Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр өчигдөр шинжилгээ өгсөн иргэдээс 30 нь ковидын халдвараар өвчилсөн нь тогтоогдсон байна. Илэрсэн тохиолдлууд бүгд дотоодоосоо халдвар авсан, гаднын улс орноос зөөвөрдлөгдсөн халдвар илрээгүй аж. Өнөөдрийн байдлаар ковидын улмаас 189 хүн эмнэлэгт байгаагийн 9 нь хүүхэд, дөрөв нь жирэмсэн эмэгтэй гэнэ. Иргэдийн 10 нь нэн хүнд, 55 нь хүнд, 117 нь хүндэвтэр, долоо нь хөнгөн оноштойгоор эмчлүүлж буй.