Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаар 09.15-ны өдрийн 13:50-14:05 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас айлын хашаа, гэр усанд автсан тухай дуудлагыг 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид ажиллаж иргэн Э-гийн 4 ханатай гэр, иргэн Д-гийн 4 ханатай гэр, иргэн Н-ийн 4 ханатай гэр, суудлын автомашин усанд автсан байсныг тус бүр 5 метрийн урттай шуудуу ухаж усыг зайлуулсан.