Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Соёолон насны морины уралдаанд Соёолонгийн уралдаанд Ховд аймгийн харьяат Б.Энхбаярын хээр түрүүллээ. Аман хүзүүд Хөвсгөл аймгийн Б.Отгонсэлэнгийн саарал үрээ морь хурдаллаа. Гуравт, Н.Нацагдоржийн хээр халзан үрээ давхилаа. Дөрөвт, Сүхбаатар дүүргийн З.Жавхлангийн хүрэн үрээ хурдалж, тавт, Архангай аймгийн харьяат Монгол Улсын Манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хул халзан үрээ унаж хурдлууллаа.
Зургаад, Өвөрхангайн Бүрд сумын харьяат П.Бямбацэрэнгийн хонгор халзан орж ирлээ. Түүний араас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Монгол Улсын Манлай уяач Г.Батболдын зээрд, наймд аймгийн алдарт уяач Д.Давааноровын уясан хээр ланз хүлэг хурдаллаа. Есд, Дорноговийн Улаанбадрах сумын Х.Баатархүүгийн ухаа морь орж иржээ. Аравт Ховдын Дөргөний харьяат Монгол Улсын алдарт уяач Н.Батбаярын халтар буян хурдалсан байна.
Айргийн тав болон зургаад орсон морьд зэрэгцэж орж ирсэн тул маргаантай байгаа аж. Өнөө жилийн наадмаар нийт 350 морь бүртгүүлснээс 250 нь уралджээ.