Туркийн газар хөдлөлтийг харуулсан гэрэл зургуудыг дэлгэлээ
Нийслэлийн төв талбайд гэрэл зургийн “Нуранги” үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Үүнийг itoim.mn сайтын гэрэл зурагчин Э.Ганзориг Онцгой байдлын ерөнхий газар, “Оюутолгой” ХХК-тай хамтран зохион байгуулж буй “Бэлэн бай” аяны хүрээнд гаргаж буй аж. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард газар хөдлөлтийн гамшигт өртсөн БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн манай улсын Эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүнд явсан уран бүтээлч юм. Тухайн үед газар хөдлөлтөд нэрвэгдсэн хот, суурины байдлыг гэрэл зурагт хэрхэн буулгаснаа тэрбээр монголчуудтайгаа ийнхүү хуваалцаж байгаа аж.
2023-05-24
Гар урлаачид бүтээлүүдээ олны хүртээл болгох нь
Гар урлаач эмэгтэйчүүдийн “Бүсгүй цэцэг-2” нэгдсэн үзэсгэлэнг “Монгол арт” галерейд өнөөдрөөс эхлэн гурав хоног зохион байгуулна. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнд гар урлалын үйлдвэрлэл эрхлэгч 120 орчим уран бүтээлч оролцох нь. Тэд зүймэл даавуун урлал, уран зангилаа, нэхмэл, хатгамал, гоёл чимэглэл зэрэг төрлийн, цор ганц бүтээлээрээ нэгдэн оролцож байгааг зохион байгуулагчид онцоллоо. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцохоор Орхон, Хөвсгөл, Төв, Дундговь зэрэг аймгийн гар урлаачид зорьж иржээ.
2023-05-19
Монголын шилдэг уран зургууд орон нутгаар “аялна”
Олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийнүйлчилгээг ороннутагт хүртээмжтэй хүргэх зорилгоор Монголынуранзургийнгалерейгаас Дархан-Уул аймагт анх удаа “Галерей аялж байна” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийнхүрээнд “Монголыншилдэг уранзургууд” тусгай үзэсгэлэнгээтус аймагт дэлгэх юм байна.
2023-05-16
Кофегоор туурвигч үзэсгэлэнгээ дэлгэлээ
Зураач Г.Наранзаяа кофегоор зурсан бүтээлүүдийн үзэсгэлэнгээ өчигдөр нээлээ. Өөрөөр хэлбэл, кофе найруулж гаргаж авсан материалаараа бүтээлүүд төрүүлснээ дэлгэсэн байна. Түүний зарим бүтээлээс танилцуулъя. “Баян туулай”-гаа тэрбээр туулай жилийн бэлгэдэл болгож зурсан аж. “Үзэсгэлэн болгогч” хэмээх “гуншин”-тай учраас цэцэг, ургамлаар гоёжээ. Мөн хоол хүнс хангалуун байхыг илтгэж, туулайн дуртай лууванг оруулсан гэнэ. Өсөж дэвжихийн бэлгэдэл тариан түрүүг ч бүтээлдээ тусгажээ. Өөрчлөлт шинэчлэлийг илэрхийлж эрвээхэй нисгэсэн байна. “Шар шувууны хүч” хэмээх зурагт уг шувууг уультай зэрэгцүүлэн суулгажээ. “Шөнө унталгүй, бүхий л тийш харж, сонор сэрэмжтэй байдаг шар шувууг уультай нэг мөчир дээр суулгая гэж төлөвлөөгүй байтал аяндаа ийм санаа орж ирсэн” гэж зураач ярилаа.
2023-05-10
Буриад зураачид хоёр дахиа нэгдэв
Үзэсгэлэнд нийслэлд төвлөрч ажилладгаас гадна Дорнод, Хэнтий, Булган, Сэлэнгэ гээд буриад зон олноор суурьшдаг аймгаас мэргэжлийн 20 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн аж. Өмнөх үзэсгэлэнд залуу уран бүтээлч ихэвчлэн оролцсон бол энэ удаа Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал, Н.Адьяабазар нарын томоохон туурвигчид нэгдсэн байна.
2023-04-18
Гар зургийн улсын олимпиадтай
Мөн шилдэг 20 оролцогчид МУБИС, Дүрслэх урлагийн их сургууль, “Ихзасаг” олон улсын их сургуульд тэтгэлгээр суралцах эрх олгох гэнэ. Уламжлал болгон зохиож буй уг уралдаанд оролцогч багш, сурагчдаас шилдгийг шалгаруулахдаа эерэг хандлагыг бүтээлдээ тусгасан, эсэхийг нь харгалзан үзэх гэнэ.
2023-04-05
Зудын тухай ойлголтыг НҮБ-д хүргэсэн бүтээл
Баримтат гэрэл зургийн “Ц.Бат зориг” сангаас “Шинэ бүтээл-Хүмүүс” үзэсгэлэнг Урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерейд өчигдөр нээлээ. 2001 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад цаг бусаар өөд болсон уран бүтээлчийн үйл хэргийг үргэлж лүүлэх зорилгоор уг үзэсгэлэнг гаргасан аж. Үзэсгэлэнд 30 уран бүтээлчийн тус бүр нэг зургийг залжээ. Мөн Ц.Батзориг агсны “Зуднаар” бүтээлийг дахин толилуулсныг бид онцолж байна. Энэхүү бүтээлийн талаар “Ц.Батзориг” сангийн гүйцэтгэх захирал Д.Даваанямаас тодрууллаа.
2023-04-04
Эсгий “амилуулагч”
Ховд аймгийн Үенч сумын харьяат Н.Батмөнх хэмээх энэ залуу хүүхэд багачуудад зориулсан үндэсний контент, эко тоглоом бүтээх, хөгжүүлэх ажилд сэтгэл зүрх, цаг хугацаагаа харамгүй зориулж байна
2023-03-15
Урчуудын сэтгэл дэх ирж яваа цагийн өнгө
“Норфей арт” галерейнхан зураач, урчуудын ирж яваа цагийн өнгийг илтгэсэн бүтээлүүд бүхий “Сэтгэл татам гуравдугаар сар” хэмээх хамтарсан үзэсгэлэн нээжээ
2023-03-14
“Цахирмаа” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэв
Уран барималч Өлзийбаярын Бүрэнжаргалын “Цахирмаа” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэв. Соёлын яамны галерейд дэлгэсэн эл үзэсгэлэн 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
2023-02-28
Нүүдлийн үзэсгэлэн Төв аймагт “ирлээ”
“Монгол арт” галерейгаас нүүдлийн үзэсгэлэнг орон нутагт зохион байгуулж буй билээ. Үүнийг өмнө нь Орхон, Дархан-Уулд зохион байгуулсан бол өчигдөр Төв аймагт дэлгэсэн байна
2023-02-10
Мөсөн сийлбэрчид мөнгөн медаль хүртжээ
Бүгд Найрамдах Латви Улсын Елгава хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон Олон улсын мөсөн баримлын тэмцээнээс монгол тамирчид мөнгөн медаль хүртжээ
2023-02-09