Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын үеэр тэмцээн уралдаанд оролцож байгаа баг тамирчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Баянхонгор аймгийн төвийн авто замыг хэсэгчлэн хязгаарлах шийдвэрийг Засаг дарга нь гаргав. Тодруулбал, “Баялаг хотхоны уулзараас Спорт хорооны уулзвар хүртэлх”, “Их номгон дэлгүүрийн гарцаас Хөгжимт драмын театр” хүртэлх замын хөдөлгөөнийг 2023 оны зургадугаар сарын 19-ний өдрөөс зургадугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд 08.00 - 20.00 цагийн хооронд зорчих авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болов.
Тус наадмын анхан шатны тэмцээнийг 21 төрлөөр хоёрдугаар сарын 9-өөс тавдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 371 сургуулийн 5252 сурагч тамирчдыг хамруулсан юм. Эндээс 171 хүүхэд тунаж үлдэн, Баянхонгорт болох дараагийн шатны тэмцээнд орж байгаа юм.