.
2024-04-01

Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, театрын тайзнаа өөрийгөө “хөглөх” боломжтой

Томоохон театрын тайзнаа жүжигт тоглож буйгаар өөрийгөө төсөөлөн, толины өмнө үгээ бэлдэж байгаагүй хүн цөөн болов уу. Тэгвэл тэрхүү мөрөөдлөө биелүүлэх боломж бүрджээ. Тодруулбал, найруулагч Л.Таванбаяр “Жаалхүү” драмын сургалтаараа дамжуулан олны хүслийг биелүүлж эхлээд байна. Тус сургалтад хамрагдсанаар стрессээс ангижрах, баг хамт олноор ажиллах, уран бүтээлч хандлагаас таашаал авах, өөрийгөө илэрхийлэх, гоо зүй болон ёс зүйн мэдрэмжээ зөв чиглүүлэх чадварт суралцах аж.
2024-04-01

“Хүн домог” бүжгийн наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна

“Хүн домог-2024” бүжгийн үндэсний их наадмын нэгдүгээр шат өнгөрсөн сарын 28-наас эхлэв. Өнөөдрийг дуустал үргэлжлэх эл наадам хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хоёрдугаар шат нь ирэх наймдугаар сарын эхний долоо хоногт болох юм байна. 
2024-04-01

Чехийн Үндэсний музейн төлөөлөл ирэх сард Монголд ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр гуравдугаар сарын 26-ны өдөр Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал Др. Михал Лукештэй уулзжээ. Тэрбээр Монгол, Чехийн хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, энэ өдрүүдэд Прага хотын Амьтны хүрээлэнд нээгдсэн Монголын говь үзвэрийн ач холбогдлыг тэмдэглэв.
2024-03-28

“Мөнгөн мод 2023” наадамд 216 уран бүтээлч өрсөлдөж, шилдгүүд тодорлоо

Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслол УБДЭТ-т өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн наадамд 216 уран бүтээлч өрсөлдсөнөөс соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг, найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач, гэрэл зурагчин гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж, “Мөнгөн мод” цом гардуулав.
2024-03-28

Шийдвэр гаргагчдад хүргэх үгээ гэрэл зургаар илэрхийлээрэй

Шийдэл хайсан асуудлуудыг хөндсөн “Цөхөрлөө” баримтат гэрэл зургийн уралдаан зарлажээ. Иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэр гаргах түвшнийхэнд харуулахыг зорьсон уг уралдааныг “Цөхөрлөө” уран бүтээлийн нэгдлийнхэн зохион байгуулж байна. Уралдаанд гар утсаар дарсан зургаараа ч оролцох боломжтой. Та, бид хэчнээн хичээсэн ч төдийлөн шийдэж чадахгүй, цөхрөхөд хүргэж буй асуудлыг гэрэл зургаар илэрхийлэх нь эл уралдааны гол зорилго. Оролцогчдын бүтээлийг шалгаруулахдаа олон нийтийн хандалтыг харгалзах гэнэ. Бүтээлийг хүлээн авах эцсийн хугацаа ирэх сарын 4 аж.
2024-03-27

ЭМГЭНЭЛ: “Хаан найргийн хатан Дулмаа” тэнгэрт хальжээ

“Хаан найргийн хатан Дулмаа” хэмээн олноо алдаршсан Монгол улсын ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Шагдарын Дулмаа найрагч 90 насандаа таалал төгсөж, нөхөж баршгүй гарз тохиолоо.
2024-03-27

Бидний дотор “том ах” бий

“Улаанбаатар” зочид буудлын их танхимд зассан тайз уламжлалт театрын хэв маягаас тэс ондоо.
2024-03-25

“Мөнгөн мод 2023” оны шилдгүүд энэ лхагва гарагт тодорно

“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон Соёл, урлагийн салбарын 2023 оны шилдгийн шилдгүүдээ шалгаруулах уламжлалт “МӨНГӨН МОД” наадмын цом гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг энэ долоо хоногт зохион байгуулах гэж байна.
2024-03-25

Д.Жаргалсайхан: Ёстой жинхэнэ хайр гэхээс өөрийг хэлэх аргагүй

Бусдад үйлчилж сурна гэдэг, ялангуяа гаднын хүндтэй зочдын эрүүл мэндийн асуудлыг урьдчилан судалж, гол анхаарлаа тавьж үйлчилнэ гэдэг асар том соёл, хүн ёсны сэтгэл, өндрөөс өндөр хариуцлага гэдгийг манайхан дараа нь л ойлгосон доо, хөөрхий. ©Чингис Жагаа
2024-03-25

Саран хүрээ

Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ийн шагналт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Пүрэвийн Батнайрамдалын “Саран хүрээ” өгүүллэгийг уншигчдадаа хүргэе П.Батнайрамдал Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг, төрийн тахилгат Бурхан буудай хайрхны өвөр бэлд мэндэлсэн нэгэн. Тэрбээр Дархан хотод ерөнхий боловсролын дунд сургууль, Украин улсын Львов хотын ЦУТДС-ийг дүүргэсэн, цэргийн сэтгүүлч мэргэжилтэй.
2024-03-21

“Трио” киног Осака мужид өнөөдөр нээнэ

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд Дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах дэлхийн өдөр тохиодог. Энэ өдөр дауны хам шинжтэй иргэд дуу хоолойгоо нэгтгэн, өнгө өнгийн оймсоор ижилсэж, улс орон бүрдээ олон нийтийн ажил өрнүүлдэг билээ. Уг өдрийг угтан таван тивийн 17 улсын кино наадмаас 22 шагнал хүртээд буй “Трио” киног Японы Осака хотод өнөөдөр нээхээр болжээ.
2024-03-20

Судалбар зургийн аялал эхлэв

Монгол, Япон Улсын хооронд соёлын хэлэлцээр байгуулсны 50 жилийн ойн хүрээнд, “Монгол арт” галерейн таван жилийн ойг угтан “Mongol art road” нэртэй, Фүжи уулын судалбар зургийн аялал, “Reciprocal” үзэсгэлэнг Токио хотод энэ сарын 22-ноос ирэх сарын 2-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ. Судалбар нь аливаа бүтээлийг туурвихын өмнө уран бүтээлчид юмс үзэгдэл, амьдрал, байгалийн мөн чанарыг танин мэдэх, зурах ур чадвараа сайжруулахын тулд эрэл хайгуул, судалгаа хийдгээрээ онцлогтой
2024-03-20