Шадар Сайдаас өгсөн үүргийн дагуу ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30 хувиас багасгах, 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан иргэдийн зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг байгуулсан гэнэ. Ажлын хэсгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг ахалж буй. Тэрбээр ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30 хувиас багасгаж 20 болгох, 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулан 6 хувь болгох зэрэг бусад боломжуудыг судлан ажиллаж эхэлжээ.
Түүнчлэн орон нутагт ажиллаж, амьдрахыг төсвийн бодлогоор хэрхэн дэмжихийг дэд сайд танилцуулав. Тодорхой хэлбэл, 2022 онд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг нь төр батлан даана гэх мэдээлэл өглөө