Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Энэ хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд зориулан тусгай нэгж гарган ажиллаж байна. УНТЭ-ийн зүгээс өдөрт 60-70 хүнд үзлэг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд 2022.05.01-06.17-ны хороонд нийт 542 хүнийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамруулжээ. Тус эмнэлэгт Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны 18-аас дээш насны иргэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж болно.
Нийт үзлэгт хамрагдсан: 542 хүн
Сүхбаатар дүүрэг: 330 хүн (18-30 нас:55, 31-45 нас:41, 46-60 нас:80, 61-ээс дээш:154)
Чингэлтэй дүүрэг : 212 хүн (18-30 нас:79, 31-45 нас:29, 46-60 нас:52, 61-ээс дээш:52)
Үзлэгт бүрэн хамрагдсан: 270 хүн
Сүхбаатар дүүрэг: 139 хүн (18-30 нас:22, 31-45 нас:10, 46-60 нас:33, 61-ээс дээш:74)
Чингэлтэй дүүрэг: 121 хүн (18-30 нас:57, 31-45 нас:13, 46-60 нас:33, 61-ээс дээш:18)
Дээрх хугацаанд эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдээс одоогийн байдлаар өвчлөлийн хувьд ходоодны шархлаа-10, Ходоод-улаан хоолойн сөргөө-10, Хордлогогүй олон бэрсүүт бахуу-16, Гастрит ба дуоденит-14, Дельта вирүс хавсраагүй архаг В вирүст хепатит-8 өчвлөл зонхилон тохиолдож байгаа аж.
/Үзлэгт бүрэн хамрагдсан иргэдийн зонхилон тохиолдож буй өвчлөл 2022.05.01 өдрөөс 2022.05.31 өдрийг хүртэлх хугацаанд/
Насны ангиллаар:
18-30 нас:
- Z00 (Өвчний зовиургүй, оношгүй хүмүүсийн ерөнхий үзлэг, шинжилгээ) – 38
- D50 (Төмөр дутлын цус багадал) – 3
- E04.2 (Хордлогогүй олон бэрсүүт бахуу) – 1
- I10 (Анхдагч даралт ихсэх өвчин) – 5
- E78 (Липопротеины солилцооны ба цус өөхжих бусад хямрал) – 3
- N11 (Сувганцрын завсрын эдийн архаг нефрит) – 3
- Хавсарсан оноштой – 8
31-45 нас:
Хавсарсан оноштой:
- 7 (K21, К29, E11.9 N10,E04)
- K29 (Гастрит ба дуоденит) – 10
- E04.2 (Хордлогогүй олон бэрсүүт бахуу) – 3
46-60 нас:
Хавсарсан оноштой:
- 12 (K21, К29, E11.9 N10,E04,I10)
- K29 (Гастрит ба дуоденит) – 12
- B18.1 (Дельта вирүс хавсраагүй архаг В вирүст хепатит) – 8
- K74 (Элэгний фиброз ба цирроз) – 9
- B18.2 (Архаг С вирүст хепатит) – 8
- K25 (Ходоодны шархлаа) – 12
- E04.2 (Хордлогогүй олон бэрсүүт бахуу) – 18
61-ээс дээш нас:
Хавсарсан оноштой:
- 30 (K21, К29, K25, E11.9, N10,I10,E04, E11)
- K29 (Гастрит ба дуоденит) – 14
- E04.2 (Хордлогогүй олон бэрсүүт бахуу) – 16
- I10 (Анхдагч даралт ихсэх өвчин) – 10
- K21 (Ходоод-улаан хоолойн сөргөө) – 10
- K25 (Ходоодны шархлаа) – 10
- E11 (Инсулинээс үл хамаарах чихрийн шижин, комын) – 3
- Ташрамд дурдахад, УНТЭ Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа юм.