Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчид холбоо ТББ, "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолбор газартай хамтран “Бүргэдийн баяр”-ыг "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Уг баяр гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казах үндэстнийхээ ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, гадаад, дотоодын жуулчдыг татах, нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд тус баярын зорилго ажээ.
Дээрх баяраар:
Тэмцээн уралдаан
- Бүргэдтэй парад (Хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчиний шалгаруулалт)
- Бүргэдээр шырга /хиймэл өгөөш/ бариулах тэмцээн
- Бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах тэмцээн
- Казах үндэсний тоглоом (көкбар-тулам булаалдах, газраас зоос шүүрэх тэмцээн)
Үзүүлбэр, үйлчилгээ
- Морьтон баатрын шоу тоглолт
- Харцага шонхор шувуудын шоу тоглолт
- Тэмээ унах
- Бүргэд шувуу болон тэмээтэй зураг даруулах
- 360 камераар зураг даруулах
- Худалдааны хэсгээр зочлох
- Галын наадам, тойром бүжиг болно.