Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дүрслэх урлаг

“Стрийт фото” гэрэл зургийн үзэсгэлэн нээнэ 

“Сүүдэр” агентлагийн дэргэдэх “Pixels” нэгдэл, “Гудам” фото клубээс хамтран “Стрийт фото” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээнэ. Энэ сарын 11-нийг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэн нь залуу гэрэл зурагчдыг дэмжих зорилготой аж. Үүнд 27 оролцогчийн нийт найман сэдвээр авсан шинэ бүтээлүүдийг дэлгэх юм байна. Санаачлагчид гудамжны гэрэл зургийг алдаршуулж, үүгээр нийгмийн тусгалыг харуулахыг зорьжээ. Тус үзэсгэлэнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооныхон болон олон улсын хэвлэлийн гэрэл зурагчин Максим Мармур оролцож, залуу уран бүтээлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлэх гэнэ. 
2023-12-06

Монгол шог зураач дэлхийн аварга боллоо

Олон улсын шог зураачдын нийгэмлэгийн 32 дахь чуулган АНУ-ын Лос-Анжелес хотод болжээ. Уг чуулганы үеэр дэлхийн хамгийн хурдан зурдаг шог зураач шалгаруулах уралдаан болжээ. Манай улсаас зураач, яруу найрагч Л.Мөнхтөр уг уралдаанд түрүүлж, дэлхийн хамгийн хурдан шог зураач цол, аваргын цом гардсан байна. Олон улсын 250 гаруй зураачтай өрсөлдсөнөөр тэрбээр тэргүүлсэн аж. Оролцогчид 30 минутад мэргэжлийн шаардлага хангасан 12 зураг зурах даалгавар авсан байна. Эл хугацаанд Л.Мөнхтөр даалгавраа давуулан биелүүлж, 44 зураг зурснаар тэргүүн байрт шалгарсан гэнэ. 
2023-11-27

Буган чулуун хөшөөг олон нийтэд таниулахаар болов

Дэлхий дахины энэхүү хосгүй өвийг олон нийтэд таниулах зорилготой уралдааныг Чойжин ламын сүм музейгээс зарлажээ. Тодруулбал, тус музейнхэн Монголын уран зургийн галерейтай хамтран “Миний мэдэх буган чулуун хөшөө” хүүхдийн гар зургийн уралдаан зарлаж, оролцогчдын бүтээлийг хүлээн авч эхэлсэн байна. Хүүхдүүд бүтээлээ энэ сарын 15-ны 17.00 цаг хүртэл илгээж болох аж. Уралдаан 6-10, 11-15, 16-18 гэсэн насны гурван ангилалтай. Оролцогчдын бүтээлээс шилдэг 100-г нь шалгаруулж, энэ сарын 20-23-нд “Норфей арт” галерейд үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэднээс шилдэг 13 уран бүтээлч хүүхдийг тодруулж, урамшуулах гэнэ. 
2023-11-07

Орон нутгийн хүүхдүүд нийслэлчүүдэд бүтээлээ толилуулав 

Авьяаслаг сурагчид “Мандах нарны хүүхдүүд” сэдвийн хүрээнд Хүүхэлдэйн театрын үзэсгэлэнгийн танхимд 20 гаруй бүтээлээ дэлгэж, олон нийтэд танилцуулсныг гурав хоногийн хугацаанд цөөнгүй хүн үзэж, сонирхсон гэнэ. Улаанбаатарчуудад уран бүтээлээ дээжлэн толилуулсан авьяаслаг сурагчид ч Монголын урчуудын эвлэл, “Монументаль арт” галерейд зочилж, дүрслэх урлагийн бүтээлүүдтэй танилцсан байна.  “Мандах нарны хүүхдүүд” үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Сүхбаатар аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар ажилласан бол ивээн тэтгэгчээр Соёлын яам, Хүүхэлдэйн театр, дэмжигчээр Монголын урчуудын эвлэл, “Амгалан ертөнц” сан, “Талын түрлэг” бүлгэм оролцжээ. 
2023-10-25

ЖАТА-2023 үзэсгэлэнд монгол уран бүтээлчид оролцоно 

Токио хотод жил бүр зохион байгуулдаг ЖАТА олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь Ази тив рүү чиглэсэн аялагчдын урсгалыг нэмэгдүүлэхэд, бизнесийн салбарын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг гэнэ. Энэ сарын 26-29-нд болох 46 дахь удаагийн арга хэмжээнд манай улсын төрийн байгууллага, тур оператор компаниудын төлөөллөөс гадна Японы TBS телевизийн “Vivant” олон ангит кинонд тоглосон Б.Барслхагва тэргүүтэй монгол уран бүтээлчид оролцож, эх орноо сурталчлах нь. 
2023-10-24

“Цоохор ирвэсийн эх нутаг” үзэсгэлэнд 40 уран бүтээлч нэгдлээ 

Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдрийг баруун аймгийнхан өргөн дэлгэр тэмдэглэдэг заншилтай. Өнөө жилийнхийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “Ирвэсийн эх нутаг” нэрийн дор зохион байгуулж, дөрвөн аймгийн 27 сумын 81 сурагч, 27 багш, мэргэжилтнийг хамруулжээ. Үүний хүрээнд гар зургийн үзэсгэлэн, нэгдсэн парад, ирвэс хамгааллын сэдэвт хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ зохион байгууллаа. 
2023-10-24

“Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна”

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо Лхам галерейн “Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна” Монголын 8 уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 14-өөс 26-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн болон албаны төлөөлөл, уран бүтээлчид оролцлоо.
2023-10-19

“Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн үзэсгэлэнг тольдоорой

Соёлын яамны санаачилгаар Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо  “Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулж байна.
2023-10-12

"Монгол орон бидний дуранд" үзэсгэлэнд 20 гаруй гэрэл зурагчны бүтээл багтжээ

Монголын шилдэг гэрэл зурагчид Д.Октябрь, Б.Баяр, С.Нацагдорж Г.Ган-Өлзий, Б.Эрдэнэбулган Г.Батсүх зэрэг нийгэмлэгийн 20 гаруй гэрэл зурагчдын жилийн дөрвөн улиралд эх орныхоо өнцөг булан бүрт авсан Монголын өвөрмөц ахуй соёл, говь хангай талын нуугдмал үзэсгэлэнг шингээсэн 37 бүтээл тавигдлаа.
2023-10-10

"Монгол орон бидний дуранд" үзэсгэлэнд Монголын шилдэг гэрэл зурагчид оролцоно

Монголын аялал жуулчлалыг сурталчилах зорилгоор "Монгол Орон Бидний Дуранд" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг аравдугаар сарын 9-ний өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт зохион байгуулахаар төлөвлөжээ.
2023-10-03

Эмч, шүхэрчин, хилчин, сургагч, улстөрчийн амьдралын түүхийг гэрэл зургаар “өгүүллээ” 

Гэрэл зурагчин С.Бадамханд шүхрээр хөөрөгч Болормаа тун “шидтэй” бүсгүй болох талаар өгүүлэв. Харин Л.Номингэрэл болохоор хилчин, мэргэн буудагч ахлах ахлагч Д.Даваанямын ажил, үүргийн онцлогийн талаар фото түүх бичсэн байна. Ш.Отгонжаргал мэдэж, сурч, хөгжихийн төлөө тэмүүлэгч өрх толгойлсон эмэгтэй Я.Ариунтөгсийн зоримог, зүтгэсэндээ хүрдэг чанарын талаар мэдээлжээ. УИХ-ын Тамгын газарт гэрэл зурагчнаар ажилладаг Г.Эрдэнэтуяа улстөрч эмэгтэйчүүд бусдын адил ээж, эгч, олон талт амьдралын эгэл нэгэн баатар, дүр гэдгийг харуулахаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн ажил, хөдөлмөрийн нэгэн жилийн түүхээс гэрэл зургаар товчлон дээжилсэн аж. 
2023-09-19

“Галерей аялж байна” хөтөлбөрийг Хөвсгөлд хэрэгжүүлэхээр болов

Тухайлбал, “Хөгжимтэй уран зураг”, “Агуу уран зураг” сэдэвт урлагийн боловсрол олгох хөтөлбөртэй. Үүний хүрээнд Монголын дүрслэх урлагийн бүтээлүүдийг таниулан сурталчлахаар төлөвлөжээ. Мөн урлагийн сэтгэл заслын талаар таниулан сурталчлах “Хандлагаар анагаахуй” арга хэмжээтэй юм байна. “Галерей аялж байна” хөтөлбөрийг өмнө нь Төв, Дархан-Уул, Орхон аймагт зохион байгуулж байв. Энэ удаад Хөвсгөлийг сонгосон нь жуулчдад хүрч ажиллах зорилго тавьсных гэнэ. 
2023-07-20

Б.Шаравын “Үрс гарч байгаа нь” бүтээлийг эх хувилбараар нь үзүүлж байна

Монголчуудын ахуй, аж байдлын тухай дүрсэлсэн, тухайлбал, гүү барих, унага тамгалах, зэл орчимд буй хүмүүсийн хоорондын харилцаа гээд монгол хүмүүсийн өдөр тутмын амьдралын агшнуудыг харуулсан уг бүтээлийг анимейшн буюу хөдөлгөөнд оруулсан хэлбэрээр үзэгчдэд хүргэж буйгаараа онцлогтой. Тус музейн зүгээс хэрэгжүүлсэн урлагийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд зургийн хэсгүүдийг хөдөлгөөнд оруулсан ажээ. Уг зургийг 1995 онд Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэжээ. 
2023-07-19

Солонгосын уран бүтээлч И Ү Сэний бие даасан үзэсгэлэнгээ Монголд дэлгэлээ

Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Солонгосын уран бүтээлч И Ү Сэний бие даасан үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд дэлгэжээ.
2023-07-19

Үзэл бодлын өөрчлөлтийг зурагт хуудсаар илэрхийллээ

Театрын музейд “Шилжилтийн үеийн зурагт хуудас” үзэсгэлэн нээлээ. 1990 оны ардчилсан хувьсгалын үйл явцыг сурвалжилж, гадаадын орнуудад Монголын нөхцөл байдлын талаар мэдээлж байсан финланд сэтгүүлч, гэрэл зурагчин Ирья Халаш, МоАХ, “Зориг” сан, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, зураач Д.Баатарсүрэн нарын цуглуулгаас түүвэрлэсэн 70 гаруй зурагт хуудсыг үзэсгэлэнд дэлгэжээ. Малчдын төлөөлөл эрэгтэй, тариачдын нэрийн өмнөөс бас нэгэн эрэгтэй, харин сэхээтнүүдийг дээл өмсөж, үсээ цэгцтэй гэгч нь самнаж, гартаа ном барьсан бүсгүйгээр төлөөлүүлэхдээ бүгд баруун гараа өндөрт өргөн, нэгэн зүгт харсан байдлаар зурагт хуудсанд дүрсэлжээ.
2023-07-05

“Өнгөрсөн, одоо, ирээдүй” фото зургийн уралдааны хугацааг сунгалаа 

Соёлын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, “Гамма” агентлаг болон “Батзориг” сангийн хамтын санаачилгаар “Өнгөрсөн, одоо, ирээдүй” гэрэл зургийн уралдаан зарласан билээ. Бүтээлийг хүлээн авах сүүлийн хугацаа тавдугаар сарын 30-нд байсныг энэ сарын 16 хүртэл сунгажээ. Уг уралдааны зорилго нь Швейцарын хөгжлийн агентлаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Монгол Улсад хийсэн бүтээн байгуулалтын ажлыг гэрэл зургаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх зорилготой залуу уран бүтээлчдийг оролцуулах юм. Тэмцээнд 18-34 насныхан оролцох боломжтой бөгөөд сонгон шалгаруулалт нь хоёр үе шаттайгаар явагдах аж. Түүнчлэн шалгарсан гэрэл зургуудыг үзэсгэлэн болгон наймдугаар сарын 1-5-ны хооронд Чингис хааны музейд байршуулах юм. 
2023-06-14

Гоо сайхны цаадах хүчийг мэдэр

Сонирхолтой бичиж. “Зураач бусдыг өөртөө татахын тулд ”хашхирах”-ын оронд “өөрийгөө илаарьшуулах” чимээгүй аргачлал болох зурахыг сонгосон. Энэ нь түүнд тохирч байгаа. Үр дүнтэй ч аргачлал. Би тус үзэсгэлэнгийн хувьд түүний дуу хоолой нь болж байгаадаа баяртай байна” гэсэн байлаа. 
2023-06-09

Дэлхийн хүн ноён хутагт 

Эдүгээ Засгийн газраас тогтоол гаргахыг хаана, хаанаа хүлээж байгаа ажээ. Жилийн хагас, улирлын сайхан өнгөрөх гээд байдаг. Гэтэл тогтоол, төсвийн сураг одоогоор алга. Юутай ч энэ ойд эртнээс бэлтгэсэн байгууллага, хүмүүс ядаж л ноён хутагтын бүтээлээс сэдэвлэж бий болгосон, ҮУИТ-ын “Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулалт жүжгийг Дорноговийн Хамарын хийд болон бусад зохистой газруудад тоглуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. 
2023-06-07