Хэнтий аймгийн бэрх тосгоныг хот гэж бичсэн самбар олон нийтийн дунд ихээхэн маргаан, шүүмжлэл дагуулаад байна. Улмаар иргэдийн дунд Бэрх тосгон, хот гэх байдлаар санал зөрөлдөв.
Тэгвэл 1994 онд батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын 1994 оны 58 дугаар тогтоолоор Бэрх хот болгон өөрчилсөн байна. Тодруулбал, 1994 оны 7-р сарын 4-ний өдрийн УИХ-ын “Зарим тосгоныг хотод тооцох тухай” 58 дугаар тогтоолоор “Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Хөтөл, Хэнтий аймгийн Бэрх, Хэрлэн тосгоныг тус тус хотод тооцсугай” гэж заагаад тус оны 7 дугаар сарын 7-ноос эхлэн дагаж мөрдөхөөр болжээ.
Эрхзүйн мэдээллийн нэгдсэн систем болох https://legalinfo.mn/mn/detail/6065 сайтад 4 тосгоныг хот болгон өөрчилсөн уг УИХ-ын тогтоол байгааг та бүхэн харна уу.